10 хувийн зээлд 5801 малчин хамрагджээ | News.MN

10 хувийн зээлд 5801 малчин хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

10 хувийн зээлд 5801 малчин хамрагджээ

Малчны фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас “Сайн малчин” болон “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк өнгөрсөн сарын 15-наас малчдад 10 хувийн зээлийг олгож эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 5800 малчдад 21 тэрбум 140 сая 260 мянган /21.140.260/ төгрөгийн зээлийг олгоод байна.

Малчид 10 хувийн зээлд хамрагдахдаа эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах, малаа тарилгад оруулах, Төрийн банкинд малчны данстай байх шаардлагатай ажээ. Мөн малчид малчны 18 хувийн хүүтэй зээлээ төлж дуусаад дээрх шалгуурыг хангаж байвал 10 хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой юм байна. Одоогийн байдлаар Хэнтий аймгийн малчид 10 хувийн зээлд цөөнгүй хамрагдсан байна.

А.ЦЭЭСҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж