Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.03.07) мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ын Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр:
Өнөөдөр буюу амралтын өдөр дараах шинжилгээний цэгүүд ажиллаж байна.
- Баянгол дүүргийн 47-р сургууль
- Баянзүрх дүүргийн 48-р сургууль
- Чингэлтэй дүүргийн 39-р сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль
Сүхбаатар дүүрэг, Хан-уул дүүрэг дээр шинжилгээ авахгүй. Өнгөрсөн өдрүүдэд шинжилгээ өгсөн хүмүүсийн хариу өнөөдрөөс эхлэн эрчимтэй гарна. Архангайд очсон 26 хүнийг тусгаарласан. Архангайд илэрсэн гэх тохиолдлыг Улаанбаатар дээр бүртгэнэ. Шинжилгээний хариугаа аваад хөдөлгөөнд оролцоорой.
Нийслэлийн хэмжээнд дараах 7 газрыг хамгаалалтанд аваад байна.
- СХД-ийн 16-р хорооны 26-р байр
- ХУД-ийн 15-р хорооны Рапид Харшийн 7-р байрны 1-р орц
- ХУД-ийн 21-р хорооны 481-р байр
- ХУД-ийн 21-р хорооны Буянт-Ухаа 2-ын 1042 хотхон
- БГД-ийн 5-р хорооны 119-р байр 2-р орц
- БГД-ийн 6-р хороо 42-р байр 2-р орц
- ЧД-ийн 4-р хороо 17-р байр 3-р орц
- БГД-ийн 25-р хороо Голден Парк 2 хотхон 301-р байр
Холбоотой мэдээ