Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд болон дүүргийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар цахимаар хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комисс маш сайн ажиллаж байгаа. Хийж байгаа ажлуудаа ард иргэддээ зөвөөр ойлгуулж, шуурхай мэдээлэл хүргэх ёстой. Тандан судалгааг хэсэгчилсэн байдлаар зайлшгүй хийх газрууд байгаа. Тухайлбал, аль нэг дүүрэг, хорооны орон сууц, гэр хорооллын гудамжинд тандан судалгааг 24 цагийн дотор хийх ёстой. Дараа нь хамгаалалтад авна, авахгүй гэх асуудал яригдана. Улсын онцгой комисс болон ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам 24 цагийн дотор тандан судалгаагаа буулгаж чадахгүй байгаа гэдгээ ард иргэддээ хэлээд уучлалт гуйх ёстой. Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулалт, хэрэгжилт дээр хяналтаа тавьж ажиллах үүрэгтэй. Дүүргийн удирдлагууд тандан судалгаа, хамгаалалт, тусгаарлалт гэж юу юм бэ гэдгийг тус, тусад нь ойлгомжтой байдлаар иргэддээ түгээх ёстой” гэлээ. Мөн “Нийслэл, дүүргийнхэн баяр тэмдэглэж байгаа зүйл огтоос байхгүй. Харин баяр тэмдэглэх гэж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд дээр очиж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах тал дээр нь хяналт тавьж ажиллаж байна.
Харамсалтай нь ХӨСҮТ хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүчин чадал, хэмжээг тооцохгүйгээр орон нутаг руу явах хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын зүгээс тодорхой цэгүүдэд сорьц авч байгаа. Гэтэл ЗӨСҮТ, ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй, сорьцыг авахгүйгээр хойшлуулдаг, урт дараалал үүсгэдэг, ар, өврийн хаалга хэрэглэдэг зохисгүй байдал үүсгэж байна. Лабораторийнхоо хүчин чадлыг тооцоолоогүй байж, дээрээс нь үүрэг чиглэл өгөөд 24 цагт гаргана гэдэг зүйл яриад байдаг. Яг үнэндээ, бодит байдал дээр 72-96 цаг болж байгаа. Үүнийгээ иргэдэд үнэн зөвөөр нь хэлээд ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЭМЯ-ны хариуцаж байгаа хүмүүс нь ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой.
Нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссыг ажиллахгүй байна гэх мэтээр ташаа ойлголтыг нийгэмд өгч байгаад нь үнэхээр харамсаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд төр захиргааны байгууллагын албан хаагчид цаг наргүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд цаг наргүй, сульдаж унатлаа ажиллаж байна. Хүн хүчний хувьд хэцүү байна. Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын ажил, амралтыг зохицуулах, урамшуулал олгох тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэлээ.
Цаашид нийслэлийн иргэдээ вакцинжуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг Хотын дарга дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн олон нийтийг хамарсан баяр тохиож буйтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх тал дээр хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болгов.
эх сурвалж: ulaanbaatar.mn
Зочин 2021-03-07 202.126.89.197
Сумтайбазар маскаа зүүгээчээ
Зочин 2021-03-07 202.126.89.197
Карина Сумъяабазар болиочээ зайлаачээ
Зочин 2021-03-07 202.126.89.197
Сумтайбазар болио ХӨСҮТ рүү буруугаа чихэхээ боль малаа
Зочин 2021-03-07 59.153.114.193
1 хаалга 1 шинжилгээ зөв стратеги байсан даанч НОК дарга нь бөх Сумьяабазар болохоор ажил нурах нь ойлгомтой бсан Номчин мэргэдийн ажлыг намчин дарга нарын тархи ойлгохгүй юмсан нурааж чадна
Зочин 2021-03-07 59.153.87.251
Гол нь үр дүн. Тэгэхээр урьдынхаасаа муу ажиллаж байна. УОКийн дарга хуучин хотын дарга байсан Амарсайхан болсоноос хойш энэ байдал хотын даргатай үл ойлголцол гарч ажил нь цалгардаад байгаа нь үнэн. Хоорондын толхилцооноос ард олон хохирч байна.
Зочин 2021-03-07 59.153.114.193
хотын дарга нь бөх юмсан нэмэгдэх нь аргагүй ш дээ
Зочин 2021-03-07 103.10.23.171
Хотоо ядаж орон нутаг руу халдвар алдахгүй байж чадсангүй юуууу ёстой нэг суга сүг юмаа хайран татвар төлөгчдийн мөнгө тэг зогсолт чинь үр дүнгээ өгсөнгүйшдэн
Zochin 2021-03-07 46.224.12.227
Ulsiin ontsgoi komiss sain ajillaj bgaa hunii nutagt gatsaad bsan irged maani eh orondoo irj bna vaktsinjuulalt ehleed geh met huwi hunii hariutslaga muu bgaa bayar temdeglene buugnuruud mask zuuhgui gaduur teneed l
Иргэн 2021-03-07 103.229.122.118
Дээрх зураг дээр Сумьяабазар, мөн хажуу дахь амьтан хоёр маскгүй, хүмүүс юун 1,5 м зай барих…ийм л байна…Дээрээ суудлаа олохгүй… Халдварыг тарааж дууслаа даа…Голомтолж хөл хорио тогтоохдоо зөвхөн дүүрэг, хороог дурдаад байгаа нь ойлгомж муутай шүү дээ. Хаанахын ямар гудамж, хороолол болохыг илүү тодорхой зарлавал хүмүүс илүү сонор сэрэмжтэй байх болно шүү дээ! БХИС -д анх 2 хүн халдвар авсан байсан гэж байсан. Одоо хэд болсон бэ? Нуух хэрэг юу байна аа?
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2021-03-07 202.21.109.34
Төрийн яамыг ..нийслэлийн дарга ..удирдаж..чадахгүй ..мэдлэг нь хүрэхгүй…….хөөрхий…..
.ЭМЯ … Засгийн газраас хийж байгаа ажлыг удаан .. хангалтгүй.. муу… гэж Ард иргэдээр хэлүүлэх санаатай юм уу..даа… Хөөрхий Д.Сумьяабазар өөрөө засаг аа муу гэж байгаа юм байна л даа…….
Зочин 2021-03-07 66.181.191.62
Hийслэлийн комиссын сайн ажиллаж байгаа гэж юу байхав дээ Одоо ходол орон нутагт тахал тараахгуйг л бод Ер нь хотод энэ замбараагаа алдсан явдал бол н Сумьяабазартай холбоотой шуу Уок ын ажлыг их эсэргууцсэн одоо вакцинаа. Оор найдах юм алга боллоо
иргэн 2021-03-07 64.119.23.232
Биеэ өмөөрхөөс өөр ид шидгүй нөхдүүд бна
иргзн 2021-03-07 202.179.26.86
Нийслэл Дүүрэгүүдэд Яагаад тэгээд Цар тахалын тархалт улам нэмэгдээд байна, Ажлын зохион байгуулалт Муу , Доривтой хийгдэж байгаа ажил огт алга байна ш дээ
Зочин 2021-03-07 202.126.89.158
Нийслэлд яагаад халдвар нэмэгдээд байна.
Муу ажилаад байгаа учир нэмэгдээд байна да.
Хэвлэлээр ажилдаг биш газар дээр нь үр дүн гаргахгүй юм уу