Монголчууд цар тахалтай нүүр тулснаар Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 3000 давлаа. Сар шинийн баярыг давхцуулан Улаанбаатар хотын хэмжээнд 12 хоногийн хатуу хөл хорио тогтоож, "Нэг өрх нэг хаалга" шинжилгээг зохион байгуулж, 450 мянган өрхийг Covid-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан ч нийгэмд тархаад байсан цар тахал хяналтад орсонгүй. Өдөрт халдварын тоо 50, 70-аар нэмэгдэж байна. Эх үүсвэр нь тодорхойгүй таван ч халдварыг илрүүлэхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга өнөөдөр /2021.03.05/ мэдэгдлээ.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй голомт идэвхтэй байгааг албаныхан алхам тутамд анхааруулсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, та хаанаас, хэнээс ч халдвар авах эрсдэлтэй гэсэн үг.
Гэвч Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн хатуу хөл хорио суларсан даруйд “Мартын 8”-ны баярт зориулсан тоглолтын зар сурталчилгаа “хөвөрч” эхэллээ. Тодруулбал, “Жаргаж дуул, жаргаж инээ”, “Бүсгүй чамдаа”, “Миний ээж хөөрхөн, “Хайртай шүү ээжээ”, “Хүүхэн хүний хүслэн”, “Уянгалаг” зэрэг нийтийн дуучдын тоглолтоос гадна “Анна Каренинна”, “Фауст” зэрэг тоглолт, жүжиг тайзнаа тавигдах нь.
Хэдийгээр хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй, үзэгч хоорондын зай барих буюу нэг суудал алгасуулж, нэг хүн суулгана гэж байгаа ч халдвартай иргэн үзвэр үзэхийг үгүйсгэхгүй.
Халдвар анх дотоодод алдагдсан шалтгаан нь "Энх саран" сувилалд тусгаарлагдаж байсан жолооч Д-тэй холбогддог ч тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сарын 8-нд “UB palace”-т “Хархан нүдэн” тоглолтыг үзсэнээр гэр бүлийнхнээс гадна тоглолт үзсэн хүмүүс ч эрсдэлд орсон. Зөвхөн жолооч Д-тэй холбоотойгоор 10 хүн халдвар авч, түүнээс улбаалж тоглолт үзсэн болон ойрын хавьтлын 445 хүнийг тусгаарлах, шинжилгээнд хамруулах нүсэр ажлыг хийж байв.
Мөн “Эмоци” продакшны тоглолтыг халдвартай иргэн үзсэнээр хавьтлын тоо нэмэгдсэн юм. Тиймээс амралтын өдрөөс эхлэх дээрх олон тоглолт, мөн Мартын 8-н, Цэргийн баярыг байгууллага хамт олноороо тэмдэглэхээс татгалзахгүй л бол эрсдэл отож байна.
Эдийн засаг элгээрээ хэвтсэн ч гэлээ иргэдийн амь нас, эрүүл мэнд юу юунаас илүү чухал. Эрүүл байхад олон ч баярыг тэмдэглэж, олон ч тоглолт үзнэ шүү дээ.
А.СҮРЭН
Зочин 2021-03-05 115.126.218.96
Короногүй байсан ч гэсэн ямар нэгэн баяр, тэмдэглэл өдрүүдэд архидаж шоудахаа одоо болимоор юмаа!!! Монголчууд минь! Март болоогүй байхад 3сар гаргаад Март гээл шоудаад уугаад архидаад эхлэх юмаа.
Зочин 2021-03-05 202.126.88.149
Буруу тэмдэглээд байна,эм сүвтэй бүхэн бэлэг горьдоод сурчихсан,тасартлаа ууж аархана. Баяруудыг weekend тааруулж тэмдэглэх хэрэгтэй жишээ нь хүүхдийн баярыг 6р сарын эхний долоо хоногийн Ням-д, наадмыг 7 сарын 2 дах долоо хоногийн Баасан Бямба Нямд гэх мэт
Хэрэггүй баяр 2021-03-05 202.126.90.87
Хэрэггүй баярууд
Зочин 2021-03-05 124.158.96.201
Мартын 8 -ны баярыг зогсоосон байсныг нөгөө ганди авгай сэргээчихсэн юм билээ. Утгагүй баяр, буруу тэмдэглээд сурчихсан. Яадгийн ганц өдөр уунаа савнаа гэсэн солиотой авгайчуул зөндөө.
ёо ёо ёо!!! 2021-03-05 192.82.71.191
Хөдөө орон нутагт баар цэнгээний газрууд олдохгүй бөхийн өргөө болон том том үзврэр үйлчилгээний газрууд урлаг уран сайханч хошин шогчидоор дүүрчихсэн байхад корона хэдэн арваараа нэмэгдэж бид хяналтаа алдаж байна.Баасан гариг түм түжигнэж бум бужигнан КОРОнА биднийг нөмөрсөөр л…….
Зочин 2021-03-05 66.181.161.54
Ухамсаргүй нь үзнэ биз!!! Корона тусаад харамсана биз!!!
Иргэн 2021-03-05 192.82.72.209
Манай байрны доор баар байдаг. Дэглэм мэглэмийн талаар ямарч ойлголт алгаа. Тэврэлдээд л, зодолдоод л,. Орой болгон шөнийн 2 цаг хүртэл. Дэлгүүрт ороход зай барих талаар ямарч ойлголт алга. Маскаа зүүгээгүй. Эрүүний доор хийсэн олон хүн байна. Монгол хүнд сахилга батын талаар ойлголт 0 байна. Дахин хориг тавих нь дамжиггүй!
Зочин 2021-03-05 202.126.90.149
Ажил хийдэггүй болохоор Орлогогүй ; Орлогогүй болохоор Амьдрал Хүнд…..Хүнд хэцүү бүхнээ Мартах гэж Өөрийгөө хуухч Өөрөөсөө зугатаж Монголчууд Баяр тэмдэглэдэг…..ӨРӨВДӨЛТЭЙ
ard tumen 2021-03-05 202.55.188.88
Ene 3 sariin bayariig martaad hol horiogoo changalaad gertee baitsgaaya
Зочин 2021-03-05 59.153.114.192
Эдгээр баярын дараа гэр бүлийн хүчирхийлэл болон гэмт хэргүүд өсдөг юм шигээ…
zochin 2021-03-05 192.82.78.78
za naizuudaa neg gorimin sanal baina, martin 8nig martya, tsergiin bayarig tseerliie! tehyy odoo
Зочин 2021-03-05 202.126.88.149
Цэргийн баярыг улаан коммунист МАН заавал тэмдэглэж
гайтна
Зочин 2021-03-05 122.201.24.209
Хэ юу болдог бол энэ 3р сарын хоёр баярын дараа юу сонсогдох бол гэхээс
Зочин 2021-03-05 64.119.18.99
8 марта в 1857 году американские женщины устраивали демонстрации. Однако за свои права боролись тогда не текстильщицы из Нью-Йорка, а обыкновенные … ПРОСТИТУТКИ. Представительницы древнейшей профессии прошли тогда по Манхэттену. Женщины требовали выдать зарплату матросам, которые были не в состоянии заплатить за интимные услуги, и по состоянию на 8 марта 1857 года уж сильно задолжали публичным женщинам. С такой женской «заботой о ближнем» и вышли в тот день американки. Полиция разогнала манифе
Зочин 2021-03-05 64.119.18.99
. Полиция разогнала манифестации, однако женщины наделали много шуму. Это событие, говорят, в те времена даже назвали «женским днём».
Huuhen hunii huslen 2021-03-05 66.181.185.169
Oird bayar naadam hiigeegui neg saihan uuna idne dee yaadiin. Martiin 8 mandtugai oh yeahh. Erchuuddee bugded n hairtai shuu hihi
/*-*/ 2021-03-05 49.0.142.40
Тэр ч ёстой гайгүй байхөө. Ёстой зад авцгаана дөө. Ойрын хэдэн сард найр наадам нийллэг дайллага хийлгүй ёстой нөгөө "хагсарна" гэдэг нь болж байгаа улсууд чинь
!!!!!!!!! 2021-03-05 103.229.122.118
Яаралтай арга хэмжээ авч, баяр, ой тэмдэглэхийг хатуу хориглох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өнөөдөр 77, маргаашаас 80, 90 гээд яваад өгөх нь байна шүү, дарга нар аа! Хатуу хөл хорио тогтоохгүй ч гэсэн Мартын 8, Зэвсэгт хүчний ойг тэмдэглэхийг цуцалсан шийдвэр гаргаж, хяналт тавиач ээ! On Line-аар ч тэмдэглэх хэрэггүй. Тэгэхгүй бол хүмүүс яаж ийгээд л энд тэнд цугалаж халдвар тархааж мэдэхээр байна шүү!!!
TRUMP 2021-03-05 124.158.68.137
bitgii surjigneed bai
Teneg yumdaa chi 2021-03-05 202.55.188.88
Chi arhu uuj ovchin tusmaar bnuu
Хатуу үнэн 2021-03-05 64.119.17.65
Тэртээ тэргүй алдаж дуусан дээ.дийлдэхгүй болсон байхаа.иргэд өөрсдөө ухамсарлаж.амиа хамгаал даа.төр яалтай билээ орлого орохгүй бол сүйрч үхлээ гэж байгаа биз дээ. Ингээд чөлөөтэй болгоод өглөө дунд ЧӨМӨГӨӨРӨӨ дураараа жиргэцэгээ
Иргэг 2021-03-05 64.119.16.60
Маш олноор цуглуулах тоглолтуудыг хориглох ёстой
УОК болио 2021-03-05 202.126.89.146
Одоо тэр тоглолтын голомт энэ тоглолтын голомт хавьтал гээл явж өгнө дөө яана даа. УОК нь өөрөө ингээд байхаар чинь мануус хичээгээд нэмэр алгөө.
Зочин 2021-03-05 202.179.25.125
хийгээд эхэлсэн, хоолны газар баар ресторан пиг дүүрэн байна цаана чинь, цэргийн баяраар хөл хорио тонщгтоосон дээр байхаа
Түвшин 2021-03-05 192.82.70.161
Вакцинжуулалтыг хурдасгаж харьцангуй хэвийн амьдралд орцгооё… Израилийн жишгийг дагъя.
Badarch taxar 2021-03-05 66.181.183.63
Ene hoeor bayart niilj zad nargina a odort 1000 garsan ch yadag yum
Зочин 2021-03-05 202.21.108.19
ЭНЭ ГУДАМЖНЫ УРЛАГ БОЛОХ ХОШИН ШОГ,ЗОХИОЛЫН ДУУЧИД НЭРТЭЙ АМАА БАРИГЧИД БОЛИОЧЭЭ…ЁСТОЙ НИЙГМИЙН ЁС СУРТХУУНГҮЙ СҮГНҮҮД ЮМАА ЁСТОЙ НЭГ ААН..
Зочин 2021-03-05 202.55.188.105
Togloltuudiig boli
Зочин 2021-03-05 202.55.188.106
1 д нь ахиухан мөнгө өгөөд гэр гэрт нь байлга.2 д нь чадахгүй бол энэ бүгдтэйгээ эвлэр.манай дарга нар 2 р хувилбарыг сонгосон тул МАН даа талархаж яв.
Зочин 2021-03-05 103.57.95.54
Өвөлжингөө л ажилгүй суусан хүмүүс юу хийсэн гэж дахин амарч, хөөрч баярлах шаардлага байгаа юм болоо. Одоо хүн болгон л алдагдсан ажил төрлөө яаж сэргээх вэ, яаж эрүүл үлдэх вэ гэж энэ дэлхийд нүүрлсэн аюулт өвчний халдвартай тэмцэн ядаж байхад юун архидалт, бас дахин 10 хоногийн дараах баяр ч гэх шиг. Энэ 2 баярыг цаашид дэмий амарч, архидаж тэмдэглэдэг буруу заншлыг зогссох нь зүйтэй.
Зочин 2021-03-05 202.9.46.223
Гол нь хүмүүсдээ биш дуучид жүжигчиддээ байгаа юм тэд орлого олох гээд байна.
Зочин 2021-03-05 59.153.114.58
Бүх баярыг цаазлан хоригло. Хэдийг бууд
Зочин 2021-03-05 103.10.22.40
Temdegleed baigaa baiguullaguudiig torgoochee, haa saigui baiguullagaaraa temdegleed baih yum
Зочин 2021-03-05 202.55.188.106
1 д нь ахиухан мөнгө өгөөд гэр гэрт нь байлга.2 д нь чадахгүй бол энэ бүгдтэйгээ эвлэр.манай дарга нар 2 р хувилбарыг сонгосон тул МАН даа талархаж яв.
Зочин 2021-03-05 202.126.88.40
Vneheer l bayr hiiheer ogtsom usuud bna daa ! MAN-iin darga nar uursduu vakcin hiilgecheed l busdiig bodohgvi bna.
зочин 2021-03-05 66.181.180.70
Энэ олон тоглолтоо онлайн болговол ямар вэ халдварын тоо өдрөөс өдөрт өсөөд байдаг дийлдэхээ байх вий дээ
баяр 2021-03-05 202.126.90.44
энэ олон урлагийн тоглолтуудаа болиочээ
Зөв 2021-03-05 192.82.73.80
Зөв
Зочин 2021-03-05 49.0.142.40
Намын баяр хийж олон хүн цуглуулж наргиснаас өдөрт 77 болов оо хөөрхий
Зочин 2021-03-05 202.55.188.106
1 д нь ахиухан мөнгө өгөөд гэр гэрт нь байлга.2 д нь чадахгүй бол энэ бүгдтэйгээ эвлэр.манай дарга нар 2 р хувилбарыг сонгосон тул МАН даа талархаж яв.
Зочин 2021-03-05 46.27.145.211
манайхаас өөр газар эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой цуглаан жагсаал хийгээлл өндөрлөдөг юмаа.манайхан одоо үхэр шиг зүтгэж баярладагаа болих хэрэгтэй