“Мөрөөдлийн шүхэр” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.03.07-нд нийтлэгдсэн

Эрх зүйн шинэтгэл-2

“Мөрөөдлийн шүхэр” аян эхэллээ

Нидерланд Улсын засгийн газрын санхүүжилтээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран “Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг бэхжүүлэх нь” төслийг 2019 онд эхлүүлээд байна. Төслийн гол зорилго нь Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, Монгол Улсад болон хилийн чанад дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалж туслалцаа үзүүлэх юм. Төслийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран “Мөрөөдлийн шүхэр” аяныг эхлүүллээ. Охид эмэгтэйчүүдийг хүн худалдаалах бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх зорилготой уг аяны нээлт 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд болж НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра  аяныг нээсэн юм.  Мөрөөдлөө хамгаалж хувь заяагаа атгая уриатай энэхүү аян 21 хоног үргэлжлэх төдийгүй охид эмэгтэйчүүдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр шат дараатай ажлууд зохион байгуулагдана.

#Мөрөөдлөө_Хамгаалж

#Хувь_Заяагаа_Атгая

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл

НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра

https://www.facebook.com/CrimePreventionMongolia/videos/1896473607157171

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж