Р.Гончигдорж, Ц.Нямдорж нар халз “үзэлцэв”

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Р.Гончигдорж, Ц.Нямдорж нар халз “үзэлцэв”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхлэх үед Ц.Нямдорж гишүүн, Р.Гончигдорж нарын дунд ширүүн маргаан өрнөлөө.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Би үнэнийг хэлнэ. Р.Гочигдорж гишүүн ээ, чи надтай холбоотой асуудал хөндлөө. Ж.Амарсанааг чөлөөлөгдөөгүй байхад Үндсэн хуулийн цэцийн даргаар Р.Гончигдорж очих юм гэнэ ээ гэдэг яриаг би ордонд сонссон.  Арай ч үгүй байгүй дээ гэтэл чи “Дээд шүүхийг намайг хэлэлцүүлээд өг” гэж өргөдөл өгсөн л юм байх чинь билээ. Ийм байж болохгүй. Дээд шүүх нь асуудлаа хэлэлцээд шийддэг юм байгаа биз, чи “Намайг энэ албан тушаалд тавьж өгөөч, хэлэлцээд өгөөч, хичээнгүйлэн хүсэж байна” гэж уруул хошуугаа дэвсэж явах ямар шаардлага байдаг юм.  Албан тушаалд дуртай байж болно ийм хогийн байж болохгүй ш дээ.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Би Ц.Нямдорж гишүүн шиг шазруун биш. Гэхдээ өөрийн бодолтой хүн. Би чам шиг лут хүн болж ярьж чадна. Ардчилсан хувьсгалыг амь биеэ золиослон хийхдээ би албан тушаал руу яваагүй. Албан тушаал бол зүгээр миний үүрэг. Би хаана хэрэгтэй байна тэр газраа очих ёстой. Цэцийн хуралдаан яаж явдгийг харсан. Энийг өөрчлөх ёстой. Өөрчлөгдөх ёстой тэр газар би өөрийгөө золиход бэлэн байна” гэсэн юм.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж