Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.03.07) мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
-2021 оны гуравдугаар сарын 07-ны өглөөний 09:00 цагийн байдлаар 67 хүнээс Сovid-19 илэрлээ. 62 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал бол бусад тавынх нь халдвар авсан эх уурхайг тодорхойлж байна. Ойрын хавьтал 62 хүний 51 нь эхний удаагийн шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон бол үлдсэн 11 нь хоёрдахь удаагийн давтан шинжилгээгээр тогтоогдлоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүн эмчлэгдэж, дараагийн шатны сувилалд шилжлээ.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Saturday, March 6, 2021
Холбоотой мэдээ