Хятад хиймэл оюун ухаан, квант компьютерээр тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.08-нд нийтлэгдсэн

Хятад хиймэл оюун ухаан, квант компьютерээр тэргүүлнэ

Хятад хиймэл оюун ухаан, квант компьютерээр тэргүүлнэ
BEIJING, March 7, 2021 -- The second plenary meeting of the fourth session of the 13th National Committee of the Chinese People's Political Consultative Conference CPPCC is held at the Great Hall of the People in Beijing, capital of China, March 7, 2021. (Photo by Li Xin/Xinhua via Getty) (Xinhua/Li Xin via Getty Images)

Хятадын технологийн үйлдвэрлэл АНУ-тай хийсэн худалдааны дайнд багагүй хохирол амссөн бөгөөд нэмээд цар тахлаас болж ихээр хямарсан билээ. Хэдий тийм ч тун ойрын ирээдүйд Хятадын технологийн салбар эргэн сэргэж, дэлхийг байлдан дагуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Олон улсын хэвлэл мэдээллүүдийн мэдээлж байгаачлан, өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригч Коммунист нам жил бүрийн хурлаа хийж, өндөр технолгийн ойрын таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж, технологийн хөгжлөөр дамжуулан үндэсний аюулгүй байдал, бүх дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилго тавьжээ. Түүний тулд Хятад улс шинэ лабораториуд байгуулж, хүүхдүүдийн боловсролд шинэ хөтөлбөрүүд тусгаж, квант компьютер, био технологи, хиймэл оюун ухаан зэргийг хөгжүүлэхэд зориулсан судалгааны талбаруудыг нэмэх зэрэг зорилт дэвшүүлсэн байна.

Хятадын засгийн газар эрдэм шинжилгээний судалгааны хэмжээг нийтэд нь 10.6 хувиар нэмж, 10 жилийн судалгааны төлөвлөгөө боловсруулна гэжээ.

БНХАУ сүүлийн үед технологийн салбарт дэлхийг манлайлахад тун ойрхон ирээд буй. Жишээлбэл, Хятад улс бусад орноос түрүүлж 5G сүлжээ нэвтрүүлсэн бөгөөд хиймэл оюун ухааны судалгааны хувьд амжилттай яваа. Өдгөө дэлхий дээр жолоочгүй такси үйлчилгээнд гаргаж буй маш цөөн орнуудын нэг нь Хятад юм. Үүнээс харахад Хятад улс технологийн салбарт хэдийнэ хүчирхэг байр суурь эзэлж, түүнийгээ батжуулаад амжжээ.

Гэхдээ Хятадын технологийн салбарын ирээдүй тийм ч дардан биш байгаа юм. Тухайлбал, АНУ Huawei, ZTE зэрэг том компаниудад хориг тавьсан нь тэдний үйл ажиллагаа, үйлдвэрлэлд нэн халтай. Түүнээс гадна АНУ ч гэсэн шинжлэх ухааны судалгааны цар хүрээгээ дэмжихээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Байдены захиргаа 5g технологи, хиймэл оюун ухаан, цахилгаан машин зэрэг салбарт тэргүүлэх зорилготой ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ENGADGET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж