Батлан хамгаалахын төсвийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог Хятад улс цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал, засгийн газрын их хэмжээний өр зэргээс үл хамааран батлан хамгаалахын төсвөө өнгөрсөн жилийнхээс 6.8 хувиар нэмжээ. Тухайлбал, төсвийн тухай албан ёсны тайланд дурьдсанаар Бээжин 2021 онд батлан хамгаалах салбартаа 1.355 их наяд юань буюу 210 тэрбум ам.доллар зарцуулах аж. Харьцуулж үзвэл өнгөрсөн оны батлан хамгаалахын төсөв 20 жилийн хугацаанд хамгийн бага буюу 1.3 их наяд юань байжээ.
Өмнөх жилүүдэд Хятадын батлан хамгаалахын төсөв эдийн засгийн өсөлтийн удаашрал болон бусад шалтгаанаар жил бүр аажмаар тогтмол буурсаар байсан ч энэ онд ийнхүү огцом нэмэгдсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.
Хятадын өмнө АНУ батлан хамгаалахын төсвөөрөө дэлхийд нэгдүгээрт ордог билээ. Тухайлбал, АНУ нийт гурван сая орчим цэрэгтэй агаад сүүлийн үед онгоц тээвэрлэгч хөлөг онгоц, цөмийн хөдөлгүүрт шумбагч, чимээгүй сөнөөгч гэх мэт шинэ технологиудаар зэвсэглэлээ шинэчилсээр байгаа юм.
Тэгвэл Бээжингийн төсөвлөсөн мөнгөний ихэнх хэсэг нь цэргүүдийн амьдрах нөхцөл, цалинг дээшлүүлэхэд зарцуулаглах аж. Учир нь өмнөх жилүүдэд төсвийн ихэнх хувийг Бээжин дотооддоо зэвсэг үйлдвэрлэх ажилд зарцуулж, бусад шаардлагатай зүйлсийг орхигдуулж байгаа талаар мэргэжлийнхэн шүүмжилж байсан билээ.
Эх сурвалж: MARKETWATCH
Холбоотой мэдээ