Дөрвөн хүнийг хутгалсан залуу 25 жилийн ял авлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Дөрвөн хүнийг хутгалсан залуу 25 жилийн ял авлаа

2015 оны 11-р сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн хошууч эмэгтэйг аавынх нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, нагац ахыг нь хутгалсан хэрэг гарсан. Энэ хэргийг үйлдсэн Б гэгч залуу охин дүүтэй нь суулгаагүй учраас энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон юм.

Тэгвэл Б-т холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2, 91.2.12, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хэлэлцээд түүнд 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж