"Жил бүр орон нутгийн 30 охиныг код бичих хөтөлбөрт хамруулна"

Хуучирсан мэдээ: 2021.03.08-нд нийтлэгдсэн

"Жил бүр орон нутгийн 30 охиныг код бичих хөтөлбөрт хамруулна"

"Жил бүр орон нутгийн 30 охиныг код бичих хөтөлбөрт хамруулна"

Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед технологи, кодлох чадвар зайлшгүй байх ёстой чадварын нэгт тооцогдох болжээ. Энэ хэрээр мэдээллийн технологийн салбарт жендерийн ялгаа улам бүр ихсэх хандлагатай байна.

Тус салбарт жендерийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүд бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд жил бүр 30 охидыг код бичих сургалтад хамруулах хөтөлбөр зарлагдлаа. Тус хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл ирэх тавдугаар сарын 1-нд эхэлнэ.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдана. Үүнд:

-16-20 настай байх

-Алслагдсан нутагт амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй

-Зуны амралтынхаа 3 сарыг код бичихэд зарцуулах хүсэлтэй байх

Сургалт зургадугаар сарын 15-наас эхлэхээр төлөвлөгдөж буй бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.girscode.mn болон www.cita.gov.mn сайтаас авах боломжтой.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж