Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Сламын сүүлийн буюу гурав дахь өдрийн барилдаанууд үргэлжлэн явагдаж байна.
Ташкентын Гранд Сламын сүүлийн өдрийн медалийн төлөөх барилдаанууд явагдаж байна.
Эрэгтэй -100 кг:
- Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Узбекистаны Музаффарбек Туробоевт ялагдсанаар шагналт тавдугаар байранд орж, олимпийн эрхийн оноогоо ахиуллаа.
- Б.Гончигсүрэн хүрэл медалийн төлөө Узбекистаны Акимуродбек Худоебердиевтай барилдаж яллаа. Өдгөө 21 настай Б.Гончигсүрэн ийнхүү Гранд Сламын анхны медалиа хүртэж байна.
Монгол улс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай Ташкентын Гранд Сламыг өндөрлүүлж байна.
Л.ОТГОНБААТАР, Б.ГОНЧИГСҮРЭН НАР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
НЭМЭЛТ:17.45
Ташкентын Гранд Сламын медалийн төлөөх барилдаанууд эхэллээ.
Эрэгтэй -100 кг:
- Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөөх дагах барилдаанд Узбекистаны Уткирбек Туробоевыг ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Түүнтэй хүрэл медалийн төлөө Музаффарбек Туробоев барилдах болно.
- Б.Гончигсүрэн хүрэл медалийн төлөөх дагах барилдаанд Беларусийн Никита Свиридийг давж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Эрэгтэй:
- -90кг ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Эстонийн Клен Кристофер Калулайдад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
- -100кг ОУХМ Л.Отгонбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азарбайжаны Аслан Мирзаевыг ялжээ.
- -100кг ОУХМ Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Болгарын Даниел Дичевийг, хоёрдугаар тойрогтоо Эстонийн Григори Минаскиныг тус тус ялж, гуравдугаар тойрогтоо Узбекистаны Шаксбоз Пулатовтой таарчээ.
- +100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Оросын Антон Кривобоковд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Эмэгтэй:
- +78кг ОУХМ Э.Гандиймаа эхний тойрогтоо Узбекистаны Рината Илматовад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.