Монгол Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдааныг цуцалжээ. Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбооноос 2021 оны эхний барилдааныг гуравдугаар сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товлоод байсан юм.
Хорио цээрийн үеийн түр журамд зааснаар, 128, 256 бөхийн барилдаан гурав, дөрөвдүгээр сард зохион байгуулах боломжгүй гэжээ. Иймд тус холбооноос хорио цээрийн үеийн түр журмын дагуу 8-10 бөх оролцох цуврал барилдааныг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх гуравдугаар сард бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тус холбоо “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд шинэлэг хэлбэрийн барилдаан зохион байгуулах гэнэ.
Уг төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ