Халдвар авсан иргэний ойрын хавьтал Дорноговь аймаг руу зорчжээ | News.MN

Халдвар авсан иргэний ойрын хавьтал Дорноговь аймаг руу зорчжээ

Халдвар авсан иргэний ойрын хавьтал Дорноговь аймаг руу зорчжээ

Халдвар авсан иргэний ойрын хавьтал Дорноговь аймаг руу зорчжээ

Дорноговь аймгийн Шуурхай штаб, Аймгийн Онцгой комисс, Сайншанд сумын Онцгой комисс өчигдөр/2021.03.07/ шөнө хуралджээ. Хуралдааны тухай өнөөдөр /2021.03.07/ мэдээлэл өглөө.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Г.ЭНХЦЭЦЭГ:

-Гуравдугаар сарын 6-ны өдөр Төв аймагт халдварын тохиолдол бүртгэгдсэн. Төв аймагт ажил явдалд Улаанбаатар болон Төв аймгийн сумдаас 200 орчим хүмүүс цугларснаас 4 хүн халдвар авсан нь батлагдлаа. Халдвар авсан хүмүүсийн ойрын хавтал бүхий нэг хүн Дорноговь аймагт ажил хэргээр ирсэн нь тогтоогдож Аймгийн Онцгой комисс, Сайншанд сумын Онцгой комисс хуралдан шуурхай арга хэмжээ авч ажиллаа. Төв аймагт илэрсэн тохиолдлын ойрын хавьтал бүхий нэг хүн, хамт явсан нэг хүнийг тусгаарлаж, түргэвчилсэн болон PCR шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоогийн байдлаар халдвар илрээгүй байна.

САЙНШАНД СУМЫН ЗАСАГ ДАРГА Ч.ТҮВШИНТӨР:

-Сайншанд хотод халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Сайншанд сумын Онцгой комисс хуралдаж 2021.03.7-ны 06.00 цагаас эхлэн Хамрын хийд, Ханбаянзүрх уулын чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Улаанбаатар болон бусад аймаг, орон нутгаас Хамрын хийд, Ханбаянзүрх уулын чиглэлд аялах, зорчих боломжгүй болсныг анхааруулж байна. Амралтын өдрүүдээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа учраас иргэд бөөгнөрөл үүсгэхгүй байх, зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж халдвар хамгааллын дэглэмээ баримтлан сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-07 124.158.96.213

Таван Толгойгоо халдвараас сайн сэргийлээрэй. Ганц мөнгөний машин ТаванТолгой, …..

Avatar

Иргэн 2021-03-07 49.0.142.6

Зүгээр л вакцинжуулалтаа эрчимжүүл.

Avatar

Zochin 2021-03-07 216.170.122.97

Za umnu-gowi ruu l Ulaanbaatar tuw zawhan aimgaas hun oruulj blohgui haldwar garuul nuursee ch zuuj chadahgui bur duusnaa yu ch geh we 200n Hun tsuglaad bdag

Avatar

зочин 2021-03-07 66.181.161.49

хөдөө орон нутагруу зорчих поостийн нээх хэргүй байсан юм дураара сэлгүйцэж байн шүү

Avatar

Зочин 2021-03-07 202.126.89.144

Ямар их тэнэдэг, холилддог новшнууд вэ?

Avatar

Зочин 2021-03-07 192.82.71.243

200 хүн нэг дор цуглахаар тэгэлгүй яах вэ дээ!!!

Avatar

Зочин 2021-03-07 202.9.47.57

Цагаан сарын омно сул хаясан шинжилнээ толбортэй болсон 1 орх 1 шинжилгээн лав манай орхийг хамруулаагуй ийм айл олон байгаа байх

Avatar

Зочин 2021-03-07 202.126.89.144

Өөрөө очиж өгөх байсан шүү дээ. 400 мянгыг авах байснаас 500 мянгыг авсан. Чамаас бусад нь өгчээ. Хамруулаагүй ч гэх шиг. Хэний өмнөөс амьдраад байнаа.

Avatar

Зочин 2021-03-07 64.119.24.45

Tiim shuu

Avatar

zochin 2021-03-07 64.119.21.152

ene khuduunii orkuud chini yasan ikh tenedeg yum be

Avatar

ard tumen 2021-03-07 202.55.188.42

Odoo naad bayariin ajillagaag boliod hol horio togtoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж