Жүдоч Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2021.03.06-нд нийтлэгдсэн

Жүдоч Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртэв

Жүдоч Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртэв

Жүдо бөхийн Ташкентын Их дуулгын эхний өдрийн барилдаан дуусч, Монголын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн аварга М.Уранцэцэг алт хүртэж, энэ тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн бол Л.Сосорбарам, Ё.Басхүү нар мөнгөн медаль хүртэв.

Монгол тамирчид гурван медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдэж байна.

Ташкентын Их дуулга тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд, эрэгтэй тамирчдаас МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд /60 кг/, ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, Саид Моллаей /81 кг/, Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/, эмэгтэй жүдочдоос МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, МУГТ Д.Сумъяа /57 кг/, Б.Ганхайч /63 кг/, О.Мөнхцэцэг /-78 кг/ нар багтжээ.

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн Ташкентын Гранд Слам /Их дуулга/ гуравдугаар сарын 5-7-нд Узбекистан улсад боллоо. Уг тэмцээнд Монгол, Испани, БНСУ, Бразиль, Гүрж, Казахстан, Израил, Герман улс тэргүүтэй 60 орны 377 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж