ОХУ-ын Төв банкнаас ирэх онд шинээр хоёр ширхэг мөнгөн дэвсгэрт гаргахаар төлөвлөж байна. “Банк Россий” ирэх онл ОХУ-д шинээр 200, 2000 рублийн дэвсгэрт гаргах аж. Түүнчлэн шинэ мөнгөн дэвсгэртийн загварыг сонгоход олон нийтийн санаа бодлыг бодолцож үзэх талаар Төв банкны дарга Эльвира Набиуллина мэдэгджээ.
ОХУ-ын мөнгөн дэвсгэртүүдэд бүс нутгуудын бэлэгдэл зургууд байдаг юм. Харин шинэ мөнгөн дэвсгэртийн загвар ямар байхыг олон нийт шийдэх боломжийг олгож байгаа аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES