Д.Нарангэрэл: Драмын театрын тохиолдол 54 болж, хавьтагч нь 900 гаруй

Хуучирсан мэдээ: 2021.03.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нарангэрэл: Драмын театрын тохиолдол 54 болж, хавьтагч нь 900 гаруй

Д.Нарангэрэл: Драмын театрын тохиолдол 54 болж, хавьтагч нь 900 гаруй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр/2021.03.07/ мэдэгдэл хийлээ.


ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл:

-Улсын драмын эрдмийн театраас үдээш хойш 54 тохиолдол бүртгэгдлээ. Гуравдугаар сарын 4, 5, 6-нд жүжиг үзсэн хүмүүс гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд улсын драмын эрдмийн театрт ирж PCR шинжилгээнд сайн дураарай хамрагдаарай. Жүжиг үзсэн хүмүүс хөдөө гадаа явалгүй гэртээ байж биеэ чагнаарай. Гуравдугаар сарын 4, 5, 6-нд үзсэн хүмүүсийн нууцын үеийн хугацаа гуравдугаар сарын 9, 10-нд илрэх учир ирээрэй. 900 гаруй хүн жүжиг үзсэн. Одоогоор тус театрт ажилладаг, жүжиг үзсэн 54 хүний шинжилгээний хариу эерэг гараад байна. Мартын 8-ны баяраар гэртээ байж, агаар сэлгэлт сайн хийгээрэй. 60-аас дээш насны 4 хүн амьсгалын аппараттай байна. 60-аас дээш насны эрсдэлтэй, архаг хууч өвчтэй хүмүүстэй залуус минь болгомжтой харьцаарай.

“АННА КАРЕНИНА” ЖҮЖИГ ҮЗСЭН ҮЗЭГЧИД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАНА УУ!

Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд урлаг, соёлын тоглолт үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд олноороо оролцсоноос коронавирусийн халдвар тархах эрсдэл эрс нэмэгдэж байна. Энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид УДЭТ-д энэ сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулах PCR шинжилгээнд 09:00-17:00 цагийн хооронд ирж хамрагдахыг анхааруулж байна.

Мөн сүүлийн өдрүүдэд буюу таван удаагийн оршуулгын үйл ажиллагаанд оролцсон иргэдээс нийт 43 хүнээс халдвар илэрлээ. Иймд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, үзвэр, үйлчилгээ үзэхгүй, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх,  гэртээ байх, орон байр болон ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж агаар сэлгэлтийг тогтмол хийхийг зөвлөж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
БурууБуруу
22
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж