Ташкент Гранд Слам: Ц.Цогтбаатар алтан медаль хүртлээ | News.MN

Ташкент Гранд Слам: Ц.Цогтбаатар алтан медаль хүртлээ

Ташкент Гранд Слам: Ц.Цогтбаатар алтан медаль хүртлээ

Ташкент Гранд Слам: Ц.Цогтбаатар алтан медаль хүртлээ

IJF буюу Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулж буй олимпын эрхийн оноо олгох Ташкентын Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.03.06/ өндөрлөлөө. Тэмцээний хоёр дахь өдөр Монгол улсаас ОУХМ Б.Ганхайч, ОУХМ Ц.Энхчимэг, ОУХМ Ц.Цогтбаатар, МУГТ Г.Одбаяр, Саид Моллаей, ОУХМ Н.Дагвасүрэн нар өрсөлдөж, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар алт, эмэгтэйчүүдийн -63кг жинд ОУХМ Б.Ганхайч шагналт 5-р байр, эрэгтэйчүүдийн -81кг жинд ОУХМ Н.Дагвасүрэн шагналт 7-р байр эзэллээ.

Тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, нэг шагналт 5-р байр, хоёр шагналт 7-р байр гэсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 71 орноос хоёрдугаар байрт жагсаж байна.

Өнөөдөр тэмцээний сүүлийн буюу гурав дахь өдөр эрэгтэй -90кг, -100кг, +100кг, эмэгтэй -78кг, +78кг жингүүдийн барилдаан явагдаж аваргуудаа тодруулна.

Монгол улсаас дараах тамирчид зодоглоно.

Эрэгтэй

  • -90кг ОУХМ Г.Алтанбагана
  • -100кг ОУХМ Л.Отгонбаатар
  • -100кг ОУХМ Б.Гончигсүрэн
  • +100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй
  • +78кг ОУХМ Э.Гандиймаа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-07 66.181.179.41

Ташкентад сайчууд төдийлөн ирсэнгүй. Яахав Уранцэцэг өрсөлдөгч үгүй учир түрүүллээ. Ер нь багаараа үнэндээ муу байна. Иймэрхүү байж одимпоос юм горьдох хэрэггүй. Цогтбаатар финалд маш муу барилдсан, ялагдсан нь үнэн.

Avatar

Зочин 2021-03-07 103.26.195.9

alt avah ch gejdee. azaar avsan. barag yalagdsan. hucheer avaachaad barilduulj bgaa yum shig urvaij uilah gej bgaa yum shig tsaraitai bur neg yamar ch idevhgui. mongol judochid bolivol taarna. yag sain chanartai chansaatai temtseend ni bol shalnii alchuuruud. argagui l dee ingej barildaj bgaa yum chini. barildah ch gejdee chaavaas. uchigdur haraad oi gutsan

Avatar

Зочин 2021-03-07 202.126.89.147

Sain bna!

Avatar

Ооо 2021-03-07 66.181.188.70

Гранд Слам: гэдэг үгийг Их дуулга гэж орчуулдаг шиг санах юм. Сэтгүүлч МӨНГӨНТАМИР та юм унш бод сэтгэ

Avatar

zochin 2021-03-07 66.181.180.101

Unshij chadahgui bichij chadahgui meddeg yum baihgui odoo yanaa ene mongol setguulchid mongoliin ard tumniig doromjilj manguuruulj solioruulj baina ene setguulch nertei daisanuud.

Avatar

Badarch taxar 2021-03-07 66.181.183.63

Ed nar medali awlaa geed odo ved orchin ved yamar ch hereggvi ashiggvi oorsdod ni heregtei baih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж