Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 3-наас 7-нд Италийн нийслэл Ромд боллоо. 26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртэв.
Т.Тулга Ромын дэвжээнд үдээс өмнө шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Яшар Догугийн Гранпригийн аварга Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0-ээр тус тус ялж, шигшээд шалгарсан.
Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ийн нэг мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзэж 2:2-оор ялагдлаа. Манай бөх 2:0-ээр тэргүүлж яваад сүүлийн 30 секундэд ардаа 2 оноо алдаж тун харамсалтай ялагдлаа.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОРОО
gonchigsuren 2021-03-08 202.131.250.109
mash sain barildlaa duudee bayar hurgie
эгэл 2021-03-08 64.119.25.81
Мундаг.Улам сайжраарай . Бажран сайн бөх түүнтэй сайхан барилдлаа
Зочин 2021-03-08 66.181.176.151
Энэ челеет гэж хэруулийн уур болсон юм одоо сонин биш ээ, ундэсний бехеес дээрдэх юмгуй муу муухай бухэн шингэсэн бохир спорт
Зочин 2021-03-08 202.9.40.209
Чөлөөтийнхөн нэг нэгнээ хорлодог шүү. Их бодолтой байгаарай. Хоол унданд чинь юм хийчихвий. Хэнд ч битгий итгэ. Нөгөө Батбаяр гэдэг дасгалжуулагчаас хол яваарай. Тэр алж мэднэ шүү. Тулга олимпод оролцох болов уу
Зочин 2021-03-08 202.126.89.195
Enethegiin aldart buh gej yu bhaw dee
зочин 2021-03-08 202.9.46.156
Сайн хүү байна . Эр өсөж эсгий сунадаг юм. Нас чинь бага байна . Алдаа болгон сургамж болдог тул бүү харамс. Дараа удаа алт
Badarch taxar 2021-03-08 66.181.183.63
Ed nar medali awlaa geed yamar heregtei yum odo orchin ved hereggvi oorsdod ni l heregtei baih