Ташкент Гранд Слам: Ц.Цогтбаатар алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.07-нд нийтлэгдсэн

Ташкент Гранд Слам: Ц.Цогтбаатар алтан медаль хүртлээ

Ташкент Гранд Слам: Ц.Цогтбаатар алтан медаль хүртлээ

IJF буюу Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулж буй олимпын эрхийн оноо олгох Ташкентын Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.03.06/ өндөрлөлөө. Тэмцээний хоёр дахь өдөр Монгол улсаас ОУХМ Б.Ганхайч, ОУХМ Ц.Энхчимэг, ОУХМ Ц.Цогтбаатар, МУГТ Г.Одбаяр, Саид Моллаей, ОУХМ Н.Дагвасүрэн нар өрсөлдөж, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар алт, эмэгтэйчүүдийн -63кг жинд ОУХМ Б.Ганхайч шагналт 5-р байр, эрэгтэйчүүдийн -81кг жинд ОУХМ Н.Дагвасүрэн шагналт 7-р байр эзэллээ.

Тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, нэг шагналт 5-р байр, хоёр шагналт 7-р байр гэсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 71 орноос хоёрдугаар байрт жагсаж байна.

Өнөөдөр тэмцээний сүүлийн буюу гурав дахь өдөр эрэгтэй -90кг, -100кг, +100кг, эмэгтэй -78кг, +78кг жингүүдийн барилдаан явагдаж аваргуудаа тодруулна.

Монгол улсаас дараах тамирчид зодоглоно.

Эрэгтэй

  • -90кг ОУХМ Г.Алтанбагана
  • -100кг ОУХМ Л.Отгонбаатар
  • -100кг ОУХМ Б.Гончигсүрэн
  • +100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй
  • +78кг ОУХМ Э.Гандиймаа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж