Хөлөө байнга арчилбал ядаргаанд орохгүй | News.MN

Хөлөө байнга арчилбал ядаргаанд орохгүй

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Хөлөө байнга арчилбал ядаргаанд орохгүй

Өөртөө цаг зав гаргахаас бүү татгалз. Гэрийн нөхцөлд хөлдөө зориулсан гоо сайхны ажилбар хийгээд үз. Та хөлөө үргэлж булбарай зөөлөн толигор байлгахын тулд хөлөө тогтмол арчлах шаардлагатай. Залхууралгүй педикюр хийдэг мастерт оч. Хэрэв гоо заслын салонд очиж үнэхээр амжихгүй байвал гэртээ хэд хоног хөлөө арчлаад үз. Сайхан үнэртэй халуун усан ванн, маск эсвэл компресс, иллэг зэргийг хийхэд хөл чинь хөнгөрч сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Эхлээд далайн давстай бүлээн усанд ургамлын хандыг холь./ 1л буцалсан усанд 3х.х халгай, зверобойн холимогийг хийж 20-30 минут хандална/. Хэрэв Таны хөл хагарсан байвал савангийн усан ванн тустай. Мөн унтахынхаа өмнө хөлнийхөө хагарсан хэсэгт ургамлын тос түрхэж иллэг хийхэд зөөлөрч хагаралгүй болдог. Мөн сүүний бүлээн ваннанд хөлөө хийж дараа нь нимбэгээр улаа арчихад тустай.Энэ нь хөлний арьсыг зөөллөж өгдөг.

Маск: Цэнхэр шаврыг бүлээн усаар зуурч хөлөндөө хаттал нь тавь. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлээд тэжээлийн тосоор хөлнийхөө өсгийг илж түрх.

Иллэг:Үнэртэй тосоор хөлөндөө иллэг хийх. Энэ нь биеийг тайвшруулж хуримтлагдсан ачааллыг авах болно. Хөлний хуурайшиж эвэршсэн хэсгийг тос түрхэн зөөлрүүлж хэд хоногийн дараа үхмэл арьсан хэсгийг хусаж авах хэрэгтэй.

Эх сурвалж: sorgog.mn

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж