Мьянмарын дэглэмийг эсэргүүцсэн цагдаа нар Энэтхэг рүү дүрвэж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.07-нд нийтлэгдсэн

Мьянмарын дэглэмийг эсэргүүцсэн цагдаа нар Энэтхэг рүү дүрвэж байна

Мьянмарын дэглэмийг эсэргүүцсэн цагдаа нар Энэтхэг рүү дүрвэж байна

Мьянмарт төрийн эрхийг цэргүүд булаан авснаас хойш сар гаруй хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд цэргийн дэглэмийг эсэргүүцсэн 19 цагдаагийн ажилтан Энэтхэгийн хилийг давсан аж. Хамгийн анх цэргүүд НҮБ-д Мьянмарыг төлөөлөн суудаг элчин сайдыг огцруулж, өөрсдийн талын хүнээр солих шийдвэр гаргасны дараа цагдаагийн албан хаагч Энэтхэгт дүрвэсэн тохиолдол бүртгэгджээ. Учир нь Мьянмарын төлөөлөгч Кяв Мо Тун өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ерөнхий ассемлей дээр 193 гишүүн орнуудыг Мьянмар дахь төрийн эргэлтийг эсэргүүцэн удирдагч Аун Сан Су Чиг эргүүлэн авчрахын тулд боломжтой бүхнээ хийхийг уриалсан аж. Иймд өдгөө төр барьж буй генералууд түүнийг ажлаас нь халж, оронд нь Тин Маун Найныг томилсон ч НҮБ хүлээж аваагүй байна.

Энэтхэгт дүрвэсэн нийслэл Нэйпидо хотын цагдаагийн дэслэгч Хүн Аун Ко Ко хоёрдугаар сарын 9-нд жагсагчдад хандан “Хэрвээ бидний ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл талаар болбол би олон жил торны цаана суухаас өөр аргагүй болно. Гэвч эх орныхоо 50 сая ард иргэдийн эсрэг зогссоноос өөрийнхөө итгэл үнэмшлийг дагасан нь дээр” хэмээн хэлжээ.

Харин энэ долоо хоногт Энэтхэгийн цагдаагийн офицерын мэдээлснээр засгийн газрын зүгээс Мьянмараас дүрвэн ирсэн цагдаа нарт түр орогнох байр санал болгосон бөгөөд ойрын өдрүүдэд дүрвэн ирэх цагдаа нарын тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Мөн Энэтхэнгийн зүүн умард хэсгийн Мизорам мужийн цагдаагийн ахлагч Стефен Лалринаума “Дүрвэн ирсэн мьянмар цагдаа нарын мэдүүлснээр тэд төрийн эрхийг булаан авсан цэргүүдийн өгч буй заавар, тушаалуудыг хэрээс хэтэрсэн хэмээн үзсэндээ биелүүлэхээс татгалзан зугтсан байна” хэмээн ярьжээ.

Энэтхэгт өмнө нь ч гэсэн уугуул Рохингя, Чин угсаатнууд Мьянмараас олноор дүрвэн очсоор хэдэн мянгуулаа болсон билээ. Энэтхэг дэхь Чин дүрвэгчдийн хорооны ерөнхийлөгч Жэймс Фанай “Өмнө нь цагдаа нар болон цэргүүд үг дуугүй тушаал биелүүлдэг байлаа. Тиймээс сүүлийн үед цагдаа нар дүрвэж буй нь маш хачирхалтай ховор тохиолдол юм” хэмээн ярьжээ.

Хэдий тийм ч Мьянмарт ихэнх цагдаа нар тушаалыг даган биелүүлж хувьсгалыг эсэргүүцсэн жагсагчидтай харгис аргаар тэмцсээр байгаа билээ. Одоогийн байдлаар 50 гаруй энгийн иргэн цагдаагийн суманд оногдох, шархдах гэх мэтээр харамсалтайгаар амиа алдсан бөгөөд 1500 гаруй хүн баривчлагдаад байна. Баривчилгааг ихэвчлэн шөнийн цагаар интернет сүлжээг тасалж байгаад гүйцэтгэж буй гэнэ. Баривчлагдсан хүмүүсийн дунд энгийн иргэдээс гадна сэтгүүлч, өмнө нь улс төрийн чухал албан тушаал хашиж байсан ардчиллыг дэмжигчид олон бий аж.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж