Ромын Пап түүхэн бөгөөд хамгийн аюултай айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.06-нд нийтлэгдсэн

Ромын Пап түүхэн бөгөөд хамгийн аюултай айлчлал хийж байна

Ромын Пап түүхэн бөгөөд хамгийн аюултай айлчлал хийж байна

Католик шашинтнуудын тэргүүн Ромын пап лам Францис өчигдөр /2021.03.05/ Ирак улсад айлчилжээ. Түүний энэхүү айчлал нь түүхэн бөгөөд хамгийн аюултай айлчлад тооцогдож байна. Учир нь тэр үе үеийн пап лам нараас анх удаа Иракын нутагт хөл тавьж байна. Тэрбээр цар тахлын улмаас жил гаруй эх орноосоо гараагүй байж байгаад шууд исламын шашинт улс руу айлчилж байгаа нь эрсдэлтэйд тооцогдож байна гэж шинжээчид үзжээ. Айлчлал энэ сарын 5-наас 8-ны хооронд үргэлжилнэ.

Өдгөө 84 настай Пап лам covid-19-ийн халдвар авах, цаашлаад шашны хэт үзэлтнүүдийн халдлагад өртөх магадлалтай юм. Пап лам болон түүний айлчлалын багийнхан бүгд covid-19-ийн вакцин хийлгэсэн ч Иракийн талаас вакцин хийлгэсэн хүн цөөн байгааг онцолж байна.

Айлчлалын үеэр Пап лам исламын шийт урсгалын тэргүүн Их Аятолла Али Аль Систанитай уулзаж, "Исламын улс" бүлэглэлийн дэглэм дор байхдаа харгислуулж, гадуурхагдаж байсан загалмайтнуудтай уулзаж, хамтдаа мөргөл үйлдэх, исламын экстремистүүдийн сүйтгэсэн сүм хийдүүдийг адислаж, үйл ажиллагааг нь сэргээхээр төлөвлөжээ.

Ирак улс энэхүү айлчлалд ихээхэн ач холбогдол өгч, маш өндөр хамгаалалттайгаар зохион байгуулж байна. Тус улс айлчлалын хамгаалалтад 10 мянга орчим цэрэг дайчилж  байгаа гэнэ. Энгийн айлчлалын үед Пап лам задгай машинаар явж, сүсэгтнүүдтэй гар даллан мэндчилдэг ч энэ удаа тэр битүү хуягласан машинаар явж байгаа аж. Харин хол газар руу нисдэг тэрэг, онгоцоор явах юм байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж