“Монголчуудын олиггүй араншингаас”

Хуучирсан мэдээ: 2021.03.06-нд нийтлэгдсэн

“Монголчуудын олиггүй араншингаас”

“Монголчуудын олиггүй араншингаас”

Хүн байх амархан. Хүн байхын тулд таны албан тушаал, эрх мэдэл, нас хүйс, мөнгөтэй, мөнгөгүй байх огт хамаагүй. Гагцхүү хүн чанараа гээхгүй байх нь хүн байхын утга. Гэвч өнөөдөр ахаа алд, дүүгээ дэлэм хүндлэх нь бүү хэл эхийнхээ ачийг умартаж аминд нь халддаг “хүн араатан” олширчээ. Хүчирхийлэл, архидалтын цаана монгол хүний ёс суртахуун, хүн чанар өнөөгийн монгол хүнд үгүйлэгдэх болжээ.Үүнийг л монгол хүн одоо өөрийгөө “ямар байх ёстойг мэдэг” гэсэндээ зохиолч Б.Батчулуун “Монголчуудын олиггүй араншингаас” номоо уншигчдынхаа гарт хүргэж байна. Зохиолч энэхүү номдоо өдрөөс өдөрт унаж буй монгол хүний ёс суртахуун, зан авир доройтох болсон шалтгааныг эрэлхийлж, хүн байхын утгыг уншигчдадаа ойлгуулахыг хүсчээ.

News.mn сайт “Шинэ ном” булангаараа зохиолч Б.Батчулууны “Монголчуудын олиггүй араншингаас” номыг энэ удаа онцоллоо. Уншигчдын гар дээр очиход бэлэн болсон энэхүү номын хэсгээс товчхон дурдвал, Бид ямар болчихоод байгаа юм бэ?

• Ёс суртахууны уналтын хамгийн тод илрэлүүд хуулийнхны хүрээнд их гарах болов. Тэр тусам цагдаа, шүүхнийнхний дунд. Тэд эрхтэн дархтаны хэдэн тэрбумын хэргийг яаж ийж байгаад замхруулдаг бол жирийн иргэдийн алдаа оноон дээр жинхэнэ төмөр нүүрээ харуулж байна.

• “Хууль өөрийнхөө шууд үүрэг болох гэмт хэрэг, бузар булайг шийтгэхийн оронд түүнийг төрүүлж байгаагаараа өөрөө буруутан!” энэ үгийг их сэтгэгч Ф.Бастиа хэлсэн юм. Яг Монголын бодит байдлыг хэлчихсэн гэлтэй.

• Монголд янз бүрийн л асуудал байгаа нь үнэн. Улстөрчдийн хэрүүл, зодоон, эдийн засгийн хямрал, ард түмний аж амьдралын доройтол, боловсролын уналт гээд. Хамгийн аймшигтай нь ёс суртахууны цасан нуранги стресстэй хүмүүсийн стресстэй нийгэм

• Монголчууд бол хэрүүлч үндэстэн

• Гадаадад нэлээн олон жил амьдарсан нэг бүсгүй Монголдоо ирээд, гэрээсээ гарангуутаа таван “монгол араншинтай” тааралдсан тухайгаа ярьсан байдаг. Яагаад ийм нийгэм бий болчихов?

• Хүмүүсийн амьдрал амьжиргаа ядуу байна.Үр дүнд стресс

• Ажилгүйдэл их байна. Үр дүн нь стресс

• Ард иргэд их өр зээлтэй байна. Үр дүн нь стресс

• Ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн цалин орлого бага. Үр дүн нь стресс

• Төрд гарсан хүмүүс ард иргэдийнхээ боломж, хөрөнгөнөөс хулгайлж байна.Үр дүн нь стресс

• Хүмүүс шинэ нийгмий харилцаа, аж төрөх ёсонд дасан зохицож чадахгүй байна.Үр дүн нь стресс

“Монголчуудын олиггүй араншин”-гаас иш татвал,

• Хов живд дурлах, нэгийгээ муулах дуртай

• Монгол хүн муухай бэртэгчин. Бүгд шахуу ийм бэртэгчин маягаар амьдарч муу муухайг гааруулдаг учраас

• Цаг болчихоод хоцордог зан

• Сошиал орчин, худалч, аймхай, гөрддөг, гүтгэдэг, сургаар явдаг, хоосон дүгнэдэг, мэдлэггүй, соёлгүй

Дээрх бүх товчхон дурдсан монгол хүний “муухай зан”-г үнэн бөгөөд хатуухан хэлжээ. Гэвч найрсаг, тусч, зочломтгой, сайхан сэтгэлт ард түмэн гэгддэг монголчууд өнөөгийн нийгэмд эсрэгээрээ “муухай” болсны учир шалтгааныг “Монголчуудын олиггүй араншингаас” уншаарай.

Б.ЦЭЦЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж