Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 86.7 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин нар санаачилсан байна. Хэрвээ дээрх төсөл УИХ-аар хэлэлцэгдэн батлагдвал Цэцийн хуралдаанаар хүчин болсон шийдвэрийг эрх бүхий байгууллага агуулгаар нь дахин сэргээсэн байлаа гэж үзэхэд Цэц авч үзэх эрхгүй болох аж.  

Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлсэнгүй. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өндөрлүүллээ.

Дээрх хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө тус байнгын хороо Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.

Мөн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн. Үүний өмнө Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хүсэлийг нь хэлэлцэн дэмжсэн юм.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-13 59.153.113.155

Хууль есийг эсэргvvцдэг даргатай байнгын хороо хуралдаад яадаг юм бол??