Сох дутсан үрийн буудайг хаанаас нөхөх вэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сох дутсан үрийн буудайг хаанаас нөхөх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Сох дутсан үрийн буудайг хаанаас нөхөх вэ?

-48 мянган тонн үрийн буудай шаардлагатай байгаа ч энэ хаврын тариалалтад 16-18 мянган тонн буюу тариалах үрийн 40 орчим хувь нь дутаж буй ажээ-

Хаврын тариалалт хаяанд иржээ. Жил жилийн хаварт үр тариа, хүнсний ногоогоо тарьдаг, намар нь хураадаг болохоор гайхаад, давчдаад байх асуудал биш мэт. Гэвч энэ жилийн хувьд тариаланчид нь мөнгөгүй, салбарын яамнаас нь мөнгө өгье гэвч зээл авах нөхцөл нь бүрдээгүй тухай хаваржин шуугив. Бүр тариа тарихгүй ч гэж гэдийж үзлээ. Харин хамгийн сүүлд тариа тарих буудайны чанар тааруу төдийгүй хүрэлцээ муутай гэсэн тун муу мэдээг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.

МХЕГ-аас улсын хэмжээнд үр тариа, төмс, хүнсний ногооны үр болон хүнсний буудайн хадгалалт, хамгаалалт, нөөц, чанарт хийсэн хяналт, шалгалтын дүнг саяхан танилцуулсан.  Улсын хэмжээнд Архангай, Баян- Өлгий, Булган, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд Хөвсгөл, Хэнтий, Дархан- Уул, Орхон зэрэг 12 аймгийн 210 аж ахуйн нэгжийн төвшинд хавар тариалах үрийг шинжилжээ. Энэ онд тариалахаар хадгалсан үр тарианы 74 хувийг шинжилгээнд хамруулахад 73 хувь нь стандартын шаардлага хангасан бол үлдсэн  27 хувь нь цэвэршилт болон хог ургамал, соёололтын үзүүлэлтээр шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарчээ. 3000 тонн үрийн төмсний  мөн 25 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна. Хүнсний ногооны 24.6 тонн үрийг шинжилгээнд хамруулахад  76 хувь нь стандартын шаардлага хангасан, үлдсэн 24 хувь нь стандартын шаардлага хангаагүй гэсэн дүн гарчээ. Нийт үрийн ¼ хувь нь шаардлага хангаагүй гэсэн үзүүлэлт гарчээ. Хэрэвзээ шалгалт хийгээгүйсэн бол 23-25 хувийг эзэлж буй чанаргүй үрийг тариалахгүй үлдээх байсан уу. Тарьчихжээ гэвэл намар бид ямархан  буудай, төмсөөр хооллох байсан бол.

Тариалалтад хадгалсан үр өвчлөл ихтэй байгаагийн дээр хогийн ургамал маш их байгааг мэргэжилтнүүд тодотгов. Буудайн өвчлөл 3-5 хувь хүрч, тоост болон хатуу харууны тархалт, ургамлын өвчин үрийн хар хөгц альтернориоз, гельминтоспориоз хор хөнөөл нэмэгдэж байгаа тул энэ жил ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох зөвшөөрөгдсөн үр ариутгалын бодисоор яаралтай  ариутгахыг тариаланчдад зөвлөсөн байна.

Энэ жил 322.9 мянган га газарт үр тариалахаар төлөвлөсөн. Үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 15.1 га-д арвай, хошуу буудай, 13.6 мянган га-д төмс, 7.1мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д малын тэжээл, 25.3 мянган га-д тосны ургамал тарина. 301.5 мянган га-д улаанбуудай тариалахад нийтдээ 48 мянган тонн үрийн буудай шаардлагатай байгаа. Гэвч энэ хаврын тариалалтад 16-18 мянган тонн буюу тариалах үрийн 40 орчим хувь нь дутаж байгаа ажээ. Импортоор үрийн улаанбуудай оруулж ирэхээр яригдаж байгаа  ч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм. Тариаланчдад хаяглан олгож буй зээлийн хэдэн хувь нь тариалах үрэнд зориулагдахыг таашгүй.

Нөгөөтэйгүүр хавар тарих үрээ намар нөөцөлдөг номтой. Бүр сорчилж авч үлддэг тариаланчдын нягт нямбай ажиллагаа хааш хийсэн одов оо. Үрээ нөөцлөөгүй тариаланч сумгүй буу барьсан дайчнаас ялгаатай юу.

Д.ЦЭЭНЭ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-13 103.26.193.228

Үрийн бодлого алдагдчихаад өчнөөн жил болж байхад буудайн тариалалт яриад бөөн мөнгө цацаад байгааг тайлбарлавал бас л хулгай луйвар луу орох болно. Яг ийм нэртэй сорт гэх үр байхгүй болоод удаж байна. нэмээд ганц жишээ дурьдахад: Хонгорын агуулах гэхэд олон жил харуутай үр гаргаж тарааж тариулж байсныг тариаланчид бэлхнээ мэдэж байгаа, нотолно. Газар тариалан гэдэг нэрээр мөнч их мөнгө шамшигдаж завшигдаж байгаа даа

Зочин 2016-04-13 103.26.194.134

Davarchihsan uym Shuluuhan Budaag n oruulj ireed gurliin uildvert n ugchih

4-р ангийн сурагч 2016-04-13 150.129.140.113

Үрийн тариа хэрэггүй ээ. Импортын буудайнаас өндөр өртөгтэй буудай тарих хэрэг бахгүй. Далайн түвшинөөс 1000 гаруй метр өргөгдсөн, далайгаас хэт алслагдсан хуурай сэрүүн бүсэд сайн чанарын буудай ургахгүй ээ гэдгийг одоо бага ангийн хүүхэд ч мэддэг болсон. Энэ бол мафийн нэг бүлэглэл ард түмний мөнгөнөөс саах нэг арга нь. Өндөр үнэтэй импортын бордоо ашиглах, механикжсан усжуулалтын систем нь дотоодын буудайг импортын буудайнаас хэт өндөр үнэтэй болгодог.

Зочин 2016-04-13 112.72.12.8

ҮРЭЭ идхээр ҮНЭЭГЭЭ ид гэдэг үгтэил юмсан угнь?

Зочин 2016-04-13 122.201.24.223

Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс Ан-ын тариаланчид 750,0 тэрбум төгрөг хуссан

Зочин 2016-04-13 103.57.93.127

Оросоос тарианы үрээ авах нь тодорхой шүү дээ.

Зочин 2016-04-13 59.153.115.167

ж чадаагүй бас зээл тусламжаар тариа тарьж улсаа шантаажлах гэж байгаа бол больсон дээр хэрэв тарих боломжгүй мөртөө улс туслах ёстой гэж шаардаж тарихыг болиулах хэрэгтэй тарьсан л үнэ ханшаа олж худалдах хэрэгтэйг ол гадны хямд гурил оруулахгүй гэж байгааг шууд зах зээлээс нь шахаж гарга өөрөө хямд зарахын оруул тус*****