Хятад Тайванийн тусгаар тогтнолыг сөнөөх ч энх тайваныг хүсч байна гэв

Хуучирсан мэдээ: 2021.03.07-нд нийтлэгдсэн

Хятад Тайванийн тусгаар тогтнолыг сөнөөх ч энх тайваныг хүсч байна гэв

Хятад Тайванийн тусгаар тогтнолыг сөнөөх ч энх тайваныг хүсч байна гэв
Chinese leaders and delegates attend the opening session of the National People's Congress (NPC) at the Great Hall of the People in Beijing, China March 5, 2021. REUTERS/Carlos Garcia Rawlins

Бээжин Тайванийг Хятадад нэгтгэх ажлынхаа хүрээнд Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч, салан тусгаарлагчдыг "устгах" хэдий ч аль болох энх тайван харилцаа тогтоохыг зорьж байна хэмээн Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян энэ долоо хоногт хэлжээ. Бээжин ардчилсан Тайванийг Хятад улсын нэг хэсэг хэмээн үздэг бөгөөд сүүлийн үед Тайванийн арлуудын ойролцоо цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлээд буй билээ. Учир нь Тайпэй хамгийн том түнш, зэвсэг нийлүүлэгч Вашингтонтой илүү нягт холбоотой ажиллах болсон юм.

Хятадын жил бүр зохион байгуулдаг парламентын хурлыг нээхдээ Ли “Бээжин “Нэг Хятад” бодлогыг баримталж байна. Тайвань бол Хятадын нэг хэсэг. Тиймээс БНХАУ Тайванийг эргүүлэн нэгтгэж, энх тайван холбоо тогтоох нь маш чухал. Бид Тайванийн тусгаар тогтнолыг дэмждэг салан тусгаарлагчдыг нэг бүрчлэн дарах хэрэгтэй. Оронд нь наймаа хийж, хамтран ажиллаж, бүтээн байгуулалтад оролцох болно. Бид хамтдаа агуу гүрнийхээ гэрэлт ирээдүйг бүтээх болно” хэмээн Бээжингийн ардын их хурлын танхимд цугласан 3000 орчим төлөөлөгч нарт хэлжээ.

Харин Тайванийн эх газрын хэрэг эрхлэх зөвлөл Хятадтай үүсгэсэн үл ойлголцлуудыг аль болох тайван замаар хэлэлцэн шийдвэрлэхийн тулд эв найрамдалтай харилцааг эрхэмлэх хэдий ч тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилалаа хамгаалсаар байх болно хэмээн мэдэгдсэн байна. Тэгэхдээ мөн “Мэдээж эрүүл харилцаа, худалдаа наймаа бол дарамт шахалтаас тэс өөр” хэмээжээ.

Тайванийн ихэнх иргэд автократ Хятадаар удирдуулахыг хүсэхгүй байгаагаа тодорхой илэрхийлдэг бөгөөд Хятадыг эсэргүүцэгч Хонгконгийн жагсагчдыг илт дэмждэг билээ. Түүнээс гадна тайваньчууд арлын тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллыг хамгаалан, Хятадын эсрэг тууштай зогсохоо амласан Ерөнхийлөгч Цай Ин Венийг өнгөрсөн жил дуу нэгтэйгээр дахин сонгосон юм. Цай Тайванийг албан ёсоор тусгаар улс болгохыг зорьж байгаа хэмээн Бээжин үзэж байгаа бөгөөд өөрсдийн эрх мэдлээ тогтоохын тулд шаардлагатай бол хүч хэрэглэхээс хэзээ ч татгалзахгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа юм.

Харин Цай Ин Вен “Тайванийн арал бол Бүгд Найрамдах Хятад Улс (БНХУ) нэртэй аль хэдийн тусгаар тогтносон улс юм” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж