"Шүүгч нар Ариг банкнаас авлига авсан байж болзошгүй" | News.MN

"Шүүгч нар Ариг банкнаас авлига авсан байж болзошгүй"

Хуучирсан мэдээ: 2021.03.08-нд нийтлэгдсэн

"Шүүгч нар Ариг банкнаас авлига авсан байж болзошгүй"

"Шүүгч нар Ариг банкнаас авлига авсан байж болзошгүй"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.03.08) хорих 401 дүгээр ангийн харьяа эмнэлэгт ажиллаж байна. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээтэй уулзахаар тус эмнэлэгт очоод буй юм. Уулзалтынхаа дараа дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Т.Чимгээтэй холбоотойгоор эмэгтэй хүний эрх зөрчигдсөн тохиолдлыг сонсоод ирж уулзлаа. Шүүн таслах үйл ажиллагаанд хүний эрх, хууль зөрчсөн зүйл, ТЕГ, ЦЕГАТГШШГЕГтай холбоотой асуудал гарч байна. Нууцын зэрэгтэй асуудал болохоор бүх зүйлийг ярих боломжгүй. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд ил болсон зарим зүйлийг тодруулах, хэвлэлийн өмнө нягталж ярих үүрэг байна гэж үзсэн. Зарим шаардлагатай мэдээллийг нууцаас гаргахаар болсон.

Шүүн таслах процесс дунд олон зүйл болсон байна. Олон нийтэд ил болсон хэсгийг дурдъя. Хорих ангид ял эдэлж байгаа хүн Т.Чимгээ рүү мессэж бичиж, дарамталсан зүйл байгаа. Мөн хүний цогцос гэрт нь аваачсан зүйл байсан. Хуулийн нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах бодис уулгасан үед цээжийг нь ил гаргаад, зургийг нь гэр бүлийн хүнд нь явуулсан байна.

Мөн Т.Чимгээгийн охин н.Өнөрцэцэг 2016 наймдугаар сард нас барсан. Энэ хэргийг сэргээн шалгах хэрэгтэй гэж үзсэн. Хэрэг бүртгэлтэй холбоотой зүйл тул үүнээс цааш дэлгэрэнгүй ярих боломжгүй. Шүүхийн гэм буруугийн асуудлыг бус, шүүн таслах үйл ажиллагаа зөв явагдсан эсэхийг ярьж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр хилсээр, эрүүдэн шүүснээс хэрэг хүлээсэн байж болзошгүй Т.Чимгээтэй уулзлаа" гэв.

Мөн "Шүүх ялгаатай байдлаар асуудалд хандаж болохгүй. Сүүлийн үед Б.Баасанцогт гэх хүний талаар яригдах болсон. Энэ хүн хэрэг төлөвлөдөг, Х.Идэр, Болдбаатар, нэр бүхий прокуроруудтай ажилладаг юм байна. Хэдэн жилийн өмнө бид "хонгил" нураах тухай тэмцлийг хийж байсан. Гэтэл өнөөдөр дахиад захиалгаар хэрэг ялладаг хэрэг гарч байна уу гэдэг асуудал гарлаа. Энэ хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй.
Тэр хүн цаашид энэ албан тушаалаа хаших ёс зүй байх уу гэдгийг ҮАБЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө. УИХ-ын чуулган эхлэх үед энэ асуудлыг тавина. Бичлэгийн цаана зөвхөн архидалт болоогүй. Өмгөөлөгч шүүгчид нөлөөлөх боломжгүй ч нөлөөлсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ бол зүгээр нэг цугласан архидалт байгаагүй. Шүүгч, прокуроруудын хэрэг болсон. Шүүгч нар "Ариг" банкнаас шан харамж, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал үүний цаана үүссэн" гэв.

ЭНЭ ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Ялтан Т.ЧИМГЭЭ: Би 2015 оны наймдугаар сарын 31-нд хоригдсон. Энэ хугацаанд маш хүнд байсан. Ариун цэврийн хэрэглэл байхгүй, агааржуулалтгүй зоорины өрөөнд есөн сар хоригдсон. Ингээд 407 дугаар ангид 2017 тавдугаар сард шилжсэн. Нөхцөл байдал ялгаагүй байсан. Ингээд дараа нь 401 рүү шилжсэн. Намайг энд ирснээс хойш нэг жилийн дараа миний том охин нас барсан. Миний амьдрал, ар гэр оронгоор эргэлээ. Одоо 70 нас гарсан хадам ээж маань зээгээ хөтлөөд, орон гэргүй явж байгаа. Зөвхөн Ц.Амгаланбаатарын хэлснийг нотлох баримт болгож үзсэн. Би 1998 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэл Дорноговь аймагт ээж дээрээ байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

99 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОРИГИЙН ХЭРЭГ 2021-03-08 202.179.25.158

15 НАСТАЙ ТАНХАЙ ХҮҮ, 13 НАСТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН ЧЕНЖ, 25 НАСТАЙ 3 НЯЛХ ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ҮЖИГЧИН ХҮҮХЭН.НЭГ НЬ СҮХ ӨВӨРТӨЛЦӨН, ХОЁРДОХЬ ГУТГА ТҮРИЙЛЦЭН, ГУРАВДАХ НЬ ҮДЭЭС ХАРМААЛЦАН, ЭРДЭНЭТЭЭС ТАКСИДААД БАС БОЛООГҮЙ ЭЭ ДӨРӨВДӨХ НЬ ГУДМАНД ХАРУУЛД ГАРСАН ГЭЖ БАЙГААМ.ГЭРТ НЬ ОРУУТАА ТАРГАН МАХ ЧАНУУЛЖ ИДЭЭД, б** ХАЛЖ , САЙХАН ТАМХИЛААД. УРТАА ГЭГЧ НЬ ХЭХРҮҮЛСЭНЭЭ – ЗӨӨЗӨ.. АЖИЛДАА ОРИЙ ДӨӨ. ГЭЭД ЭХНЭРИЙГ НЬ БАННД НЬ ОРУУЛЖ АРААС НЬ ХЭД ХЭД СЕКС ХИЙГЭЭД, ХОЁР ХУРУУГ НЬ ҮДЭЭСЭЭР ЭЭ УЯААД ….

Avatar

Зочин 2021-03-08 192.82.64.153

Үгүй мөн хачин төр засаг шүү одоо болтол арга хэмжээ авдаггүй ялзарсан шүүгч прокурор нарын бүх хөрөнгийг хурааж насаар нь хорих хэрэгтэй тэгж байж авилгал, хэлмэгдүүлэлт зогсоно. Хэлмэгдүүлэлт орчин үеийн шинжтэй болж нарийссан байна бүүр төрийн тэргүүн нар ч оролцдог байх юм биш үү . .. . ДААН Ч ДЭЭ

Avatar

Иргэн 2021-03-08 202.126.93.243

Монгол УЛсын ерөнхий сайдын хийх ажил уг нь ийм биш биздээ үнэхээр хэлмэгдүүлэлт юм бол тэр Чимгээ Содномдаржаа нарыг ХҮНД ГЭМТ ХЭРЭГт холбогдуулан гүтгэсэн гэдэг дээр тусдаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгах байх одоогоор энэ хэрэгт гүтгэсэн бол бүгд амьд сэрүүн байгаа байхаа

Avatar

Зочин 2021-03-08 202.55.188.104

Тэр буудуулж амиа алдсан 5 залуугийн амийг. МАН аас. Санжийн Баяраас нэхэх естой

Avatar

/*-*/ 2021-03-08 49.0.142.40

Монголын Авилгалчдын Нам

Avatar

Зочин 2021-03-08 66.181.161.104

Шившгээ дэлгэсэн шүүгчдээ чөлөөлөөчээ яагаад чимээгүй байгаад байнаааа?????????

Avatar

Иргэн 2021-03-08 66.181.161.104

Шударга eрөнхийлөгч гээд шуугиад байдаг. Шүүх засаглалыг томилдог. Томилсон шүүгчид нь хөгөө чирж байна даа шившиг гутамшиг төрийн толгойд хууль эрх зүйн мэдлэгтэй хүн байгээ гэхэд дээд боловсролтой хүн тавих хэрэгтэй. Цэвэрлэгчид дээд боловсролын шаардлага тавих гээд байгаа шүү. Шүүгчийн цалин төрийн албан хаагчдын цалингаас 4 дахин их, авлига авдаг, шударга бус, ялзарсан гээд олон асуудлуудыг хөндөж тавих хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-03-08 66.181.161.105

Хн … Энэ МАН ынхан Зоригийн ясыг нь өндөлзүүлэх биш бүр босгоод ирэх юм аа …. Алтан Өлгийн хашаан дотор шөнө болгон нэг араг яс нааш цааш хольхоод байдаг гэсэн , Зоригийнх байж таарлаа ..

Avatar

Зочин 2021-03-08 192.82.76.250

Вакцинаа хийгээчээ, ажлаа алдаад шоу хөөгөөд хэрүүл хийгээд шорон хэсээд явах юм

Avatar

Зочин 2021-03-08 192.82.70.163

Хүмүүс ээ, Чимгээгийн уйлж байгаагийн нь нэг хараарай. Уйл нь гэдэг сэтгэл асар их хөдлөсөний илрэл. Гэтэл тийм их сэтгэл хөдлөсөн хүн ойр орчиндоо юу болж байгаад анхаарал тавих гэсэн ойлголт байхгүй болов уу. Гэтэл энэ хүн уйлахад нулимс нь гарахгүй, нүд нь байнга гүйгээстэй, ойр орчиндоо ихээхэн анхаарал тавьж ажиглаж байгаа нь харагдлаа. Зовсон хүнээс нулимс гарахгүй байхыг үгүйсгэхгүй. Нүд худлаа ярьж чаддаггүй гэдэг. Сэтгэл зүйчид минь мэргэжлийн хүний нүдээр нэг хараад учрыг нь тайлаарай.

Avatar

иргэн 2021-03-08 76.107.165.63

Чимгээ ээжинх нь бурхан тахилыг хулгайлж зарлаа гэж өргөмөл дүү Амгаланбаатараа цагдаад мэдүүлж шоронд хийлгэсэн байдаг. Түүний энэ үйлдэл нь Амгаланбаатарт иймэрхүү байдлаар өс авах санаа төрүүлсэн байж магадгүй. Амгаланбаатар хөрш айлын ах Содномдаржаатай ямар байдлаар өс зангидсан нь тодорхойгүй. Хоёр алуурчныг зөөсөн Батбаяр гэж хүн амьд байгаа ба Чимгээ, Содномдаржаа хоёрыг биш гэж мэдүүлдэг.

Avatar

иргэн 2021-03-08 76.107.165.63

Тэр Батбаяр Элбэгдоржийн найз, телевизийн захирал байсан Наранбаатарт хоёр алуурчныг зөөсөн талаар дурдахад цаадах нь Элбэгдоржид мэдээлэн улмаар өрөөнийхөө кофенд хордон үхэх дөхсөн ба одоо АНУ-д зугтаж гарчихаад байна. Өрөөнийх нь цэвэрлэгч дахиж ажилдаа ирээгүй. ЖОНХУУ Тарвагатай хуйвалдан Эрдэнэтийн 49 хувь болон Зоригын хэргийн жинхэнэ алуурчдыг нууж байгаа. МАН-ы авилгачид зориуд ЖОНХУУ-г эмзэг цэгээр нь түншиж байна.

Avatar

зочин 2021-03-08 202.9.46.91

энэ бүхэн сонгуулийн өмнө ман-аас зохион байгуулж байгаа ажил оюнэррдэнэ гэдэг малыг нямдорж золиосонд гаргаж туг тахиулах жүжиг түүнийг огцруул

Avatar

Зочин 2021-03-08 192.82.71.51

За, яасан? Ямар их сандарч байх юм бэ?

Avatar

Иргэн 2021-03-08 66.181.161.104

Шүүхийн ялзрал, шударга бусын хонгилтой эвлэрээд явах уу тэгээд хүний эрхийн зөрчил эрүүдэн шүүх ажиллагааг зогсоох нь зүйтэй

Avatar

Зочин 2021-03-08 64.119.18.98

Хонгилын хулгайчууд оцгонож байж хамаг нууц даалгавраа алдчихжээ, өөдгүй новшнууд,,,

Avatar

зоччин 2021-03-08 192.82.76.238

ардчилал гэдэг чинь энэ үү

Avatar

Зочин 2021-03-08 202.179.26.25

Хүн алчихаад намайг тийм ийм газар хорьсон гэж гоншигоноод байх юм. Бусад нь тэгээд тансаг зочид буудалд байрлаад байгаа юмуу?

Avatar

СОНГОГЧ 2021-03-08 202.9.46.202

МАШ НОЦТОЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА ДАА… ХАРЖ Л БАЙЯ….

Avatar

Зочин 2021-03-08 124.158.96.84

Шоронд орчихоод дарамтлуулдаггүй хэрэгтэн гэж хорвоод хаа ч байхгүй. Энэ ер нь эднийг чөлөөлж Зоригийн хэргийг хаах санаа байх шигээ….. Тийм бол суллаачээ.

Avatar

zochin 2021-03-08 122.201.21.66

helmegdsen ni unen yum bol chimgee, sodnomdarjaa nariigaa sullaacheee. hataj uhlee naad humuus chin. Orond ni ter helmegduulsen humuusee horiocheee, uheruudee. Gemt heregtnuud ni narand, gemguinuud ni shorond baigaad baij bolohgui bizde.

Avatar

Зочин 2021-03-08 202.9.40.109

Эргүү баньд

Avatar

зочин 2021-03-08 64.119.27.31

нийгмийн сэтгэл зүйд жаахан ч гэсэн гэрэлтэй мэдээ хэрэгтэй бна ковидын улмаас олон айл аж ахуйн нэгж хувь хүний амьдрал сайнгүй бна.гэтэл ерөнхий сайд нь батлагдсан ч бай үгүй ч бай хар тамхи тарьсан нүцгэн зураг явуулсан түүнийг нь нууцаас гаргаж тавина ч гэх шиг дёталь яриад нийгмээ талцуулаад шуугиулаад байх нь хаашаа юм өөр эдийн засгаа сэргээх ажилтай болгох хил гаалиа нээх орон сууцны зээлээ олгох гээд бидний амьдралд тустай гол ажлаа л барьж авмаар санагдах юм

Avatar

Зочин 2021-03-08 150.129.141.65

Эргүү мал чинь шүүх, цагдаагийн ажил хийгээд давхичихлаа, өөрийнхөө ажилыг хийгээчээ Оюун-Эргүү малаа. Эдийн засаг нураад унаж байхад элэнцгийн чинь Чимгээ вээээ,

Avatar

Зочин 2021-03-08 192.82.71.51

Лифтэннд оцгонодог тэрбутан шүүгч нарын ажил нэг иймэрхүү л байна даа.

Avatar

Зочин 2021-03-08 88.198.172.76

энэ жүжгийг бичиж найруулж дэгэлсэн тэр уртаашаа метр орчим өндөртэй тэр этгээд л а******н гэж боддог доо.алаагүй бол жүжиг найруулах шаардлага байхуу үгүй шүү дээ.Чимгээгийн Содномдаржаагын хамаатнууд нийлээд олон улсын хүний эрхийн хороонд захиа бичих хэрэгтэй.би нэг удаа бичсэн надад маш их тусалсан.мөн шүүхтэй холбоотой асуудал байсан.

Avatar

Зочин 2021-03-08 64.119.18.98

Оцгоногчидын хамаг нууц дэлгэгдэхнэ, одоо бушуухан жагсаал цуглаан хийх байх даа

Avatar

ЖЕНКОГ ОРВОНГООР НЬ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ ХУЛГАЙЧ 2021-03-08 103.57.95.123

Женког ГУТААЖ, унагах хүн нь тэр А.ГАНСҮХ ГЭЖ МАШ ОЛОН ЭХ СУРВАЛЖ ХЭЛЖ БАЙНА ДАА. бАЙДАЛ НЭН ХУРЦ БНА. ЖЕНКӨӨӨРӨӨ БОЛ ГАЙГҮЙ НЭР ХҮНДТЭЙ Л БНА. ЭНЭ БУУРАЛ ҮСТЭЙ БУДЛИАНЫ ЭЗЭН БОДИЙГ Нь ХӨТЛӨХ ВИЙ ДЭЭ.

Avatar

хүн тамлаачид 2021-03-08 88.198.172.76

тагнуулын ерөнхий газар нь тэр чигтээ хятадын эрлийзүүд болцон,шүүгчид нь лефтэнд нохой шиг заваарсан тэгээд ямар ч хариуцлага тооцохгүй,шорон нь хүнийг хүмүүжүүлэх биш тамлахад зориулагдсан,ямар ч хэргийн газраас авсан гарын хээ дна шинжилгээ байхгүй байж хүмүүсийг бариад хорьцон тэгээд ариун цэврийн хэрэглэл ч өгөхгүй 😤😢😡юу вэээээ ийм улс гэж хаана байна ааа! тэр элбэгдорж яахаарах худлаа хэрэг зохиож гэмгүй иргэдийг шоронд хийчээд чөлөөтэй яваад байна аа!!!гэмгүй гэдгийг нь мэдсээр байж яа

Avatar

Зочин 2021-03-08 88.198.172.76

яагаад өдий болтол суллахгүй байгаам бэ!?шүүгчид чинь тэртээ тэргүй ямаршуухан новшнууд гэдгээ харуулцан шүү дээ.яагаад энэ шүүгчидээ хөөж цэвэрлэдэггүй юм бэ!тэгчээд ардын хүүхдүүдийг болхоор хүний санаанд ормооргүй тамалж 😢ЯАГААД ГЭДГИЙГ АСУУМААР БАЙНА

Avatar

Зочин 2021-03-08 94.214.181.162

hun alsan huuhniig omoorood baih tegeed zugeer baigaa humuusiig gemten jltan gej zarlaad baih neg bish shuu.Zorigiin zahialagch MENGET NYAMDORJ.Oyunerdene mengetiin huruunii hums.

Avatar

Зочин 2021-03-08 150.129.143.114

Өнөөдөр чинь мартын 8 биш ялтан Чимгээгийн төрсөн өдөр юмуу

Avatar

Зочин 2021-03-08 94.214.181.162

hun alsan huuhniig omoorood baih tegeed zugeer baigaa humuusiig gemten jltan gej zarlaad baih neg bish shuu.Zorigiin zahialagch MENGET NYAMDORJ.Oyunerdene mengetiin huruunii hums.

Avatar

Emegteichuud 2021-03-08 87.147.144.34

Emegteichuudiin erhiig hamgaalah udur

Avatar

Зочин 2021-03-08 66.181.161.104

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Эрүүдэн шүүсэн хүний эрх зөрчигдсөн томоохон хилс хэрэг үүрч байгаа эх хүний асуудлыг эрхээ хамгаалах өдөр нь хөндөж байна. Энэ нь Чимгээдээ гол нь бишээ хууль шүүхийн байгууллагын ялзарсан байдлыг харуулж байна

Avatar

Зочин 2021-03-08 43.228.130.224

Энэ лаг лаг ЗГ буруу юм хийгээд байна одоо унана гээд байгаа хүмүүс ичмээр юмаа. Эрүүдэн шүүсэн нь үнэнштээ хүний хувь заягаар тоглохоо болиочээ. Юу нуугаад байгаам. Зүгээр цагаатгаач. Баттулгадаа байгаамуу хэнд нь асуудал байгаам. Шүүгчид чинь бүгдээрээ л йим байшт. Нэг хүний амьдралаар ингэж ичихгүй тоглож байгаа хүмүүс цаана хэд хүний амьдралаар тоглож байгаа вээ.

Avatar

Зочин 2021-03-08 94.214.181.162

hun alsan huuhniig omoorood baih tegeed zugeer baigaa humuusiig gemten jltan gej zarlaad baih neg bish shuu.Zorigiin zahialagch MENGET NYAMDORJ.Oyunerdene mengetiin huruunii hums.

Avatar

Зочин 2021-03-08 202.9.47.11

Үнэн ч бай худлаа ч бай шүүгээд л байдаг шүүгээд байдаг.Яасан учир зүй нь олдоггүй хэрэг бэ.Аливаа юманд эцэс төгсгөл гэж байдагдаа.Зориг агсаны босгоод ирэхгүйгээс хойш энэ шоугаа одоо дуусгаж болохгүйм байхдаа.Их л өндөр өртөгтэйгөөр хүний амьдралаар тоглочих юм.Аль эсвэл монголын хууль шүүхийнхэн ийм юм шүүчих чадвартай хүмүүсээс бүрдсэн байдаг юм уу.Гансүхийн хэрэг дээр нягтлан хүүхэнд ч жинхэнэ хорвоогийн хамгийн тэнэг гэдгээ прокорууд ч харуулсан даа хөөрхий.

Avatar

Зочин 2021-03-08 202.179.26.25

Сайд нар шударга, Шүүгч нар шударга биш гэдэг ч юмуу хэн тийм юм гаргачихсан юм ер нь? Илүү их амаараа унгас алддаг болохоор уу? Шударга болчихдог юмуу? Шүүгчид яривал бас ярина шт. Хуулиараа ярьж болдоггүй л болохоос биш, тэрийг нь далимдуулаад байгаа юмуу хайшаа юм? Улстөрчид харин ч илүү бохир заваан зарчимгүй худалч хулгайч хүмүүс байдаг шүү дээ. Би бол энэ ерөнхий сайд гэх гөлийсөн бацаанд итгэснээс шүүгч нартаа итгэнэ.

Avatar

Зочин 2021-03-08 202.179.26.25

Хуультай орон шүү дээ. Дахин шалгахад хүртэл ном журмаараа явна. Гүйцэтгэх засаглалаас шүүх засаглал айхгүй. Ерөнхий сайдаас Шүүгч айхгүй. Эд нар чинь бие даасан институциуд. Жирийн иргэд яаж өргөдөл гомдол өгч хөөцөлддөг билээ яг л тэр журмаар ерөнхий сайд, их хурлын гишүүн, ерөнхийлөгч нар шүүх прокурорт хүсэлт гомдлоо явуулна. Тэрнээс биш ерөнхий сайд юм гээд ач холбогдол өгч сандарч гүйгээд байх юм байхгүй. Тэгсэнгүй гэж халж солих ажил зохион байгуулах юм бол өөрөө хариуцлагад унана гэсэн ү

Avatar

Оюунэрдэнийг огцруулаад үйлдсэн хэрэгт нь шалгах хэрэгтэй. 2021-03-08 202.21.108.19

Энэ ЗГ тун удахгүй бололтой, бүх шатны шүүхийг, шүүгчидтэй нь гэмт хэрэгт сэрдэж, шүүн дэнсэлсэн хэргүүдийг нь буруутгаж шүүх байгуулагад нөлөөлөх, шоугаар далимдуулан олон нийтийг шүүх рүү турхирсан онц ноцтой гэмт хэрэг өдүүллээ. Улсын нууцын өөрт зүй бус ашиглах хэсгээ л тасдан дэлгэж аман зоргоороо чалчив. Шүүх, прокурор, тагнуул, цагдаагийн байгуулагуудыг бүхэлд нь үгүйсгэж зөвхөн өөрийгөө"үнэн шударга"хэмээн өргөмжилөв. Оюунэрдэнийн онц ноцтой үйлдэлд дүн шинжилгээ хийж яаралтай шалгах х

Avatar

Зочин 2021-03-08 202.179.26.25

Чухамаа чухам. Наадахыг чинь хэлмээр санагдаад хэл загатнаад байсан юм.

Avatar

элбэгдорж 2021-03-08 46.27.145.211

эрүүдэлт😢хятадын шоронд л эрүүдэж тамалж эрхтэнг нь авч алдаг гэж мэдэхээс монголд ийм гэхээр үнэхээр итгэмээргүй.тэгээд эрүүдсээн гэчээд тэр эрүүдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх тооцно гэсэн юм ерөөсөө ярихгүй ажиллахгүй байгаа нь үнэн хачирхалтай!Энхбат гэж бүхэл бүтэн хүнийг алчаад ямар ч буруутанд ял өгөхгүй ар гэрийнхэнд нь ч уучлал гуйж төлбөр төлөхгүй😡ямар гээчийн новшийн улс вэ!Энэ 2 ыг ч суллахгүй ингээд л тамалж тоглоод!монголчууд ч яасан тэвчээртэй юм.шүүгчид нь гэж заваарсан бузру

Avatar

Зочин 2021-03-08 46.27.145.211

заваарсан бузрууд!энэ гэж бас Чимгээгээр улс төр хийж наадах санаатай😩нямдорж элбэгдорж хэд наслана гэж ингэж өөрсдийнхөө хүүхэд шигээ хүмүүсээр тоглоно вэ.Шашингүйн үзэлтнүүдэд нүглээс айна цэрвэнэ гэж байдаггүй болхоор хүмүүсийг хориж зовоохдоо зүрхнүүд нь өвддөггүй юм шиг байгаам.зарим чулуунаас ус гарах нь бий энэ хүмүүсийн зүрхнүүд чулуунаас хатуу😢энд чи ч орно шүү дээ.урьд нь чи хөөцөлдөх ёстой болохоос өнөөдөр чи яахаараа бах таваа хангаж байгаа юм шиг салгалаад гүйдэг билээ

Avatar

Зочин 2021-03-08 66.181.161.28

энэ оюунэрдэнэии ард хэсэг хүн бна дараа н өөрсдөө цэвэр үлдээд энэ бацааныг золигт гаргаж бна да энэ н ч амаа олохгүй бурах юм кк

Avatar

Zochin 2021-03-08 66.181.161.35

Оюунэрдэнэ юу яриад бна эрүүдэн шүүснээс болж Чимгээ хэрэг хүлээсэн гэв үү Улсын прокурорын орлогч Эдэнэбат Чимгээг хэргээ хүлээгээгүй нотлох баримтаар ялласан гэж Мөнхбаясгалан авгайн нэвтрүүлгээр орохдоо ярьсан

Avatar

ZOCHIN 2021-03-08 64.119.27.31

одоо засгийн газар нь нууцаас гаргасан гээд нүцгэн зураг тавьж шуугиулах нь ээ

Avatar

Зочин 2021-03-08 66.181.184.214

Энэ хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй.

Avatar

s 2021-03-08 192.82.70.136

l*****n zavaan pop yumaa odoo boliocheeee !!!

Avatar

Зочин 2021-03-08 202.126.88.204

Тэр Баасанцогтд ,хүмүүсд өгүүлсэн ялыг нь нийлүүлээд нийлбэр ялыг нь өөрт нь өгөх хэрэгтэй шд.

Avatar

элбэгдорж бөөлөв 2021-03-08 66.181.161.7

их хуралын эмэгтэй гишүүд чимгээг суллахаар өлсгөлөн зарлана удахгүй сайханзолиг тэнгэрээс төв талбайд бууна

Avatar

тэн эг монгол 2021-03-08 66.181.161.7

зоригииг а**х мөнгииг отгонбилэг багабанди нар тараасан тэр үед отгонбилэг л мөнгөтэй бусад нь ядуу олон хүнд тараагдсан элбэгээ нямдорж бүгд л хүртсэн том сүлжээ байгаа

Avatar

Зочин 2021-03-08 202.9.40.209

Манай улсад ардчилал шударга ёс ярьсан хамгийн шударга бус хүмүүс их байна даа

Avatar

Иргэн 2021-03-08 202.55.188.41

Энэ улсад шудрага ёс л бүх шатанд үгүйлэгдэж байна. Бусад нь аяндаа болно.

Avatar

Зочин 2021-03-08 202.9.40.209

Хүнийг хэлмэгдүүлж ял оногдуулж шүүх нь зөв гэж сэтгэгдлээ бичдэг нөхдүүд нэг биш байна. Тэд бодвол улс төрчдийн гар хөл, хаялагаар нь амиа зогоодог нөхөд байх. Тийм арчаагүй юмнууд улс орны хөгжилд их саад болно доо. АН болон МАН энэ хэрэг дээр хоёр хэсэг болж талцаад эцэст нь гэмгүй хүмүүс хохироод байна. Чимгээ ямар зорилгоор С.Зоригийг а**х юм бэ. Тийм шаардлага түүнд байхгүй. Ямар Ерөнхий сайд болно гэх биш яалаа гэж олонд танил болсон хүнийг энэ эмэгтэй а**х вэ. Логикгүй байна

Avatar

Иргэн 2021-03-08 202.55.188.41

Монголд шудрага ёсыг л тогтоовол бусад зүйлс аяндаа цэгцэрнэ!

Avatar

zochin 2021-03-08 43.242.243.159

eronhii saidaa unen iim bolson ta temts

Avatar

Зочин 2021-03-08 202.9.40.209

С.Зоригийг энэ эмэгтэй алаагүй гэдэг нь нэгэнт нотлогдчихсон байхад яахаараа шийдвэрээ өөрчлөхгүй гээд байдаг юм бэ. Буруу гарсан шийдвэрээ засч залруулах нь хэний эрх ашигт хохиролтой болж байна. Э. Бат-Үүлийн эрх ашиг хөндөгдөөд байгаа юм болов уу. Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа энэ хэргийн талаар, гэмгүй хүнийг ядаж уучлал үзүүлэх талаар ямар ч ажил хийгээгүй. Харин гадаадын нэг нөхөрт уучлал үзүүлсэн. С.Зоригийн хэрэг бол зүгээр тохиолдлоор хүн алчихсан хэрэг биш ээ.

Avatar

Зочин 2021-03-08 202.126.89.70

нотлоогүй малаа

Avatar

Зочин 2021-03-08 202.179.26.25

Хахахах

Avatar

Зочин 2021-03-08 64.119.16.117

Хэн нотолсны бол доо?

Avatar

зочин 2021-03-08 64.119.19.195

Зориг агсаны үхэлд хамсаатан АН-дарга болж элбэгдоржоо баярлуулж хамтдаа шоронгоос зугтах оюунгэрэл авгайг шалгаач тэр бүгдийг мэднээ… түүнтэй нэг хэсэг хамт амьдарч бүхий л амьдралаа бузар эм оюунгэрэлээр сүйтгүүлсэн Чинбат одоо амьд л өөрөө зовж байгаа эр хүн дээ .

Avatar

Зочин 2021-03-08 64.119.16.84

ЭЛБЭГДОРЖ Л ЯГ ИНГЭЖ ПОПОРЛОГ БАЙСАН ДАА

Avatar

Зочин 2021-03-08 66.181.190.29

ebi n erunhiilugch baisan shuuhiig atgadag hun iim l yum hiisen shuu dee

Avatar

быөый 2021-03-08 124.158.107.71

Элбэг бол тэнгэр энэхүү бол ухсан нүх шиг юм ярьж байхад ойлгох ухаан даан ч алга даа

Avatar

Зочин 2021-03-08 192.82.71.51

Тарвага тэнгэрт гарах нь байтугай тэнгэр лүү хардаг ч үгүй юм шүү дээ.

Avatar

иргэн 2021-03-08 122.201.22.148

Энэ хэрэг явдлын учрыг нэн даруй олж шүүхийг үндсээр нь өөрчлөн хэвийн хууль ёсны голдрилд нь оруулахыг шаардаж байна.

Avatar

Зочин 2021-03-08 202.9.46.226

Энэ оюунэрдэнэ гэгч үнэн шоучин гар юи аа. Бэрх тосгондоо жижүүрээ хийгээд байж байхгүй.

Avatar

Зочин 2021-03-08 66.181.190.29

end ter oyun-erdene yamar hamaatai yumbe malaa sedvee oilgoj unshsan uu l****a

Avatar

Зочин 2021-03-08 64.119.22.164

Эргэлзээтэй,хүн хилсээр аймшигтай хохирсон хэрэг байж болзошгүй байна .Үнэн мөнийг нягтлах шаардлага байна. Чи юунд нь дургүйцэв. Манайд ийм зүйл гараад байх ёстой юм уу.

Avatar

Зочин 2021-03-08 202.179.26.25

Харин тийн. Тийм л ажил тохирно энэ хүнд. Луйварчин шүү дээ. Бүр харах царайны луйварчин.

Avatar

Зочин 2021-03-08 202.126.89.70

Гансүх нь Баасанцогтыг МИАТ.д зам тээврийн сайд байхдаа шахсан байна.Эртнээс тэжээсэн гарын хүн нь.Хүний нөөцийн дарга гэж нүсэр хэрэггүй бүтэцтэй,танил талын шахааны хүн чихдэг,хэт үрэлгэн газарт даам албан тушаал.Сул мөнгө хийж, оцгонохоос өөр юм хийгээгүй тэнэг байна.

Avatar

хүннү 2021-03-08 202.179.25.149

Одоо наад асуудлаа нэг тийш нь болго. Яахаараа “нүүр” Гансүх ҮАБЗ-н ЕНБ -ийн дарга болдог билээ. Энэ Баасанцогт гэж “оцгонуур” гарч ирлээ. Наад нөхөр чинь бөөн будилаан тарьсан байна. Нямбаатарын хэлдэг төрийн ордоны 3 давхарын зүүн жигүүр гэдэг чинь Гансүхын байдаг “газар” шүү дээ. Тэд хэнд ямар ял өгөх схемээ алдчихсан юм биш үү? Нямбаатар хоосон юм яриагүй л юм байна. Гэгээд “ажилгаа” явуулаад Баасанцогтын “камердаад хяжээ”

Avatar

Зочин 2021-03-08 66.181.161.34

маш хурдан сулланх хэрэгтэй тэр данпуу хууль шүүхийххэнийг үтэр түргэн зайлуулж шоронд нь хийх хэрэгтэй байна

Avatar

хүннү 2021-03-08 202.179.25.149

Иймэрхүү хэргүүдээ нэг тийш нь болго. Худлаа үнэн нь мэдэгдэхгүй баахан сенсац болоод эцэст нь унтардаг. Тэр “нүүрс” яахаараа ҮАБЗ-н ЕНБ дарга болдог билээ. Наад Баасанцогтын хэрэг бол нилээн хол явнаа.Эцэст нь тэр л ялна. Өөр гарц байхгүй, яагаад гэхээр манайд шудрага “юм” байхгүй. Хэрэв байсан бол иймэрхүү зүйл гарахгүй. Одоо гарсаар л байгаа биз дээ. Нямбаатарын хэлдэг “Төрийн ордоны 3 давхарын зүүн жигүүр” гэдэгт Гансүх байдаг биз.

Avatar

Зочин 2021-03-08 43.242.242.189

Чимгээгийн асуудал байхад муу Короно, Эдийн засаг хажууд нь юу юм ьэ?

Avatar

Хүүхэлдэй 2021-03-08 202.21.108.19

Ерөнхийлөгчлүү дайрч гутаах сонгуулийн шоу, а******н ялтангуудыг хэргээс мулталж захиалагчыг аврах ажиллагаа явагдлаа. Оюунэрдэнээр үүнийг л хийлгэх гэж ЕС болгосон.

Avatar

Зочин 2021-03-08 64.119.22.143

Л.Оюун-Эрдэнэ зоригтой урагшаа. Ард түмний үнэмлэхүй олонхи нь өөрийг чинь бүрэн дэмжиж байна. Шийдвэр төгс байгаарай. Өгөр Халтмаагийн Баттулга С.Зориг агсаны хэргийн талаар, эдгээртэй холбоотой хэлмэгдсэн хүмүүсийн талаар ерөнхийлөгч болсноосоо хойш ганц үг ган хийсэнгүй шүү.

Avatar

зо 2021-03-08 202.9.47.18

17 чингэлэг спиртээс болж нухсан ч байж магадгүй

Avatar

Иргэн 2021-03-08 192.82.77.62

Иргэдээ эхлээд ШҮҮГЧ нараа бүгдийг солих хэрэгтэй. Эрүүгийн хэргийн шүүгч бол бөөн авилга захмалгаар
……

Avatar

Зочин 2021-03-08 66.181.190.29

buh shatnii eruu irgenii zahirgaanii shuugch nariig solimoor bainaa bugd avilgal avdag garuud baigaa

Avatar

Зочин 2021-03-08 64.119.22.143

Засгийн газар ингэж цогтой дуугарах эрхтэй юм. Шударга бус үйл явдал болоод байхад Засгийн газар дуугүй сууж байх юм уу. Ямар хогийн коммент бичдэг н**ш вэ. Шүүх, прокурорын байгууллагыг Ц Элбэгдорж луйварчин сүйрүүлж орхижээ. Энэ салбарыг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй байна. А.Гансүх бол яавч ариунхан амьтан биш

Avatar

Зочин 2021-03-08 64.119.24.45

Дор сэтгэгдлээ бичсэн хүмүүсийг гайхаж бна. Аливаа асуудлыг олон талаас нь хараачээ. Та хэлс хэрэгт хэлмэгдээд олон жил хоригдож байгаа бол яах бэ? Энэ бол тийм л асуудал гэдэг нь тодорхой. Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэр хүнтэй очиж уулздаг нь зөв сайн байна

Avatar

Б 2021-03-08 139.5.216.244

ЭНЭ ПОП ЗДАА ЗОРИГИЙН ХЭРГЭЭР ХЭЧНЭЭН ЖИЛ ШОУДАХ ГЭСЭН ЮМ БЭ. ТИЙМ Л ЮМ БОЛ ТЭР НЯМДОРЖ ЧИНЬ ЯАГААД ТАГ БОЛЧИХСОН ЮМ БЭ? БАРАГ Л ЗАХИАЛАГЧИЙГ НЬ ЗАРЛАХ ЮМ ЯРИАД БАЙСАН БИЗ ДЭЭ. ОДОО НААД ПОПРОЛОО БОЛИОД ВАКЦИНЖУУЛАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛАХАА БОД. ӨЧНӨӨН ТЭРБУМААР ӨРХ БҮРЭЭС ШИНЖИЛГЭЭ АВААД ЯМАР Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ. ГОЛ АЖЛАА ОЛИГТОЙ ХИЙ.

Avatar

Зочин 2021-03-08 66.181.190.29

chi muu ungas aldmar mini ene pop chini shuuhiig atgadaggui yum malaa yugaa ch medehgui bol duugui baij sur malaa

Avatar

n**** 2021-03-08 66.181.161.6

Odoo ene xulgaichuudaas ochiggyi xorooj exlexgyi bol niigem buzartaj duuslaa. Avgachid….tedgeerin yr sad xar tamxichid…

Avatar

Зочин 2021-03-08 202.179.21.224

Гансүхийн эзэн нь хэн билээ, шүүгч нарыг хэн томилдог билээ, асуудал их л тодорхой болж байгаа юм байна даа

Avatar

Зочин 2021-03-08 64.119.20.166

Оюунэрдэнэ гэгч энэ хүнд өөр хмйх ажилгүй юм уу. Ми унагааж байхдаа шийлнэ дцусгана энэ хэргийг гээд 2 жил боллоо. Одоо Гансүхэл хамаатай болчтхсон явжина. Хурц Элбэгдоржоо мартсан уу. БУРУУТАЙ БОЛ ХОРИОД БУРУУГҮЙ БОЛ ЯЛАА ЭДЛЭХ ХЭРЭГТЭЙ. СҮҮЛДЭЭ НААД ХҮМҮҮС ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ БОЛ БҮҮР ГОРЬДЛОГО ТЭЭГЭЭД ЖИНХЭНЭ ТАМД БАЙГАА ЮМ ШИГ БОЛЖ БАЙГАА. УЛС ОРОН ЧИНЬ БАЛРААД БАЙХАД ХЯНАЛТ ТАВИХАЛГХАНГАЛТТАЙ ШҮҮХ ПРОКУРОР ЦАГДААДАА ЯМАР МАНЬ МЭТ БИШ ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАНГАРАГ БАЙТУГАЙ УИХ ГИШҮҮНМЙ ШИНЖГҮЙ.

Avatar

Иргэн 2021-03-08 64.119.20.204

ГАНСҮХ хулгайчийг шалгах хэрэгтэй Төмөр зэмаас эзэнтэйгээ их хэмжээний мөнгө хулгайлсан

Avatar

Зочин 2021-03-08 202.179.25.149

хүн андуурч, энэ чинь “нүүрс” Гансүх нөгөөх нь “буурал” Гансүх.

Avatar

Зочин 2021-03-08 139.5.216.139

anduuraagui bnaa buural luivarchniig yarij bna

Avatar

Зочин 2021-03-08 213.87.160.101

Уос төрийн хожоо хайж ингэж хамаагүй үсчих нь хир зохистой юм бол доо.
Прокурорт хүсэлт гаргаад нэмэлт шалгалт явуулах нь хуульд нийцэх бус уу. Засгийн газар хэлэлцээд буруутай, буруугүй гээд байх юм өол бас л нэг хонгил бий болох байх даа

Avatar

Зочин 2021-03-08 64.119.27.138

Улс төрийн зорилготой попрол хар пиараа Оюунэрдэнэ боль сонгуулиас өөр юм бодож ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажил

Avatar

ZOCHIN 2021-03-08 64.119.27.31

улс төрийн зорилготой шоу хийлээ гэмтэй ч бай гэмгүй ч бай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол нь хүчинтэй бгаа үёд ийм шүүхэд нөлөөлөх гэсэн үйлдэл нь өөрөө хууль бус.шоронд гэм бгаа хүмүүсээс би хэрэг хийсэн буруутай гэж хэлдэг нэг ч хүн байхгүй гэдэг,

Avatar

Сонгууль 2021-03-08 192.82.68.159

Нярай биетэй эмэгтэйг ХӨСҮТ рүү нимгэн нүцгэн авч явсанаас хойш Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг МАН эрчимтэй хийж бна шүү. Зоригийн хэргийн асуудал МАН-д дандаа ашигтай байсаар ирсэн. Сонгууль ойртсоор…

Avatar

Зочин 2021-03-08 64.119.27.138

Битгий л улс төр сонгуулийн шоу болгоосой

Avatar

Зочин 2021-03-08 43.242.242.189

Нямдорж энэ хэргийн гол хамгаалагч одоо Оюун-Эрдэнийг урдаа бариал суудлгахгүйнээ

Avatar

Зочин 2021-03-08 43.242.242.189

Чимгээгийн асуудал асуудлыг шалгах ёстой бүх газхр орлцоод шалгасан баых ерөнхий сайд шалгах ажил гэж үлдээгүй байх .Короно айл болгонд орж ирж эмнэлэг хүнээ авч диылэхгүй дээрээ тулж байна энэ асуудалд та хариулахгүй Чимгээ, цэрэгт эмэгтэйчүүдийг явуулах ярьж явдаг ккк

Avatar

Зочин 2021-03-08 66.181.189.209

ЗОРИГ АГСАНЫ ХЭРЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ БАЙНГА БОСЧ ИРДЭГ. АСУУДЛЫГ ОЛОН ТАЛААС НЬ ХАРАХ ХЭРЭГТЭЙ. НЭГ ТАЛААСАА ХҮНИЙ ЭРХ ЕРӨНХИЙ САЙД МААНЬ ЯРЬЖ БАЙНА. НӨГӨӨ ТАЛААСАА НАМЫН ЭРХ АШИГ ИХ БАЙДАГ ЮМ. ХҮНИЙ ЭРХ ЯРЬВАЛ 2008.07.01 БУУДУУЛЖ АМИА АЛДСАН ГЭМГҮЙ 5 ЗАЛУУГ ЯРЬХАЛ ЁСТОЙ ЮМ. СҮҮЛИЙН 5 ЖИЛ МАН ТӨР БАРИЛАА. ЗОРИГ АГСАНЫ ХЭРЭГ БҮРЭН ШИЙДЭГДЭЭГҮЙ ЯВЖ БАЙНА. ХЭСЭГ ИЛРЭХ БИШ ЗАМХРАХ ТАЛРУУГАА Ч ЯВЖ БАЙЖ БОЛНО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж