Хятад хиймэл оюун ухаан, квант компьютерээр тэргүүлнэ | News.MN

Хятад хиймэл оюун ухаан, квант компьютерээр тэргүүлнэ

Хятад хиймэл оюун ухаан, квант компьютерээр тэргүүлнэ

Хятад хиймэл оюун ухаан, квант компьютерээр тэргүүлнэ
BEIJING, March 7, 2021 -- The second plenary meeting of the fourth session of the 13th National Committee of the Chinese People's Political Consultative Conference CPPCC is held at the Great Hall of the People in Beijing, capital of China, March 7, 2021. (Photo by Li Xin/Xinhua via Getty) (Xinhua/Li Xin via Getty Images)

Хятадын технологийн үйлдвэрлэл АНУ-тай хийсэн худалдааны дайнд багагүй хохирол амссөн бөгөөд нэмээд цар тахлаас болж ихээр хямарсан билээ. Хэдий тийм ч тун ойрын ирээдүйд Хятадын технологийн салбар эргэн сэргэж, дэлхийг байлдан дагуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Олон улсын хэвлэл мэдээллүүдийн мэдээлж байгаачлан, өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригч Коммунист нам жил бүрийн хурлаа хийж, өндөр технолгийн ойрын таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж, технологийн хөгжлөөр дамжуулан үндэсний аюулгүй байдал, бүх дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилго тавьжээ. Түүний тулд Хятад улс шинэ лабораториуд байгуулж, хүүхдүүдийн боловсролд шинэ хөтөлбөрүүд тусгаж, квант компьютер, био технологи, хиймэл оюун ухаан зэргийг хөгжүүлэхэд зориулсан судалгааны талбаруудыг нэмэх зэрэг зорилт дэвшүүлсэн байна.

Хятадын засгийн газар эрдэм шинжилгээний судалгааны хэмжээг нийтэд нь 10.6 хувиар нэмж, 10 жилийн судалгааны төлөвлөгөө боловсруулна гэжээ.

БНХАУ сүүлийн үед технологийн салбарт дэлхийг манлайлахад тун ойрхон ирээд буй. Жишээлбэл, Хятад улс бусад орноос түрүүлж 5G сүлжээ нэвтрүүлсэн бөгөөд хиймэл оюун ухааны судалгааны хувьд амжилттай яваа. Өдгөө дэлхий дээр жолоочгүй такси үйлчилгээнд гаргаж буй маш цөөн орнуудын нэг нь Хятад юм. Үүнээс харахад Хятад улс технологийн салбарт хэдийнэ хүчирхэг байр суурь эзэлж, түүнийгээ батжуулаад амжжээ.

Гэхдээ Хятадын технологийн салбарын ирээдүй тийм ч дардан биш байгаа юм. Тухайлбал, АНУ Huawei, ZTE зэрэг том компаниудад хориг тавьсан нь тэдний үйл ажиллагаа, үйлдвэрлэлд нэн халтай. Түүнээс гадна АНУ ч гэсэн шинжлэх ухааны судалгааны цар хүрээгээ дэмжихээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Байдены захиргаа 5g технологи, хиймэл оюун ухаан, цахилгаан машин зэрэг салбарт тэргүүлэх зорилготой ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ENGADGET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-08 115.31.127.125

Тэгэхэд Монголын шинжлэх ухааны хөгжил нь МЭӨ балар эртний зуундаа гацсаар л, модон жорлонтойгоо зууралдсаар л чааваас даа чааваас…

Avatar

/*-*/ 2021-03-08 49.0.142.40

Улаан Xятад сөнөтүгэй

Avatar

Зочин 2021-03-08 66.181.176.173

гэхдээ л хятад сайжирч байвал монголд л муу

Avatar

Ner 2021-03-08 66.181.189.249

hahahaha

Avatar

Зочин 2021-03-08 202.9.46.214

China long live be brave be strong

Avatar

Зочин 2021-03-08 202.9.46.214

China long live azichuud mandtugai

Avatar

Зочин 2021-03-08 103.26.194.184

Хитадын тэргүүлэхгүй салаа салбар гэх юм үлдсэнгүй ээ!! Бид 30 жилйн турш Хитадыг бүх салбарт улайран эсэргүүцэж байдаг чадлаараа доош нь дарж Элбэг, Тулга ерөнхийлөгч нар өөрсдөө гардан удирдаж сөрөн тэмцсээр байхад л яаж ч болохгүй дэлхийд тэргүүллээ л гээд байх юм. Монгол ялнаа л гээд байсан байдгүй дээ! Одоо яах уу??!! Морио унаад ташуураа далайгаад нэг үзэх үү??

Avatar

Зочин 2021-03-08 202.9.46.33

tasraad alga boltsgooj bainadaa

Avatar

Зочин 2021-03-08 182.232.38.69

Yankuud ygd zaaval dandaa noyon baih estoi gej, turemgii, deerengui a.hole uud. Go Chine go china

Avatar

Зряин 2021-03-08 103.151.77.33

Hiawei,Oppo. Alibaba гээд лагууд нь одоо сураггүй болох нь цаг хугацааны асуудал болсон.Хиймэл оюун ухаан ч патент нь япон л биз дээ. Энэтхэг гэвэл үнэнд дөхнө.

Avatar

Onom 2021-03-08 66.181.161.53

Xexe… Xumuus yagad iim yum be. Xiimel oyun uxaanii patentiig bas neg xun ezemshdeg bx ni. ..

Avatar

Зочин 2021-03-08 64.119.22.140

Хиймэл оюун ухаан ч явахгүй. Үе үе нэг бүүм болж ирсэн технологи. Квант компьютерын программыг сайжруулвал харин ёстой их том үсрэлт гарна.

Avatar

Зочин 2021-03-08 139.5.216.139

хятадаа бараадаад явахад манайх алзахгүйээ

Avatar

Зочин 2021-03-08 202.9.46.214

Tm shuu ugaasaa neg l azi humuus bid

Avatar

ОНОМ 2021-03-08 119.40.98.106

Хиймэл Оюун Ухаан-ы хэрэглээ л хятадад илүү хөгжсөн байх. Яг яс юман дээр Гүүгль л ХОУ-ыг хөгжүүлж байна. Оруулж байгаа хөрөнг ө оруулалт л тодорхойлно. Хятад хөрөнгө оруулалтаа нэмэх л байх. Гэхдээ АНУ гүйцтэл юу л бол.

Avatar

Хаха 2021-03-08 202.21.108.151

БҮХ ЮМ АВТОМАТ БОЛВОЛ ХЯТАДАД АЖИЛЛАХ ХҮЧ БҮР НЬ ХЭРЭГГҮЙ ХЯТАДУУД АЖИЛГҮЙ БОЛНО ТЭР ИХ АЖИЛЛАХ ХҮЧ ЯАХЫН

Avatar

Зочин 2021-03-08 202.126.90.110

Ирээдүйд Хитад Солонгос Тайван Ёпоон зрг Дорно Дахины орнууд алноо. Гхдээ манай Монгол Ёпооныг дагах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж