ОХУ Монгол тэргүүтэй 40 оронд Спутник V вакцин хандивлана

Хуучирсан мэдээ: 2021.03.07-нд нийтлэгдсэн

ОХУ Монгол тэргүүтэй 40 оронд Спутник V вакцин хандивлана

ОХУ Монгол тэргүүтэй 40 оронд Спутник V вакцин хандивлана

ОХУ барууны үнэтэй вакцинуудыг хангалттай тоогоор худалдан авч чадахгүй байгаа Латин Америк, зүүн Европ, Африк, Азийн 40 гаруй хөгжиж буй орнуудад СпутникV вакцинаасаа хандивлахаар шийджээ. Ингэхдээ вакцины үйлдвэрлэлд хөрөнгө оруулахын хажуугаар маркетинг хариуцаж буй Оросын хөрөнгө оруулалтын банк энэ долоо хоногт вакцин хандивлах орнуудын жагсаалтыг танилцуулсан байна.

Үүнд,

  • Ази: Монгол, Туркменистан, Пакистан, Казахстан, Узбекистан, Сири, Киргиз, Мьянмар, Сири, Шри Ланка.
  • Европ: Орос, Беларусь, Серби, Словак, Унгар, Армен, Монтенегро, Сан-Марино, Молдав.
  • Америк: Аргентин, Боливи, Венесуэл, Парагвай, Мексик, Никарагуа, Гайана, Сент-Винсент ба Гренадин, Гондурас, Гватемал.
  • Африк ба Ойрхи Дорнод: Алжир, Ангола, Бүгд Найрамдах Конго, Жибути, Бүгд Найрамдах Гвиней, Тунис, Арабын Нэгдсэн Эмират, Иран, Бахрейн, Ливан, Габон, Египет, Гана.

Спутник V вакциныг Палестин, Босни Герцеговинагийн Бүгд Найрамдах Српска улсуудын засгийн газар зөвшөөрсөн аж. Ийнхүү вакцин олон улсад хандивлаж байгаа нь зөвхөн эрүүл мэндийн асуудал биш бололтой. Тухайлбал, вакцин хандивласнаар ОХУ-ын гадаад орнууд дахь муу нэрээ арилгаж, олон улстай таатай харилцаа тогтооход тустай юм.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
18
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж