“Мартын 8” баярын өдөр цаг агаар ямар байх вэ? | News.MN

“Мартын 8” баярын өдөр цаг агаар ямар байх вэ?

“Мартын 8” баярын өдөр цаг агаар ямар байх вэ?

“Мартын 8” баярын өдөр цаг агаар ямар байх вэ?

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Тиймээс гуравдугаар сарын 8 буюу "Мартын-8" баярын өдөр цаг агаар тогтуун, дулаан байх төлөвтэй байна. Гуравдугаар сарын 9-нд Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Өнгөрсөн долоо хоногт зарим газраар хүчтэй цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагджээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 26-нд Завхан аймгийн нутгийн зүүн өмнөд хэсэг, Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсэг, 27-нд шилжих шөнө Хэнтий аймгийн нутгийн хойд хэсэг, Төв аймгийн нутгийн зүүн хэсгээр салхи секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-06 192.82.71.243

Юуны чинь Мартын 8 бэ?? Цар тахал гадуур чөлөөтэй сэлгүүцэж байхад!!!!

Avatar

Зочин 2021-03-06 192.82.71.243

Нөгөө л мэргэжлийн ерөнхий хэллэгтэй мэдээгээ тавьжээ. Цас орж ч магадгүй, үгүй ч байж магадгүй гэдэг шиг?!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж