“Тариаланчдын улсын зөвлөгөөн” эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Тариаланчдын улсын зөвлөгөөн” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

“Тариаланчдын улсын зөвлөгөөн” эхэллээ

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Тариаланчдын улсын зөвлөгөөн” Дархан–Уул аймагт болж байна.

Зөвлөгөөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаагаар эхэллээ.

Үзэсгэлэн, худалдааг нээж ХХААЯамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд үг хэлэв. Тэрбээр “Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тухайн бүс нутгийн хөрс, байгаль цаг уурын онцлог, үйлдвэрлэлийн цар хэмжээнд  тохирсон дэвшилтэт техник, технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх явдал туйлын чухал юм. 

Тиймээс зөвлөгөөн, үзэсгэлэнг зорин ирсэн тариаланчид та бүхэн үзэсгэлэнд тавигдсан техник, бүтээгдэхүүнийг биечлэн үзэж, үйлдвэрлэгч, борлуулагчийн зүгээс үзүүлж буй боломж, саналтай танилцан улмаар гэрээ, хэлцэл хийж үзэсгэлэндээ өндөр ач холбогдол өгч оролцохыг урьж байна” хэмээсэн юм.

Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн тенхик, сэлбэг тоног төхөөрөмж, үр, бордоо ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 20 гаруй аж ахуйн нэгжүүд өөрсдийн худалдаалж буй техник бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцууллаа.

Мөн үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож судалгаа шинжилгээний үр дүн, таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сорт, технологийг танилцуулж бордоо, ургамал хамгааллын бодисыг хэрхэн зохистой хэрэглэх талаар технологи арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-13 202.131.225.251

Bosogchdiin holbooniihon alga

Зочин 2016-04-13 202.21.106.166

Тариаланчдын зөвлөлгөөнд оролцогчидод амжилт хүсье.Бие биенээ дэмжиж санаа нэгдэж ажиллан 2016 онд арвин ургац хураан авцгаая.

Зочин 2016-04-13 202.179.24.232

Tarialanchdiin zublulguund amjilt husie,talhtai budaatai baih uurgee amjilttai heregjuulj baidag tarialanchdiinhaa nur hudulmuriig ard tumen bid undruur unelj baidag shuu