Хүн байх амархан. Хүн байхын тулд таны албан тушаал, эрх мэдэл, нас хүйс, мөнгөтэй, мөнгөгүй байх огт хамаагүй. Гагцхүү хүн чанараа гээхгүй байх нь хүн байхын утга. Гэвч өнөөдөр ахаа алд, дүүгээ дэлэм хүндлэх нь бүү хэл эхийнхээ ачийг умартаж аминд нь халддаг “хүн араатан” олширчээ. Хүчирхийлэл, архидалтын цаана монгол хүний ёс суртахуун, хүн чанар өнөөгийн монгол хүнд үгүйлэгдэх болжээ.Үүнийг л монгол хүн одоо өөрийгөө “ямар байх ёстойг мэдэг” гэсэндээ зохиолч Б.Батчулуун “Монголчуудын олиггүй араншингаас” номоо уншигчдынхаа гарт хүргэж байна. Зохиолч энэхүү номдоо өдрөөс өдөрт унаж буй монгол хүний ёс суртахуун, зан авир доройтох болсон шалтгааныг эрэлхийлж, хүн байхын утгыг уншигчдадаа ойлгуулахыг хүсчээ.
News.mn сайт “Шинэ ном” булангаараа зохиолч Б.Батчулууны “Монголчуудын олиггүй араншингаас” номыг энэ удаа онцоллоо. Уншигчдын гар дээр очиход бэлэн болсон энэхүү номын хэсгээс товчхон дурдвал, Бид ямар болчихоод байгаа юм бэ?
• Ёс суртахууны уналтын хамгийн тод илрэлүүд хуулийнхны хүрээнд их гарах болов. Тэр тусам цагдаа, шүүхнийнхний дунд. Тэд эрхтэн дархтаны хэдэн тэрбумын хэргийг яаж ийж байгаад замхруулдаг бол жирийн иргэдийн алдаа оноон дээр жинхэнэ төмөр нүүрээ харуулж байна.
• “Хууль өөрийнхөө шууд үүрэг болох гэмт хэрэг, бузар булайг шийтгэхийн оронд түүнийг төрүүлж байгаагаараа өөрөө буруутан!” энэ үгийг их сэтгэгч Ф.Бастиа хэлсэн юм. Яг Монголын бодит байдлыг хэлчихсэн гэлтэй.
• Монголд янз бүрийн л асуудал байгаа нь үнэн. Улстөрчдийн хэрүүл, зодоон, эдийн засгийн хямрал, ард түмний аж амьдралын доройтол, боловсролын уналт гээд. Хамгийн аймшигтай нь ёс суртахууны цасан нуранги стресстэй хүмүүсийн стресстэй нийгэм
• Монголчууд бол хэрүүлч үндэстэн
• Гадаадад нэлээн олон жил амьдарсан нэг бүсгүй Монголдоо ирээд, гэрээсээ гарангуутаа таван “монгол араншинтай” тааралдсан тухайгаа ярьсан байдаг. Яагаад ийм нийгэм бий болчихов?
• Хүмүүсийн амьдрал амьжиргаа ядуу байна.Үр дүнд стресс
• Ажилгүйдэл их байна. Үр дүн нь стресс
• Ард иргэд их өр зээлтэй байна. Үр дүн нь стресс
• Ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн цалин орлого бага. Үр дүн нь стресс
• Төрд гарсан хүмүүс ард иргэдийнхээ боломж, хөрөнгөнөөс хулгайлж байна.Үр дүн нь стресс
• Хүмүүс шинэ нийгмий харилцаа, аж төрөх ёсонд дасан зохицож чадахгүй байна.Үр дүн нь стресс
“Монголчуудын олиггүй араншин”-гаас иш татвал,
• Хов живд дурлах, нэгийгээ муулах дуртай
• Монгол хүн муухай бэртэгчин. Бүгд шахуу ийм бэртэгчин маягаар амьдарч муу муухайг гааруулдаг учраас
• Цаг болчихоод хоцордог зан
• Сошиал орчин, худалч, аймхай, гөрддөг, гүтгэдэг, сургаар явдаг, хоосон дүгнэдэг, мэдлэггүй, соёлгүй
Дээрх бүх товчхон дурдсан монгол хүний “муухай зан”-г үнэн бөгөөд хатуухан хэлжээ. Гэвч найрсаг, тусч, зочломтгой, сайхан сэтгэлт ард түмэн гэгддэг монголчууд өнөөгийн нийгэмд эсрэгээрээ “муухай” болсны учир шалтгааныг “Монголчуудын олиггүй араншингаас” уншаарай.
Б.ЦЭЦЭН
/*-*/ 2021-03-06 49.0.142.40
Нийтээрээ олиггүй оркууд даа, жил ирэх тусам улам дордож байна, тэгсэн хирнээ өөрсдийгөө өмөөрөөд үнэн үг хэлсэн хүнийг нийлэн боорхдог ноход
БАЯР 2021-03-06 66.181.176.162
Нийтээрээ тархины тураалтай бэртэгяин хувиа хичээсэн бие биенээ үзэн явсан дорд үзсэн би би гэсэн өвчтэй мунхаг болохоор одоо нийтээрээ мөхөл рүүгээ л явж өайна даа
Зочин 2021-03-06 66.181.185.99
залуучууд оройд гэртээ орохдоо хэдэн пиво сугавчлаад орж байгаа харагддаг. ахуйн архидалт гэсэн үг хүүхдэд буруу хүмүүжил л өгч байна даа. Хамгийн гол нь лааз, шилээ, тамхины иш, нусаа хаана хаях зүгээ мэдэхгүй ээ. Тэгсэн хэрнээ пиводана Бөөндөж авах учраа мэддэг нь сонин Хүмүүжилгүй Эхнэр нь ч хамт уудаг юмуу
Зочин 2021-03-06 103.57.95.182
Бүү атаарх. Гэртээ хэдэн пийв уугаад үр хүүхэд нь архичин болно гэж юу бхавдээ. Харинч нөхөдтэй дарвиж уухгүй сайн бишүү
багы 2021-03-06 192.82.66.75
Ерөнхий сайдаасаа эхлээд эхийгээ нийгмийн идэвхигүй этгээдээр дуудахаар өөр ч яахав дээ.
Зочин 2021-03-06 66.181.183.120
Бас нэг юм мартчихаж Авилгачидаа устгая….
ард 2021-03-06 66.181.183.120
Анархизм, хулгайч, дээрэмчид, архичидын нарын эх орон болжээ. Их ингэж байвал Замби шиг болно. Одоо эх орончид Засгийг гартаа авахгүй бол сүйрлээ.
зочин 2021-03-06 202.9.46.26
Эсрэг талаа шүүмжилж гүтгэн муулж гутаан доромжилж өвөг дээдсийн бүтээн байгуулсан гавьяаг үгүйсгэн өөрийн тал хулгай луйвар муу муухай зүйлийг хийсэн ч магтан дуулж өмөөрч хамгаалахыг ардчилал гэнэ
Надад бол хэлэх үг ч олддоггүй 2021-03-06 122.201.24.96
Энэ хүнд хэлэх үг олдоод монголчуудын муухай зан чанарын талаар ном биччихэж. Надад бол хэлэх ч үг олддоггүй юм.
Зочин 2021-03-06 103.57.95.54
400 сая жуулчиндаа бэлэглээрэй.
Zochin 2021-03-06 64.119.21.199
Buh niiteeree yamar ch humuujilguinh yum daa.
Зочин 2021-03-06 203.91.115.51
Наад мэпээлэлийг чинь харвал уг ном дутуу дулимаг гэлтэй.За наад бичсэн хэд дээр чинь зарчмын хэдэн юм нэмэе уг нь зөндөө л дөө.Төрийн толгойд гарсан нөхөд эх орноо самрана /Элбэгдорж,Баяр.Баярцогт,Сайханбилэг гэх мэт хөвөрэнө./ энэ стресс.Монголд хаа сайгүй бүр доод шатнаас бүх төрийн байгууллагынхан тэр чигээрээ авилагчид стресс,Сургууль стресс,Цэцэрлэг стресс,ажилгүйдэл стресс,Банкны хүү өндөр стресс,нөгөө хувьд өгөх 0,07 га газар байдаггүй стресс,Хамаг байглийн баялаг гадныханд зүгээр өгч
Зочин 2021-03-06 66.181.161.104
Mongol hunii gol shinj chanar zalhuu zavaan hulgaich hudalch muu sanaat aimhai sadar yavdalt arhichin heruulch hun muulah durtai
Зочин 2021-03-06 202.126.88.149
Gol tuluulul deegii ananda jishee
зочин 2021-03-06 103.229.123.200
– эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ – гэж асуухад зааланд байсан оюутан – бусдыгаа Xужаа гэж цоллосон хүн л хамгийн эх оронч болчоод байна – гэж хэлж..бас 1 залуу -Oросыг өмөөрсөн хүн л жинхэнэ монгол эх орон ч юмуу – гэж даажигнасан хариулт өгч байсан ни санаанаас гардаггүй.
Зочин 2021-03-06 103.212.116.122
үүнийг ардчилал гэдэг юм
Зочин 2021-03-06 202.126.88.129
хол очиж х**, МАН-ын б**с үнсэгч ээ. Чи ардчиллын буянд өнөөдөр ингэж чөлөөтэй хуцаж байгаа юм.
Зочин 2021-03-06 202.126.88.149
Hahaha naad zahyn jishee chi bn ulaan heruulch
Зочин 2021-03-06 43.242.243.156
Хүний л мөн чанар шүү дээ. Монголчууд хүмүүжил муутай ард түмэн шүү дээ.
ПАРАЗИТ 2021-03-06 107.77.223.208
МОНГОЛЧУУД БАРАГ БҮГД ХУЛГАЙ Ч ГЭЖ ХЭЛЖ БОЛНО. ! ДЭЛ СУЛ ЮМ ТОНШИХ, ЖООХОН БОЛОМЖ Л БАЙВАЛ ҮНЭГҮЙ ЮМ ОЛОХ, ХЯНАОТ БАГАТАЙ ГАЗАР БОЛ ЗҮГЭЭР Л ХУЛГАЙЛАХ НЬ ЭНҮҮХЭНД ДЭЭ ! МӨНХИЙН ХҮНЭЭС ГУЙЖ ХҮНИЙ ЮМААР АМЬДРАХ СОНИРХОЛТОЙ ,ӨӨРӨӨ АВАХ БОЛОМЖТОЙ БАЙСАН Ч ХҮНЭЭС ГУЙЖ АМЬДРААД БДАГ ! ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ ХУЛГАЙЛ ЗАВШИЖ ХОЛГОЖ АМЬДРАХ ХОББИ ТЭЙ ХҮМҮҮС ДЭЭ ! ЭНЭ МАЯГААХ АЖИЛ ХИЙХГҮЙ ПАРАЗИТИЛЖ АМЬДРАДАГ АМЬДРАЛЫН ХЭВ ШИНЖ ТОГТСОН ХАРАГДДАГ! ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л ТЭЖЭЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ !
Зочин 2021-03-06 196.53.10.213
Mongolchuud l gene . Eri bn shde bugd l tiim shd?! Ta ch ooroo bas?! Hun torlohton bid bugd tiim. Baigaliin huuli!!! Enend zaaval mongol gej ireed surjigneed baih yum baihgui baih. Harin ch delhiin busad ulsuudig bodvol mongolchuud huneeree l baigaa ard tumen de!
Монгол 2021-03-06 49.0.142.204
Монголчуудын олиггүй араншингаас ч биш дээ. Монголчуудын задрал бутрал доройтлыг харийхан овжиноор ашиглаж байгаатай л холбоотой байх аа даа. Дээр нь монголын урвагчид харийхантай нийлээд монголоо хорлоод байна.
Зочин 2021-03-06 202.126.89.57
Olon nuurtei, byalduuch, hulgaich, hargis, bertegchin, hudalch, arisaa l hamgaalsan, shunaltai, muud deerelhuu…. urgeljleed duusahgui
Зочин 2021-03-06 139.5.218.93
Хоногийн хоолны төлөө алаан болгосон нийгэмд ямар хүн сайхан араншинтай үлдэж чадах вэ
Зочин 2021-03-06 202.9.40.230
Би 1970-аад оны үед нохойн гөлөгийг чулуугаар цохиж байгаад ахмад настай хүнд зодуулаад бас Монгол хүн байна даа хүмүүжилгүй хүүхэд гээд загнуулж байсан. Одоо бол хэн ч тэгэж загнахгүй
Зочин 2021-03-06 202.9.40.230
Солонгос кино үзсээр байгаад ёс суртахуун монгол хүний жудаг гэдэг юмаа гээсээр ирлээ. Одоо бид ардчилсан зах зээлийн ёс суртахуунтай болсон. Социализмын үед эхнэрээсээ салах, ажлаасаа хоцрох, ёс суртахууны жаахан л хэмжээ зөрчих, зүлэг дээгүүр алхах, худлаа яривал хамт олны хурлаар орвол бөөн юм болдог нөгөөдөх нь ичиж үхмээр л болдог байлаа. Одоо бол тэр үеийн ичмээр юм бол ердийн зүгээр зүйл болсон. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрлөө гэж загнуулдаг байсан. Одоо ч дээ хүн чанар ёс суртахуун
Зочин 2021-03-06 202.126.89.68
Үнэн 100%
Эмээ 2021-03-06 202.9.46.249
Энэ бол ардчилал гэдэг нэрийдлээр гарч ирж улсын өмч хөрөнгийг үнэгүй хувааж авсан, баяжихийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон монголын хамгийн адгийн хүмүүсийн цуглуулга. Ард түмнээ хаясан нийгэм. Болдогсон бол бүх намуудыг устгаад, улс төр, эд хөрөнгө сонирхдоггүй , ухаантай боловсролтой шударга нэгнээ ард түмэн өөрсөд дотроосоо гаргаж ирж сонгодог болох юм сан. Манайд Хятадын Ши жин пин шиг л удирдагч хэрэгтэй.
Zochin 2021-03-06 67.81.184.102
Archaagui mortloo ataarhuu…avilgald bugd avtsan Mongol
Zochin 2021-03-06 202.179.27.232
Ardchilal gej hshgirdag umniih ni ard nuugdsan beleg. Elbegeegiin hiisen ajil undsendee.Ardchialal bol unuugiin bidnii judaggui amia bodson ursulduun bish hariutslaga uureg 2hosolson hyanalttaisystem baih estoi um shigbn lee.
Юу ч гэхэв дээ 2021-03-06 122.201.24.96
Бүгдээрээ шахуу ийм болчихсон учраас хэр баргийн бузар булайг тоохоо больж, дэлхийн бүх улс үндэстэн адил ийм гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Тэгээд улам бүр өөдгүй, жудаггүй аашлах больж байна, манай монголчууд. Юу ч гэхэв дээ, хэлэх ч үг олдохгүй үе заримдаа гарах юм даа.
Зочин 2021-03-06 150.129.141.38
Монгол гэхээсээ илүүтэйгээр Дэлхийн "хүн" гэгч амьтаны тэнэглэл юм даа.
Зочин 2021-03-06 43.242.243.71
Өөрийн муу дээр хангүг санаа нэмэгдээд бүр олиггүй юм болж байна
Зочин 2021-03-06 122.201.31.13
Хүмүүс зөв хэлжээ. Үнэн шүү дээ. Бараг бүгд шахуу хулгайч, худалч, залхуу, заваан, архичин, аймхай, бялдууч, хүний мууд дуртай, наад захын мэдлэггүй. Анхааруулаад байхад л (Төр засгаас ) одоо энэ баяруудаар нийлнэ, архидна, заваарна, өвчин халдаана, лифтэнд оцгононо.
Нөгөө ухаантай Тэнгэр заяатай Монголчууд яасан бэ
Зочин 2021-03-06 59.153.114.207
хамгийн муухай зан нь хүний мууг үзэх гэж улайрдаг. Хүн шоронд ороход бахаа хангадаг адгийн хүн сүгнүүд хэзээ нэгэн цагт үр хүүхдийнхээ мууг үздэг юмаа.