Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртэж, Л.Отгонбаатар 5-р байр эзэллээ | News.MN

Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртэж, Л.Отгонбаатар 5-р байр эзэллээ

Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртэж, Л.Отгонбаатар 5-р байр эзэллээ

Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртэж, Л.Отгонбаатар 5-р байр эзэллээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Сламын сүүлийн буюу гурав дахь өдрийн барилдаанууд үргэлжлэн явагдаж байна.


Ташкентын Гранд Сламын сүүлийн өдрийн медалийн төлөөх барилдаанууд явагдаж байна.

Эрэгтэй -100 кг:

  • Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Узбекистаны Музаффарбек Туробоевт ялагдсанаар шагналт тавдугаар байранд орж, олимпийн эрхийн оноогоо ахиуллаа.
  • Б.Гончигсүрэн хүрэл медалийн төлөө Узбекистаны Акимуродбек Худоебердиевтай барилдаж яллаа. Өдгөө 21 настай Б.Гончигсүрэн ийнхүү Гранд Сламын анхны медалиа хүртэж байна.

Монгол улс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай Ташкентын Гранд Сламыг өндөрлүүлж байна.

 


Л.ОТГОНБААТАР, Б.ГОНЧИГСҮРЭН НАР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

НЭМЭЛТ:17.45

Ташкентын Гранд Сламын медалийн төлөөх барилдаанууд эхэллээ.

Эрэгтэй -100 кг:

  • Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөөх дагах барилдаанд Узбекистаны Уткирбек Туробоевыг ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Түүнтэй хүрэл медалийн төлөө Музаффарбек Туробоев барилдах болно.
  • Б.Гончигсүрэн хүрэл медалийн төлөөх дагах барилдаанд Беларусийн Никита Свиридийг давж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

 

 

 

Эрэгтэй:

  • -90кг ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Эстонийн Клен Кристофер Калулайдад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
  • -100кг ОУХМ Л.Отгонбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азарбайжаны Аслан Мирзаевыг ялжээ.
  • -100кг ОУХМ Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Болгарын Даниел Дичевийг, хоёрдугаар тойрогтоо Эстонийн Григори Минаскиныг тус тус ялж, гуравдугаар тойрогтоо Узбекистаны Шаксбоз Пулатовтой таарчээ.
  • +100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Оросын Антон Кривобоковд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Эмэгтэй:

  • +78кг ОУХМ Э.Гандиймаа эхний тойрогтоо Узбекистаны Рината Илматовад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бавуу 2021-03-07 66.181.161.49

Манай бөхчүүд аль хурдан сэтгэж зоригтой барилдаж байгаа нь л ялалт авах юм байна шүү. Барьц булаацалдаад барьж тавиад байгаа нь л унаад өгөх юмаа

Avatar

Кса 2021-03-07 202.126.89.63

За, ёстой хүлээж байсан сайн бөх гарч ирлээ. Сайхан байна аа. Дүүд амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-03-07 43.242.243.71

АМЖИЛТ ХҮСЬЕ ИЙМ ТЭМЦЭЭНД ОРЖ ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ДУУДУУЛЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА ХОЖИХ ХОЖИГДОХЫН АСУУДАЛ ТУСДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Үнэн ч хөгжөөн дэмжигч 2021-03-07 202.9.40.209

Гончигсүрэн гэж сайн залуу гарч ирж байгаа юм байна. Барилдааныг нь үзлээ -100-д Түвшинбаярын шийрийг хатаах залуу лав мөн байна. Олон хувилбар мэхтэй дайчин ухаалаг барилддаг болохын төлөө бүтээлчээр хөдөлмөрлөөрэй дүү минь. Гэмтэл бэртэлтээс хол яв. Хамаагүй барилдаж байгаад бэртвэл хэдэн жил ч алдаж мэднэ. Отгонбаатар хэдий бэртэлттэй ч гэсэн дэлхийн рангад бүртгэгдээгүй залууд 2 удаа савуулаад хожигдох юм даа. Уранчимэг, Цогтбаатар, Хорлоодой нар сайн барилдсан.Цаашдаа энэ эрчээрээ барилдаар

Avatar

Зочин 2021-03-07 202.9.40.209

Ядуу сэтгэлгээтэй хүмүүс до сэтгэгдэл бичсэн байна. Спотын уралдаан тэмцээнд мөнгө зарах нь буруу, гагцхүү хоол ундандаа л мөнгө зар гэж бичих юм. Бүх орон олимп, дэлхийн аваргад тамирчдаа оруулдаг. Тэр нь улсын нэр хүнд хөгжлийг илтгэж байдаг. Гэтэл манай улс цөөхөн хэдхэн спортоор дэлхийд танигддагийн нэг нь жудо. Гэтэл энийгээ болчихоод юугаар танигдах болж байна. Тэнэг юм бичдэгээ больцгоо

Avatar

ИХ БӨӨ 2021-03-07 86.106.74.202

ЭР ДЭЭД 2 ХҮНД ЖИНД АЙМАГТ ТҮРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ХҮН ОРУУЛААД НЭМЭРГҮЙ? ОЮУНБОЛД ЦЭРЭНТОГТОХ 2-Г ГУЙ? ЭМ ХҮНД ДЭЭЭД 3-Н ЖИНД ЧӨЛӨӨТӨӨС ХӨГШДӨӨӨД МУЛТАРСАН НАСАНБУРМААА БУРМААА ОДОНЧИМЭГ ЭТ БӨХЧҮҮДИЙГ ГУЙГААЧ

Avatar

Кса 2021-03-07 202.126.89.63

Боддог л бодол байна. Нээрээ Бурмаа байж болно шүү дээ.

Avatar

Зочин 2021-03-07 59.153.114.65

Ахаха, тэр махан боодгууд 2 минут идэвхгүй зогсоод торгуулиар хөөгдөөд гарна

Avatar

Жагаа 2021-03-07 202.126.90.110

Ёой ядаргаа энэ хэдэн шармал гууль авчирсны төлөө татвар төлөгч бид нар насаар н тэжээх ёстой гжуга:(

Avatar

Зочин 2021-03-07 66.181.161.84

Манайх угаасаа хүнд жинд явахгүй төсвийн мөнгийг ингэж үрэхээ болимоор юм

Avatar

Зочин 2021-03-07 43.242.242.59

Хүнд жинд өрсөлдөгч нар их хэцүүл дээ.Ард түмэн амжилтыг л хүлээдэг нь үнэн. Ядаж хүрэл медаль авчихдаг бол тэд баярлана . Гэтэл яагаа ч үгүй эрт ялагдаад байх юм. Бусад орны хөгжөөн тэмжигчдийн бөх нь медаль аваад тэд баярлаад байхад монголчууд бид л сэтгэл дундуур байна даа жудочид минь

Avatar

зочин 2021-03-07 66.181.176.143

Сайхан шалны алчуурууд юм аа, ийм нөхдийг яах ч гэж явуулж байдаг юм, эд нар нь ч гэсэн татвар төлөгчдийн мөнгөөр зургаалж явж санаа зовно энэ тэр гэж ч байдаггүй дүүрчихсэн толгойнууд юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж