Засгийн газар, Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авч, хувийн ахуй нэгжүүд вакцин оруулж ирэх боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор одоогоор “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” зэрэг аж ахуйн нэгжүүд вакцин оруулж ирэхээр хэлэлцээр хийж эхэлжээ. Дархлаажуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг Шадар сайд хэлж, вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ мэдэгдээд буй.
Аж ахуйн нэгжүүд вакцин авчран хадгалж, нөөцлөх бүрэн боломжтой юм байна. “Монос трейд” компани АстраЗенека, “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгчээ. Гэхдээ шууд нислэг зогссоноос болж тээврийн зардал нэмэгдсэн нь хүндрэл учруулж байгаад төрийн зүгээс анхаарах ёстойг илэрхийлжээ. Аж ахуйн нэгжүүд Засгийн газрын бодлогын хүрээнд эрсдэлийг тооцсон судалгаанд үндэслэж вакцин татан авах юм байна.
Холбоотой мэдээ