Улаанбаатар хотын зам, талбайг саарал ус ашиглан угааж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улаанбаатар хотын зам, талбайг саарал ус ашиглан угааж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын зам, талбайг саарал ус ашиглан угааж байна

Улаанбаатар хотын төв замууд болон Чингисийн талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашин ашиглан угаадаг болсон. Чингисийн талбайг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт өглөөний 08.00-10.00 цагийн хооронд угааж байгаа бол  Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замыг оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд 22 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэгээний тусгай зориулалтын 11 машин механизмаар угааж байна. Тусгай зориулалтын машинаар зам, талбайг угаахдаа Cосa Cola үйлдвэрийн хаягдал ус буюу цэвэршүүлсэн саарал усыг ашиглаж байгаа юм.  Замын хөдөлгөөний ачааллаас хамаарч зам угаах ажлыг ихэвчлэн шөнийн цагаар хийдэг гэж Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс мэдээлж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн 27 гудамж талбай бүхий 600 гаруй км замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-13 122.254.111.170

Дэлхийн ямар ч том хотууд өдөртөө дор хаяад 2 удаа гудамжаа усаар чийгшүүлдэг. Энэ бол том хотын ариун цэврийн соёл. Үүнийг Бат үүл мэтийн хүмүүс яаж мэдэх билээ. Ядаж л Москва хотын туршлагыг судалж болдоггүй юм уу. Москвад байдаг, байсан манай элчингийхэн мэднэ дээ.

Зочин 2016-04-13 202.170.94.229

Mundag yumaa MCS. Niigemd heregtei yum hiij baigaad n bayarlah yostoi. Balluurdah hereggui baihoo zarim archaagui horsson setgeltei ulsuud.

Зочин 2016-04-13 5.254.65.34

Эх орны зүрхэн талбайгаа угаахгүй юм бол өөр юугаа угаах вэ дээ. Угаах ёстой бол угаа, зүйтэй. Кола саарал ус нийлүүлж байгаа нь сайн байна. Алийн болгон цэвэр усаараа тансаглах вэ.

irgen 2016-04-13 202.126.89.148

zasmalaa mynga ugaagaad yahab dee ger horoolol n salhin tald n shoroogoor shuurch bhad