АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA”-ийн Ангараг гаригийг судлахаар илгээсэн "Perseverance " робот хөлөг өнгөрсөн хоёрдугаар сард тус гариг дээр амжилттай газардсан. Тэгвэл "Perseverance " робот хөлөг Ангараг гариг дээрх анх удаа аялж, 6,5 метр замыг туулсан байна. Ингэхдээ эхлээд дөрвөн метр явж, зүүн тийш 150 хэм эргэн 2,5 метр буцаад явжээ. Зургаан дугуйтай, нэг тонн жинтэй явуулын аппарат энэ замыг нийт 33 минутад туулсан байна.
Төслийн техникийн мэргэжилтэн Анаис Зарифяны мэдээлснээр, “Perseverance” Ангараг гарагийн нарны нэг хоногт дунджаар 200 метр зай туулах боломжтой гэнэ. Ангарагийн нэг жилийн хугацаанд /дэлхийн хоёр жил орчим/ нийт 15 км газрыг туулахаар төлөвлөжээ.
Улаан нүдэн гариг дээр нян буюу амьд организмыг илрүүлэх зорилготой уг станц нь долоон сарын өмнө дэлхийгээс хөөрсөн бөгөөд 470 сая километр урт зам туулсны эцэст Ангараг гаригт хүрсэн юм.
Багадаа хоёр жилийн хугацаанд тус гариг дээрх “Езеро” гэгддэг эртний нуурын ёроолд ажиллах юм байна. “Езеро” хонхор нь 45 км өргөнтэй, Босни-Герцеговина улсын нэгэн тосгоны нэрээр нэрлэгдсэн газар бөгөөд эндээс цуглуулсан чулуулгын дээжээ “Perseverance” станц цилиндр хэлбэрийн жижиг савнуудад хийж үлдээх юм.
Харин дараагийн удаа “NASA” дээрх чулуулагтай савнуудыг авчрах хөлөг бүтээх төсөл дээр Европын сансар судлалын агентлаг “ESA”-тай хамтран ажиллаж байна. Энэ төсөл 10 орчим жил үргэлжилнэ гэж тооцоолжээ. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, чулуулгуудыг дэлхий дээр авчирснаар тус гариг дээр амьд организм байсан эсэхийг судлах боломжтой болох юм.
Эх сурвалж: BBC
Зочин 2021-03-06 64.119.24.244
ШИНЭ ВИРУС АВЧИРЧ ДЭЛХИЙГ СӨНӨӨВ ДӨӨ.
ҮНЭН 2021-03-06 103.26.194.206
ХӨӨЕ ХОНИО ОЧИЖ ХАРИУЛАА
Зочин 2021-03-06 202.21.107.122
ЖИРИЙН МОНГОЛ НАМАЙГ АНГАРАГ ЯВУУЛБАЛ ЗОХИНО БИ ХҮЧИЛТӨРӨГЧ ҮҮСГЭГЧТЭЙ ХАМТ ЯВААД ДЭЛХИЙД МЭДЭЭ ДАМЖУУЛНА ЗА ЮУ ГЭХДЭЭ НЭГ ЭМЭГТЭЙТЭЙ ХАМТ ЯВНА ШҮҮ ЗААА
ХЭХЭ 2021-03-06 103.26.194.206
ЧИ ХЯТАД ИЛЖИГ БАЙХ
Zochin 2021-03-06 43.242.243.124
Sansar sudlald terguulegch geed hudlaa sh aagaad baidag orosiin 1 ch stants mars deer buuhgui bgaa ni yunii uchir ve oros trolluudaa kkk
Зочин 2021-03-06 172.58.141.45
Gaihamshigtai mundag yumaa uls oronuud hogjood baina.
Bid busdad shuluulj tosovoo hulgailj offshort nuuj buteen baiguulaltiig gatsaaj ard irgedee yaduuruulj arhiduulj ireeduig ni sonooj baina haramsaltai gunigtai yumdaa!