Богино зайны арилжаа амжилт авчрах нь ховор | News.MN

Богино зайны арилжаа амжилт авчрах нь ховор

Богино зайны арилжаа амжилт авчрах нь ховор

Богино зайны арилжаа амжилт авчрах нь ховор

Эдүгээ дэлхийн бүх мөнгөний 9/10 нь цахим хэлбэрт шилжээд буй. Монгол Улсад нийт мөнгөний долоо орчим хувь нь л нэгтээс хорин мянгатын дэвсгэртээр буюу бэлэн хэлбэрээр, үлдсэн 93 хувь нь бэлэн бус буюу тоон хэлбэрээр банкуудын серверт хадгалагддаг байна. Иргэдийн картанд тоон хэлбэрээр байгаа мөнгө хэдий бодит бус ч гэсэн төлбөрийн хэрэгсэл болж чадаж байгааг бид бүхэн мэднэ.

Цахим мөнгөний дараагийн хэлбэр нь юу байх вэ. Энэ асуултад “Криптовалют” буюу блокчэйн технологи дээр суурилсан цахим алгоритм ирээдүйд мөнгийг орлоно гэж хариулах эдийн засагчид өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Чухамдаа криптовалют ч биш, блокчэйн технологи гэвэл илүү оновчтой байж ч мэднэ. Учир нь блокчэйн технологиор бүтээсэн криптовалютын бүртгэлийн мэдээлэл сүлжээнд холбоотой бүх серверт тархан байршдаг учраас устгах боломжгүй.

Авч явахад ямар ч оворгүй, шилжүүлэг хийхэд ямар нэгэн гуравдагч этгээдээр дамжуулах шаардлагагүй, шимтгэл маш бага гээд “ирээдүйн” эрэлт хэрэгцээг хангасан маш олон чанар криптовалютад байна. Блокчэйн бол аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай тараан байршуулж, чанд хадгалах үнэхээр төгс, гайхамшигтай технологи юм. Энэ хэрээрээ ч хэрэглээ нь өргөжиж, үнэ ханш нь өсч байгаа юм.

Криптовалют гэж юу вэ, ямар онцлогтой вэ?

Криптовалют гэдэг нь блокчэйн технологи дээр суурилсан алгоритмаас бүтдэг. Аливаа улсын мөнгөн тэмдэгтийн цаана Төв банк нь байж, алтаар баталгаажиж байдаг бол криптовалютын ард асар өндөр нууцлал бүхий код л бий.

Гэсэн ч гүйлгээнд хэрэглэгдэж байгаа нь түүнийг хэрэглэж байгаа хүмүүсийн итгэл юм. Банкны серверт тоон хэлбэрээр хадгалагдаж байгаа цахим мөнгөнөөс ялгагдах гол ялгаа нь төвлөрсөн зохицуулалт байхгүй, эзэмшигчид нь өөрсдөө сүлжээ үүсгэж, хоорондоо чөлөөтэй харилцдагт оршдог. Блокчэйн технологи нь маш түвэгтэй бодлого бодож байж гаргаж авсан нууцлалын кодоор хамгаалагдсан мэдээллийн гинжин хэлхээс бөгөөд ар араасаа залгагдаж байдаг. Нэгэнт залгагдсан бол буцаах ямар ч боломжгүй байдгаараа онцлогтой.

Блокууд нь сүлжээнд нэгдсэн бүх компьютерт тархан байрших бөгөөд аль ч компьютераас бүх мэдээллийг харах бүрэн боломжтой байдгаараа онцлог юм. Та цахим мөнгөөр гүйлгээ хийлээ гэж бодоход заавал банкаар дамждаг, мөн тэрхүү гүйлгээний талаар танаас гадна банк, хүлээн авагч гурав л мэдэж байдаг бол криптовалютын гүйлгээ Per2Per буюу харилцагчдын хооронд шууд хийгддэг, энэ гүйлгээ нь сүлжээнд нэгдсэн бүх хэрэглэгчдэд нээлттэй байдгаараа онцлогтой.

Одоогоор 1300 гаруй криптовалют байгаа бөгөөд үнэ ханшийн өсөлтөөрөө сүүлийн үед иргэдийн анхаарлыг ихэд татаад байгаа биткойн эдгээр криптовалютын зөвхөн нэг нь юм. Биткойн, этериум, литкойн нь зүйрлэж хэлбэл америк доллар, евро, юань гэдэгтэй ижил гэсэн үг. Эдгээрээс аль олон хэрэглэгчтэй болж чадсан, өргөн хүрээг хамарсан нь ханшаа нэмэгдүүлнэ. Одоогоор энэ тал дээр хамгийн амжилттай яваа нь л биткойн болохоос бүгд л блокчэйн технологид суурилсан, бүгд ижил “мөнгө” юм. Хүмүүс криптовалютад итгэх итгэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор шинэ криптовалютууд бий болж байна.

Монголын оролцоо

Дэлхийн олон улс өдгөө блокчэйны давуу талыг ашиглахаар хөдөлж эхлээд байгаа бөгөөд бүгд эхлээд өөрийн улсдаа итгэл төрүүлж хэрэглээ болгож байгаад олон улсад гаргах зорилготой. Энэ өрсөлдөөн, уралдаанд манай улс орсны жишээ бол Ард Санхүүгийн Нэгдлээс гаргасан блокчэйн дээр суурилсан Монголын анхны криптовалют болох Ард койн юм. Компанийнхан Ард койныг урамшууллын оноо гэж байгаа нь хэрэглэгч татаж компаниа томруулж байгаад дараагийн алхмаа хийх стратеги гэж бодож байна. Аливаа мөнгө хэрэглээнд нэвтрэхийн тулд хэрэглэгддэг байх ёстой. Хэрэглэгдэж эхлэхдээ нэг тулах цэг авч таарна.

Монголын хувьд хэрэглэгчид нь монголчууд, хэрэглээнд нэвтрүүлэх тулах цэг нь “Ард”-ын охин компаниуд болсон хэрэг. Ард койн бол маргаангүй криптовалют мөн. Гагцхүү “Ард”-ыг томруулж /Ард томорно гэдэг итгэл бэхжих нэг хөшүүрэг юм/ Ард койны хэрэглээний хүрээг тэлэх, цаашдаа бүх монголчуудаа дагуулаад дэлхийд гарах боломж бололцоог бий болгох амбиц байгаа учраас үйлчлүүлэгчдэдээ үнэгүй олборлох боломж өгсөн болов уу.

Ард койн нэг их удахгүй “Ард”-ын хүрээнээс хальж, өөр олон байгууллагын хэрэглээнд нэвтрэх болов уу. Энэ талаар олон сонирхолтой хэлцэл явагдаж байгаа юм билээ. Удахгүй эхнээсээ хэрэгжээд явах байх. Дээр хэлсэнчлэн, мөнгө бол итгэл. Монголчууд бүгд итгэсэн байхад дэлхий итгэхээс өөр замгүй. Монгол Улс уул уурхайгаас эхлээд дэлхийн сонирхлыг татах юмтай. Энэ давуу тал дээрээ дөрөөлөөд олон улсад эргэлтэд оруулж болно.

Сонирхлыг нь татаж, зөв ойлгуулж, ашиг сонирхолтой нь уялдуулж чадвал хил хязгаар хамаарахгүй компаниуд Ард койныг үйлчилгээндээ нэвтрүүлэх болно. Гэхдээ үүнд иргэдийн итгэл чухал. Ард койн эзэмшигчид койноо өөр өөрсдийн дижитал түрийвчинд хийх боломжтой болно. Менежерүүд хувьцаагаар босгосон хөрөнгөө өөр олон салбарын, ашигтай төслүүдэд хийнэ. Мэдээж, тэр бүх салбарт Ард койн хэрэглээнд нэвтэрнэ. Тэр үед итгэл улам батжих нь тодорхой. Бусад ААН-үүд өөрсдөө гүйгээд орох болов уу. Гэхдээ тэр болтол цаг хугацаа орох нь зайлшгүй.

Харин койн авч байгаа иргэддээ хэлэхэд итгэл үнэмшлээрээ, ирээдүйд хэрэглэнэ, ирээдүйн мөнгөнд, өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг итгэл үнэмшлээр ав. Богино хугацааны тоглолт хийх нь эрсдэлтэй, мэргэжлийнх биш л бол алдаж дуусдаг гэдгийг сануулсаар байгаа шүү дээ. DAX бол дижитал ч гэсэн ялгаагүй хөрөнгийн зах. Хатуу ширүүн, хайр энэрэлгүй ертөнц.

Арилжаанд оролцох боломжийг хялбаршуулсан нь нэг талаар боломж боловч нөгөө талаар эрсдэл. Тиймээс л эрсдэл хийж болох хөрөнгөөр, оруулаад нэг хэсэгтээ мартаж болох мөнгөөрөө л койн ав гэж “Ард”-ынхан зөвлөж байгаа. Ардын ар талд Ард хувьцаа, Ард койн эзэмшигч монголчууд байгаа цагт үйл ажиллагаа нь улам томорч тэлэх нь тодорхой. Энэ бол АПУ-гийн хувьцаа эзэмшигчид “Тэрэлж”, “Сэлэнгэ”-ээ л уудаг, “Түмэн шувуут”-ын хувьцаа эзэмшигчид өөрийнхөө компанийн өндгийг л иддэг гэдэг философид үндэслэсэн тодорхой зүйл. Гагцхүү жаахан цаг хугацаа л хэрэгтэй.

Эцэст нь улсаараа койн эзэмшигчид болчихоод манай улстай харилцъя гэвэл койноор л харилц гэж хэлээд сууж байвал сайхан аа. Хүчээ нэгтгэж чадвал энэ цаг холгүй.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-05 66.181.161.116

Ард койн хэдэн төгрөгөөр аваад байршуулчихаад байдаг Гэтэл нөгөө данс бүртгэл маань нэг өглөө алга болчвол яах вэ? Ганхуяг захиралд хандах уу

Avatar

Зочин 2021-03-05 64.119.26.228

Өнөөдөр алтаар баталгаажсан мөнгөн тэмдэгттэй нэг ч орон байхгүй. Тэгэхээр энэ нийтлэл бичсэн хүн санхүүгийн мэдлэггүй хүн байна. Хүмүүс Bitcoin-г энэ Ard coin харьцуулаад тэнэгтээд байна. Алтыг төмөртэй харьцуулж болохгүй. Төмөр зэвэндээ идэгдээд дуусна. Алт үнэ цэнээ хадгална. Bitcoin бол Алт, Ard coin бол Төмөр. Би Ether хөрөнгө оруулаад жил болж байна. Үнэ цэнэтэй юм аваад дардаг юм! Хог авчихаад тэрийгээ хөрөнгө оруулалт гэж болохгүй. Энэ бол хөөс ханш унах нь цаг хугацааны асуудал.

Avatar

баагий 2021-03-05 203.91.116.189

Мөнгөн тэмдэгт нь алтаар баталгаажсан нэг ч улс байхгүй нь үнэн. Гэхдээ цаана нь ханш тодорхойлдог бодит юм байж л байдаг. Одоо бүх мөнгө цахим тоо болсон. Тэгсэн ч хэрэглээд яваад байгаа нь мөнгө бол итгэл гэдгийг харуулж байгаа хэрэг.

Avatar

Байр. 2021-03-05 89.187.163.176

Талх Ганхуяг хүмүүст байр амлаж, 100 байр өгнө гэж хуйлруулж бна.

Avatar

Зочин 2021-03-05 202.55.188.89

Ардкойн гэдэг чинь цахим менге биш урамшууллын оноо. Яг Номин, Емарт, Мобикомын оноо шиг зевхен компани дотроо л хэрэглэнэ, бэлэн менгеер авч чадахгуй. Хэрэв тэр компани дампуурвал оноо нь хог болно. Мэдэхгуй хумуусийг будилуулах гээд албаар Биткойн шиг койн гээд нэр зуусийм шиг. Ард-оноо гэхгуй дээ тэгсэн бол тэнэг хун ч утгаар нь ойлгоно. Койн мен бол Ардкойныг цахим менге шиг хэрэглэж чадахуу?Тэгвэл Биткойныг гадаадад кофешоп, цахилгаан бараа, киоскт хэрэглэж, биржд зараад бэлэн $-р авч чадна

Avatar

Зочин 2021-03-05 202.9.40.230

"Авдар" гэдэг нь хир үнэн бол. Миний хувьд аваад өсөлттэй үед нь гоё зарсан учир мөнгөө 3 дахин өсгөсөн. Сая унасан үед нь тал мөнгөөрөө худалдан авсан. Өсөхөөр нь зарна

Avatar

Зочин 2021-03-05 202.9.40.230

Би л лав худалдаж авсан койноо дахин өсгөөд зарчихсан. Одоо тэр мөнгөөрөө орон сууц худалдан авах гэж байна. Хамгийн гол нь зөв мэдрэх нь чухал юм. Олон хүн койноос ашиг олсон байна. Энэ урлагаа сайн эзэмшсэн мэдрэмжтэй хүн бол мөнгө олох боломж дүүрэн байна.

Avatar

Зочин 2021-03-05 103.57.93.155

Чиний ашиг агаараас бий болоогүй, бусад хүмүүсийг алдагдал гэсэн үг. Тэр хүмүүс байргүй болж байгаа

Avatar

/*-*/ 2021-03-05 49.0.142.40

Наадах чинь луйвар залилан шүү, эхлээд авч зарсан нь жоохон мааржин унагаах байх, сүүлд орсон нь яг л хадгаламж зээлийн хоршооны хохирогчид шиг л болно шүү. Больцгоо. Юманд жоохон бодитой хандацгаа

Avatar

зочин 2021-03-05 64.119.19.195

энэ бол луйварчидын арга заль хөлсний боол Ганхуяг гэдэг талх идэж үзээгүй н үнэн яагаад гэвэл тэр гөлөгд талх үнэтэй болоод олдохгүй байсан одоо ард коин гэж зарлаад өөрөө өөрөөсөө худалдан авч үнэ оруулаад олон түмэнг хошгоруулж байгаад хулигдах заль нь

Avatar

Зочин 2021-03-05 202.55.188.105

Энэ хеесийг Ганхуяг еерее санаатайгаар хийж байгаа гэдгийг бага зэрэг судлаад узэхэд ойлгомжтой болно. Ардкойн гадны 2 бирж дээр гарсан гэдэг ч 1 нь луйвар болоод хаагдсан. Негеех нь ямар ч идэвхгуй, бараг хэрэглэгчгуй, Эстонийн жижиг бирж байгаа. Арилжааны туухийг нь харвал едерт $1000 орчмоор л Ардкойны унийг 30%, 40% есгеж байгаа нь харагдана. Зарсан туух байхгуй зевхен унэ хеерегдеж авч байсан нь харагдана. Ганхуяг еерее еерийнхее койныг хеесруулж байгаа нь тэр. Худлаа гэвэл ороод узэцгээ.

Avatar

Зочин 2021-03-05 103.57.95.54

Za boli boli ariljaans onii ehnees unh udaa oroltaoj 20saya togrogiin ashig hiilee. Odort bagadaa 4 company n ariljaa hiij bn

Avatar

Зочин 2021-03-05 202.9.46.88

short ууд л хамгийн их мөнгө хийдэг юм даа,

Avatar

Зочин 2021-03-05 192.82.71.21

Haha.богинод ороод ашгаа хийгээд гарч байна шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж