“Мартын 8”, Цэргийн баяраас татгалзъя

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

“Мартын 8”, Цэргийн баяраас татгалзъя

“Мартын 8”, Цэргийн баяраас татгалзъя

Монголчууд цар тахалтай нүүр тулснаар Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 3000 давлаа. Сар шинийн баярыг давхцуулан Улаанбаатар хотын хэмжээнд 12 хоногийн хатуу хөл хорио тогтоож, "Нэг өрх нэг хаалга" шинжилгээг зохион байгуулж, 450 мянган өрхийг Covid-19 халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан ч нийгэмд тархаад байсан цар тахал хяналтад орсонгүй.  Өдөрт халдварын тоо 50, 70-аар нэмэгдэж байна. Эх үүсвэр нь тодорхойгүй таван ч халдварыг илрүүлэхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга өнөөдөр /2021.03.05/ мэдэгдлээ.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй голомт идэвхтэй байгааг албаныхан алхам тутамд анхааруулсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, та хаанаас, хэнээс ч халдвар авах эрсдэлтэй гэсэн үг.

Гэвч Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн хатуу хөл хорио суларсан даруйд “Мартын 8”-ны баярт зориулсан тоглолтын зар сурталчилгаа “хөвөрч” эхэллээ. Тодруулбал, “Жаргаж дуул, жаргаж инээ”, “Бүсгүй чамдаа”, “Миний ээж хөөрхөн, “Хайртай шүү ээжээ”, “Хүүхэн хүний хүслэн”, “Уянгалаг” зэрэг нийтийн дуучдын тоглолтоос гадна “Анна Каренинна”, “Фауст” зэрэг тоглолт, жүжиг тайзнаа тавигдах нь.

Хэдийгээр хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй, үзэгч хоорондын зай барих буюу нэг суудал алгасуулж, нэг хүн суулгана гэж байгаа ч халдвартай иргэн үзвэр үзэхийг үгүйсгэхгүй.

Халдвар анх дотоодод алдагдсан шалтгаан нь "Энх саран" сувилалд тусгаарлагдаж байсан жолооч Д-тэй холбогддог ч тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сарын 8-нд “UB palace”-т “Хархан нүдэн” тоглолтыг үзсэнээр гэр бүлийнхнээс гадна тоглолт үзсэн хүмүүс ч эрсдэлд орсон. Зөвхөн жолооч Д-тэй холбоотойгоор 10 хүн халдвар авч, түүнээс улбаалж тоглолт үзсэн болон ойрын хавьтлын 445 хүнийг тусгаарлах, шинжилгээнд хамруулах нүсэр ажлыг хийж байв.

Мөн “Эмоци” продакшны тоглолтыг халдвартай иргэн үзсэнээр  хавьтлын тоо нэмэгдсэн юм. Тиймээс амралтын өдрөөс эхлэх дээрх олон тоглолт, мөн Мартын 8-н, Цэргийн баярыг байгууллага хамт олноороо тэмдэглэхээс татгалзахгүй л бол эрсдэл отож байна.

Эдийн засаг элгээрээ хэвтсэн ч гэлээ иргэдийн амь нас, эрүүл мэнд юу юунаас илүү чухал.  Эрүүл байхад олон ч баярыг тэмдэглэж, олон ч тоглолт үзнэ шүү дээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж