Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлллээр 2020 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 1.6 сая нь эмэгтэйчүүд ажээ. Тэдгээрийн 5.4 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54.4 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог байна.
Мөн монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой юм. Нийт 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1.1 сая төгрөг. Мөн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн захирлуудын 36.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэж, гурван хүүхэд төрүүлж буй бөгөөд 69 хувь нь хотод, 31 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа юм.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ