"Хүүхэд яагаад алдаж болохгүй гэж, онц сурах албагүй"

Хуучирсан мэдээ: 2021.03.06-нд нийтлэгдсэн

"Хүүхэд яагаад алдаж болохгүй гэж, онц сурах албагүй"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"Хүүхэд яагаад алдаж болохгүй гэж, онц сурах албагүй"

Хүүхдийн сэтгэл зүйч Г.Хулантай ярилцлаа.

-Хүүхэд хичээлээ ойлгохгүй байх үед нь загнах болон бусадтай харьцуулж зэмлэх нь хүүхдэд ямар нөлөө үзүүлж болох вэ?

-Зарим аав, ээж хүүхдийг загнаж хичээл хийлгэвэл сайн ойлгодог гэж боддог. Гэтэл хүнд их , бага, дунд тархи гэж бий. Их тархи нь оюун ухааны тархи бол хүүхдийг загнахаар сэтгэл хөдлөлийн тархи нь илүү ажиллаж эхэлдэг. Үүний улмаас өөр зүйл бодож чаддаггүй.

Хүүхэд хичээлээ тайван ярилцаж, ойлгож хийх нь чухал. Эсрэгээрээ хүүхдээ загнаж, гар хүрэх юм бол “Хичээл хийх муухай зүйл. Тэнэг мангараар дууддаг” гэдэг ойлголтыг бий болгодог. Ирээдүйд их дээд сургуульд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх дургүй болгох сөрөг нөлөөтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Хөдөө явах гэр бүлийн бүх гишүүнээс шинжилгээ шаардахгүй

Засгийн газрын ХМОНХГ-ЫН дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзоригоос хариулт авлаа.

– PCR шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ?

– ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу PCR шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хүний биед КОВИД-ын вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг гарч шинжилгээнд илрэх боломжтой учраас 72 цаг гэж шаардаж байгаа юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Үйлчилгээний газрууд бөөгнөрөл үүсгэж, ариутгал муу хийж байна

НМХГ-ын  Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.

-Цайны газар, рестораны хувьд ширээ, сандлынхаа тоог 50 хувь бууруулж, хүн хоорондын зайг баримтлах шаардлагатай. Гэвч бодит байдал дээр ашиг орлогоо бодоод, халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй байна?

-Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд суудлынхаа тоог 50 хувиар цөөлнө. Дөрвөн хүн үйлчлүүлэхэд хоёр, хоёроор нь сөөлжилж суулгана. Зарим газрууд нь ширээний голд хаалт хийсэн байгаа. Тиймээс түр журмын дагуу иргэдэд үйлчилж, хүн хоорондын зайг барих шаардлагатай.

Иргэд ч гэсэн олон хүн үйлчлүүлж байгаа газруудаар аль болох үйлчлүүлэхгүй байхыг зөвлөе. Энэ нөхцөлд мэргэжлийн байгууллагаас гадна тухайн байгууллагын дотоод хяналтыг сайн тавих хэрэгтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"Аравхан настай хүүхэд аймшигтай шийдвэр гаргаж байгаа нь эмгэнэл"

Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн жилүүдэд Монгол Улсад амиа хорлолтын нөхцөл байдлын талаар судалж ирсэн. Тус судалгааны багийн удирдагч, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.

-Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэй хүмүүсээс тав дахин их байгаа талаар та хэллээ. Энэ нь ямар учир шалтгаантай вэ?

-Судлаач хүний хувьд эрэгтэйчүүдийн дунд архины хэрэглээ өндөр, амьдралын буруу хэв маяг, мөн эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл зүйн хувьд асуудлаа нээлттэй ярилцаж чаддаггүй зэрэг байдал нөлөөлсөн гэж дүгнэж байна. Зан төлвийн хувьд амь хохирогчдын 610  буюу 29.6 хувь нь дуугүй, зожигдуу, найз нөхөд цөөн, 550 буюу 26.7 хувь огцом ууртай, биеэ барихдаа муу, 552 буюу 26.8 хувь нь тайван дөлгөөн, дийлэнх тохиолдолд амь хохирогчид асуудлаа ярьдаггүй, нээлттэй биш байсан нь судалгаагаар тогтоогдсон. Нийт 2055 тохиолдлын 35.7 хувь буюу 734 тохиолдолд амь хохирогч урьд нь амиа хорлох оролдлого хийж байсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"БИ K-ПОП ОД БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ”   

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор дуучин Б.Дуулимыг онцолж байна. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэнгийн ач охин юм.

-“Анхны хайр” дуу цахим орчинд хамгийн их хандалт авсан. Энэ дууг дуулахдаа албан ёсны зөвшөөрлийг нь авсан гэсэн үү?

-Тийм ээ. Аав маань Хөдөлмөрийн баатар, “Анхны хайр” дууны зохиогч Н.Жанцанноров хэмээх эрхэм уран бүтээлчээс албан ёсны эрхийг нь авч өгсөн. Би “Анхны хайр” дуундаа маш их хайртай. Анх энэ дууг Л.Оюун-Эрдэнэ дуулсан бол сүүлд Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа эгч, Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал дуулсан.

Миний хувьд энэ сайхан уран бүтээлч хүмүүсийг дууриаж дуулахгүйгээр зөвхөн Б.Дуулим байх ёстой гэж их хичээсэн. Бас аавтайгаа дуулсан “Энх эсэн болтугай” дууг хүмүүс их сонсдог.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"Монголын волейболчид олон улсад амжилт үзүүлэхэд ойрхон байна"

Монгол улсын волейболын шигшээ багийн тамирчин, “Медальд хүрэх зам” компанийн үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяртай ярилцлаа.

-10 жилийн өмнө Монголын волейболын тамирчин гадны лигт тоглох боломж хэр байв?

-Миний үед бол боломж хомс байсан. Харин ах нарын үед ямар байсныг нь мэдэхгүй байна. 2008 онд Монголд зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болоход Э.Сайханбаатар маань гадны дасгалжуулагчдын хараанд өртөж, гадагшаа явж байлаа. Би тэр үед дөнгөж их сургуульд ороод шигшээ багт дуудагдаад удаагүй байсан л даа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж