News агентлаг өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.News агентлаг өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
МАН 100 ЖИЛИЙН ОЙН ӨДРӨӨ МАХН-ТАЙ ХАМТ ЦЭЦЭГ ӨРГӨВ
Монгол Улсад улс төрийн ууган хүчин болох МАН байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр өнгөрөгч Даваа гаригт тохиов. Түүхт өдөртэй холбогдуулж, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтнүүд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга нар оролцсон юм. Энэ үйл явдал сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд өрнөж буй МАН, МАХН нэгдэх үү, эвсэх үү гэдэгт хариулт өгсөн үйл явдал гэж дүгнэж болохоор.
Жил бүр тохиодог энэхүү түүхт өдрийг 2004 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2010 онд МАХН нэрийг өөрчлөн МАН болсныг Н.Энхбаяр тэргүүтэй хэсэг гишүүд эсэргүүцэн, МАН-аас өрх тусгаарлан, МАХН-ыг байгуулсан. Тэр цагаас хойш МАН, МАХН хоёр дээрх өдрийг тусдаа тэмдэглэж ирсэн бол энэ жил хамтдаа цэцэг өргөж, ёслолоо.
ОЮУТОЛГОЙ 648,9 ТЭРБУМЫН ТАТВАРЫН ӨРӨӨ ТӨЛСНИЙГ ЗГ ЗАРЛАВ
Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан. “Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад олсон орлогод татвараа үнэн зөв ногдуулж, шударгаар төлөх шаардлагыг “Оюутолгой” ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл компаниудад тууштай тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байна.
ГУРВАН АЙМАГТ ХАЛДВАР БҮРТГЭГДЭВ
Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр он гарснаас хойш нийтдээ 1,9 сая хүнд ПСР шинжилгээ хийсэн байна. Харин өнөөдрийн байдлаар Төв, Завхан аймгуудад халдвар бүртгэгдэж, эх үүсвэр нь тодорхойгүй халдварууд бүртгэгдсээр байгааг албаныхан мэдээлсэн. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод суманд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн бол Завхан аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн юм. Мөн Архангай аймгийн Чулуут суманд нийслэлээс очсон нэг тохиолдол бүртгэгдэв.
Ж.ЭРДЭНЭБАТ СУЛЛАГДАЖ, ТАНГАРГАА ӨРГӨХӨӨР БОЛОВ
Ж.Эрдэнэбат нарын гурван хүний өмгөөлөгчдийн хүсэлтээр суллах эсэх асуудлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, суллах шийдвэр гаргасан юм. Ж.Эрдэнэбатын хувьд Монголын парламентад шоронгоос сонгогдсон ганц хүн юм. Хууль зүй талаасаа ч тэр ял шийтгэл эдлэх эсэх нь тогтоогдоогүй учраас гишүүний тангаргаа өргөх бүрэн боломжтой ажээ. Тиймдээ ч УИХ-ын хаврын чуулганаар буюу энэ сарын 15-нд Ж.Эрдэнэбатыг гишүүний тангаргаа өргөх болов уу гэсэн хүлээлттэй олон хүн байна. Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигчийн сурталчилгааны мандатаа авчихсан, кампанит ажилдаа оролцож байхад нь баривчилсан. Мөн дахин УИХ-ын гишүүнээр Сэлэнгэ аймгаас сонгогдоод байхад нь ялласныг Олон улсын парламентын холбоо “Хүний эрхэд халдсан байна” гэсэн дүгнэлт гаргасан удаатай.
МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР А.БҮРЭНБААТАР ТОМИЛОГДОВ
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөл өчигдөр /2021.03.05/ хуралдаж, Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатарыг томилжээ. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилсон ч тэрбээр Олон нийтийн телевизийн дүрэм, журмыг зөрчсөн тул албан тушаалаас нь энэ оны нэгдүгээр сарын 19-ны өдөр чөлөөлсөн. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Б.Ууганбаяр болон сэтгүүлч А.Бүрэнбаатар, “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү, сэтгүүлч Р.Гандиймаа, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэл, “TV5” телевизийн ерөнхий редактороор ажиллаж байсан сэтгүүлч Э.Дагиймаа, “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа, Т.Бат-Оргил нар нэр дэвшсэн юм.
ЖҮДОЧ Л.СОСОРБАРАМ, Ё.БАСХҮҮ НАР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Жүдо бөхийн Ташкентын Их дуулгын эхний өдрийн барилдаан дуусч, Монголын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн аварга М.Уранцэцэг алт хүртэж, энэ тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн бол Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртэв. Ташкентын Их дуулга тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд, эрэгтэй тамирчдаас МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд /60 кг/, ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, Саид Моллаей /81 кг/, Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/, эмэгтэй жүдочдоос МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, МУГТ Д.Сумъяа /57 кг/, Б.Ганхайч /63 кг/, О.Мөнхцэцэг /-78 кг/ нар багтжээ.
Ш.ОЧ
болор 2021-03-07 88.125.80.192
ийм хуультай орныг улс гэхэд ч хэцүү ч юмаа даа. монголыг хятад хурдан эзлээсэй.
irgen 2021-03-07 202.55.188.92
Mungetei .eh ornoo hudaldsan hulgaichuudiig uhtel n huutseldej bgd gargachih uom.Pyu horol.Badamju aiz.Hurelbaatar dan hulgaichuud.Chimgee. nariin 2 huniig bolhoor tamlaad
zovoogood.
Зочин 2021-03-07 209.141.57.115
Чимгээ Содномдаржаа нарыг суллаачээ
Зочин 2021-03-07 103.26.194.184
Шинэ хуучин Том хүний аль нэгний нь зуултанд орсон хүндээ!! Ерөнхийлөгч гэдэг ч том эрх мэдэл , аймшигтай хүч юм бн шүү!
Зочин 2021-03-07 66.181.181.86
Shorond baih ni ih hurald.ene MAH-iin dampuural.bid edniig gargasan ni mash tom buruu.selem tom poporching, jijig popordogtoo n ogtsruulh zailuulii.
Зочин 2021-03-07 103.57.92.55
12 onoos 16 ond AN yaj uls orniig dampuuruulsaniig martchihsan uu. unuudriin ene baidal ternees ugtai. unuudur ch huluu olohgui yavj bna. tegeed deeshee garsan ni idej uuhiin henee tussan yumnuud bna. dahiad l idej uuh baihdaa shunaliin tulamnuud
Зочин 2021-03-07 66.181.179.82
муусайн хулгайч нарын гаардаг цаг нь юм байргүй дээ.
Зочин 2021-03-07 66.181.179.82
хулгайч шоронгоос шууд монгол улсын хуул тогтоох дээд байгууллагад орж тангаргаа өргөөл хулгай нь манддаг тийм улс төр юу хийх бол яаж итгэх юм. Уул нь шоронд орсон хүнээс Монгол хүн цугтаж хол байж муу үйлээс айдаг байсан одоо бол шоронд л орсон бол од хангийн шилдэг нь энэ нийгэм юу л болоод байна. өдөр бүр өвчин ихсэж өдөр бүр хар тамихчин ихсэж хулгайч томорч төрд Тангарага өргөөл энэ лав биний дурлах ёстой зүйл нийгэм хөгжил биш удахгүй та нар муугаа мэднэ Монгол хүн тийм хулгайч нарыг ??
Зочин 2021-03-07 66.181.187.126
Одоо тэгвэл энгийн ардын хүүхдүүдийг шоронгоос суллахгүй юм уу, Ардын засаг аа?
Зочин 2021-03-07 64.119.22.164
Хууль хяналтын байгууллагад АН, түүний зарим туйлширсан нөхөд, өөрсдийн төлөөний хүмүүсийг шургуулж,чихчихсэн, тэгээд хөндлөнгөөс нөлөөлж, бусдыг хилсдүүлэх, хууль зөрчсон ажиллагаа хийж байна гэж шүүмжилж, зарим хүмүүс бүр баримттай яриад байгаа . Энэ намыг хамгийн зэрлэг танхай, ёс зүйгүй,архичин, бусармаг зүйлд холбогдогсод л их дэмждэг. Эд Төр засаг, удирдлагыг элдвээр гоочилж, гүтгэж харлуулж, нэр төрийг гутааж сул дорой, байлгах, улс орныг эмх цэцгүй,самуун болгохыг л хичээнэ.
Азгүй Монгол 2021-03-07 202.9.47.62
Эрдэнэтбат суллагдаж, 3 аймагт холдвар бүртгэгдлээ гнэ үү..ха ха…ИХ-ын 76 ч өнгөрсөөн өнгөрсөн…аймшигт тахол ойртож бна..
Монголын Эмгэнэл 2021-03-07 202.179.21.246
Их хуралд хятад шаахайн мөр гаргахаар.Элгэн тарганд нохойн цус холихоор .Эх орныг минь мөхлийн замруу хөтлөхөөр.э****з нохой мөнгөний аргаар ял завшлаа.Нүүрс алт модны лицэнзийн асар их газар хуогайлж баригдсан шуналт хулгайч Ж.Эрдэнэбат гэгч монголын төр ард түмэн хууль цаазыг улайм цайм дорожилж улан дороо дэвслээд байж бна
Иргэн 2021-03-07 192.82.78.177
Гоё хөлний бичээч байна үхсэн ацны чинь хятад мятад вэ? Ямар юмны газар зөвшөөрөл вэ үнхээр тийм зүйл байсан бол дуун дээр тэр шоронд нь хтаах байсан байлгүй дээ юу ч мэдэхгүй ямар ч мэдээлэлгүй тэнэг мал вэ?
zaats 2021-03-07 59.153.113.147
mongolin shuuh sunutugui!!!!!!!????
Irgen 2021-03-07 192.82.78.177
Хүнийг харлуулах юм аа олж ядсан гарчиг өгөх юм аа хахаха
123 2021-03-07 202.126.89.96
Харин тиймээ, өрөвдөлтэй
иргзн 2021-03-07 202.179.26.86
МАН нэг том Авилгачинаа Өршөөж , Цар тахалыг Хяналтаасаа алдав,
бодол минь 2021-03-07 139.5.218.150
Хоригдсон хугацааны нөхөн төлбөрийг энэ үеийн эрх нь зөрчигдсөн бүх хүмүүст олгуулах нь шүүх шинэчлэлийн эхлэл болно.
Badarch taxar 2021-03-07 66.181.183.63
Erdenebat odo suulgasan hvmvvseese oshoogo aw ooro medej bga
Zochin 2021-03-07 203.91.115.39
Yassssss hhehe 🥳🥳🥳