“NASA”-ийн “Perseverance” хөлөг анх удаа Ангараг дээр аяллаа

Хуучирсан мэдээ: 2021.03.06-нд нийтлэгдсэн

“NASA”-ийн “Perseverance” хөлөг анх удаа Ангараг дээр аяллаа

“NASA”-ийн “Perseverance” хөлөг анх удаа Ангараг дээр аяллаа

АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA”-ийн Ангараг гаригийг судлахаар илгээсэн "Perseverance " робот хөлөг өнгөрсөн хоёрдугаар сард тус гариг дээр амжилттай газардсан. Тэгвэл "Perseverance " робот хөлөг Ангараг гариг дээрх анх удаа аялж, 6,5 метр замыг туулсан байна. Ингэхдээ эхлээд дөрвөн метр явж, зүүн тийш 150 хэм эргэн 2,5 метр буцаад явжээ. Зургаан дугуйтай, нэг тонн жинтэй явуулын аппарат энэ замыг нийт 33 минутад туулсан байна.

Төслийн техникийн мэргэжилтэн Анаис Зарифяны мэдээлснээр, “Perseverance” Ангараг гарагийн нарны нэг хоногт дунджаар 200 метр зай туулах боломжтой гэнэ. Ангарагийн нэг жилийн хугацаанд /дэлхийн хоёр жил орчим/ нийт 15 км газрыг туулахаар төлөвлөжээ.

Улаан нүдэн гариг дээр нян буюу амьд организмыг илрүүлэх зорилготой уг станц нь долоон сарын өмнө дэлхийгээс хөөрсөн бөгөөд 470 сая километр урт зам туулсны эцэст Ангараг гаригт хүрсэн юм.

Багадаа хоёр жилийн хугацаанд тус гариг дээрх “Езеро” гэгддэг эртний нуурын ёроолд ажиллах юм байна. “Езеро” хонхор нь 45 км өргөнтэй, Босни-Герцеговина улсын нэгэн тосгоны нэрээр нэрлэгдсэн газар бөгөөд эндээс цуглуулсан чулуулгын дээжээ “Perseverance” станц цилиндр хэлбэрийн жижиг савнуудад хийж үлдээх юм.

Харин дараагийн удаа “NASA” дээрх чулуулагтай савнуудыг авчрах хөлөг бүтээх төсөл дээр Европын сансар судлалын агентлаг “ESA”-тай хамтран ажиллаж байна. Энэ төсөл 10 орчим жил үргэлжилнэ гэж тооцоолжээ. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, чулуулгуудыг дэлхий дээр авчирснаар тус гариг дээр амьд организм байсан эсэхийг судлах боломжтой болох юм.

Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж