ЭМЯ: Шинэ голомт үүсч, банкны ажилтнаас халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.06-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Шинэ голомт үүсч, банкны ажилтнаас халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.03.06) мэдээллээ хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, March 5, 2021

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Он гарснаас хойш нийтдээ 1.939.188 хүнийг PCR шинжилгээнд хамрууллаа. 2021 оны гуравдугаар сарын 06-ны өглөөний 09:00 цагийн байдлаар нийт 24803 сорьцод шинжилгээ хийхэд найман хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй.

Халдвар авсан найман хүний гурав нь хоёрдугаар сарын 25-нд Истамбулын нислэгээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн бол тав нь Улаанбаатар хотод илэрсэн. Байршлыг танилцуулбал, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Баянголд хоёр, Сүхбаатарт нэг, Хан-Уул дүүрэгт нэг илэрлээ.

Эдгээрээс тандалт судалгаагаар ойрын хавьтлын дөрөв бол нэг хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Энэ нь Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороонд шинэ голомт илэрч, банкны ажилтнаас халдвар илэрсэн.  Тиймээс иргэд олон нийтийн газраар амны хаалтаа зүүж, аль болох гадуур явахгүй байхыг зөвлөе.

Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 39 хүн эдгэрч, гэртээ гарсан. Нийт эдгэрсэн хүний тоо 2481 боллоо. Сүүлийн 24 цагт салбар лабораториуд дээр хийсэн шинжилгээний тоо өндөр хувийг эзэлж байна. Эдгээрт хөдөө орон нутаг руу явах, эмнэлэгт хэвтэх зэрэг урьдчилан сэргийлэх шинжилгээг хийж байгаа учраас өнөөдрийн найман тохиолдол гарахад нөлөөлсөн. Гол лабораторид хийсэн шинжилгээний эзлэх хувь маш бага байгаа. Өөрөөр хэлбэл тусгаарлалтад авсан хүмүүсийн шинжилгээний дүн ороогүй гэсэн үг.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 665 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд гурав, хүнд дөрөв, хүндэвтэр 63, хөнгөн 595 хүн эмчлэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж