Санкт-Петербургт ИУ-ын дайчныг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Санкт-Петербургт ИУ-ын дайчныг баривчилжээ

 

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба /ФСБ/ Санкт-Петербург хотноо “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчныг баривчилжээ. Аюулгүй албаны эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн эрэгтэй Сири дэх исламын зэвсэгт дайчдын сургалтад хамрагдаж байсан аж. Сэжигтэн эрэгтэй ОХУ-ын иргэн бөгөөд террорист үйл ажиллагаа явуулах зорилгоор бэлтгэгдсэн гэнэ.

 

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Волгоград хотноо “Палласовский Жамаат” гэх террорист байгууллагын гишүүн таван хүнийг халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэргээр баривчилсан байна.  

 

Францын нийслэл Парис хотноо 130 хүн, Бельгийн Брюссельд 23 хүний амийг хөнөөсөн “Исламын улс” бүлэглэлийн дайчид ОХУ-ын нийслэл болон бусад том хотуудад цуст халдлага үйлдэхээр заналхийлсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж