Хуучирсан мэдээ: 2021.03.08-нд нийтлэгдсэн

Гэртээ Мартлацгаая!

Гэртээ Мартлацгаая!

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын-8. Монголчууд эл өдөрт ач холбогдол өгч, өргөн тэмдэглэх болсон ч энэ жилийн хувьд Сovid-19 дотоодод тархаж, халдвар өргөн хүрээг хамарч буйтай холбоотойгоор гадуур гаралгүй, зочин урьж эрсдэл үүсгэлгүй баяраа гэртээ тэмдэглэхийг уриалж байна.

Халдварын тухайд, Улсын драмын эрдмийн театрын “Анна Каренина” жүжиг үзсэн 54 хүнээс Covid-19 илэрч, хавьтагч нь 900 гаруй болоод байгаа юм. Мөн Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагааны дараах цайллагын арга хэмжээнд оролцсон болон тэдний гэр бүл ойр дотны 37 хүнээс халдвар илрээд байна.

Сүүлд нэмэгдсэн эдгээр халдвартай холбоотойгоор Улаанбаатар хотод хөл хорио тогтоохгүй ч урлаг, соёлын арга хэмжээг түр хугацаанд цуцалж, гэртээ зочин урихгүй, айл хэсэлгүй, хайртай хүмүүсээ халдвараас хамгаалахыг уриалж буй юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж