Чулуут суманд батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.07-нд нийтлэгдсэн

Чулуут суманд батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлжээ

Чулуут суманд батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлжээ

Архангай аймгйин Чулуут суманд Улаанбаатар хотоос очсон кино зураг авалтын багийнхны нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан учраас 48 цагийн хугацаанд буюу гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл тус сумын төвийн орох, гарах хөдөлгөөнийг хаажээ. Сумын төвөөр дайралгүй, Өлзийтгол багийн Естийн нуурт очсон зураг авалтын хүмүүстэй уулзсан иргэдийн мэдээллийг цуглуулж байгаа юм байна.

Өнөөдрийн байлаар дээрх 15 иргэний аймгийн төвд үйлчлүүлсэн хүнсний дэлгүүрийн худалдагч, ШТС, зочид буудлын гээд 1 дүгээр хавьтлын 3 иргэнийг гэрт нь тусгаарлаж, PCR шинжилгээ авчээ. Мөн өглөө Чулуут сумаас 09:30 цагийн үед цагдаагийн хамгаалалт дор Улаанбаатар хот руу дээрх нэг батлагдсан тохиолдол болон хамт ирсэн 1 дүгээр хавьтлын 14 хүнийг зөөвөрлөж байна. Батлагдсан нэг тохиолдлын 1 дүгээр хавьтлаар Улаанбаатараас хамт ирсэн 14 хүнээс гадна нутгийн 14 хүн байгааг мэдээллээ.  Чулуут суманд тусгаарлах байрыг бэлтгэн нутгийн 14 хүнийг тусгаарлах юм байна. Харин тандалт судалгаагаар одоогийн байдлаар дам 40 гаруй хавьтал байгаа аж.
Маршрутыг товчхон дурдвал, кино зураг авалтын багийн 15 хүн энэ сарын 4-ний 22.00, 5-ны 02.00 цагт аймгийн төв рүү хоёр хуваагдан хөдөлсөн байна.
Өглөө нь 09.00-10.00 цагийн хооронд аймгийн төвд байрлах нэг хүнсний жижиг дэлгүүрээр үйлчлүүлээд, шууд Чулуут сум руу хөдөлж, сумын төв орохгүйгээр малчин С-д очжээ. Маргааш өглөө нь тал нь кино зураг авах газар үзэхээр явсан ба энэ хугацаанд нэг ч хүнтэй таарч хавьтал болоогүй ба оройны 21.00 цагийн үед сумын төвийн 4 дэлгүүрээр ороод, малчин С-д ирсэн байна. Мөн маргааш өглөө нь 07.00 цагийн үед кино зураг авах газар руу бүгд хөдөлсөн ба оройны 22.00 цагт сумын төв рүү орохоос өмнө сумын Онцгой комисс, цагдаагийн байгууллагаас угтаж сумын төвд тусгаарлажээ.

Шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэнийг Улаанбаатар хот руу өнөөдөр/2021.03.07/ өглөө буцаасан болохыг Чулуут сумын онцгой комиссын албаны хүн мэдээллээ. Мөн Улаанбаатар хотоос ирсэн иргэд өөрсдөө ухамсартай байж, гэрийн тусгаарлалт, ажиглалтынхаа хугацаанд гадуур гарахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж