“Прокурор О.Баасанхүүг битгий хүлээж аваарай гэж хэлсэн шиг байна”

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

“Прокурор О.Баасанхүүг битгий хүлээж аваарай гэж хэлсэн шиг байна”

“Прокурор О.Баасанхүүг битгий хүлээж аваарай гэж хэлсэн шиг байна”

Ардчилсан намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдоржтой уулзаж, хэвлэлүүдийн дэлгэж тавиад буй хуулийн байгууллагынхантай холбоотой мэдээллээр тайлбар авахаар урьдчилан цаг тохирсон байсан ч чадалгүй үүднээс нь буцжээ.

Энэ тухай Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Би ажлын байранд нь уулзахаар тохирсон байсан. Яваад очтол нэвтрүүлсэнгүй. Харуул хамгаалалтынхандаа “О.Баасанхүү ирвэл битгий хүлээж аваарай, бид нарыг завгүй гэж хэлээрэй” гэсэн шиг байна. Гэхдээ асуудал зогсохгүй, 200 мянган гишүүүнтэй намыг төлөөлсөн намын нарийн бичгийн даргатай Нийслэлийн прокурорын газрын дарга уулзахгүй гэвэл дараагийн шатны прокурор руу явна.

Прокурорын байгууллагаас тайлбар авах болсон нь дараах хоёр асуудалтай холбоотой. Нэгдүгээрт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өмгөөлөгч Б.Баасанцогтын компьютерээс шүүх хонгилтой холбоотой схем олдсон гэдэг мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад хяналт тавих үүргийг прокурор гүйцэтгэдэг. Тийм учраас энэ асуудлаар тайлбар авах.

Хоёрдугаарт, нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар "50 сая төгрөгийн хахууль аваад баригдсан шүүгч түүндээ барьцаалагдан, Ардчилсан намын нэр бүхий гишүүдийг хүнд гэмт хэргээр ялласан” гэсэн зүйлийг твиттертээ жиргэсэн.  Хахуулийн хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан хүнээр хэргийг шүүлгэх ёсгүй. Энэ мэтчлэн ноцтой асуудал яригдсан учраас тайлбар авъя гээд өнөөдөр 09.00 цагт уулзахаар энэ долоо хоногийн эхээр цаг товлосон байсан ч уулзсангүй. Гэхдээ ингээд орхихгүй, нэхэл хатуутай явна” гэж байр сууриа илэрхийллээ.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж