Ерөнхий сайд эмэгтэйчүүдээс уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2021.03.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд эмэгтэйчүүдээс уучлалт гуйв

Ерөнхий сайд эмэгтэйчүүдээс уучлалт гуйв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцаж байна. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Жендерийн үндэсний комиссын дарга бол Монгол Улсын Ерөнхий сайд байдаг. Энэ комиссын хурал бэлгэ тэмдэгийн байдалтай явж ирсэн. Тийм учраас өчигдөр Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалах тал дээр далайцтай ажиллая гэдэг агуулгаар хуралдсан. Ерөнхий сайдын хувьд хэд хэдэн асуудлыг хөндсөн. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр баяр гэдэг өнцгөөр бус эрхийг нь хамгаалах үүднээс тэмдэглэж, хүний эрхтэй  холбоотой асуудлуудыг 2021 онд анхааръя.

Бас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, дэлхийн бусад орны жишээг татаж ярилцсан. Ингэхдээ 1950-иад онд зарим улсуудад авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний нэг нь эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд цэргийн алба хааж байсан зохицуулалтын талаар ярьсан. Мэдээж энийг хуульчилж хийнэ гэдэг утгаар яриагүй. Ер нь хүйсийн тэгш бус байдал сэтгэлгээ, улс төрийн соёлын асуудал. Гэхдээ энэ бол эмэгтэй хүн цэрэгт явж чадахгүй гэдэг өнцөг биш.

Мөн эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаар багассан нь анхаарал татаж байна. Яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье. Эмэгтэйчүүддээ олон улсын эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Засгийн газраас цаашдаа энэ асуудалд анхаарал хандуулж ажиллана. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хэлбэр тал дээр бус агуулгад ач холбогдол өгөхийг хүсч байна" гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж