Австрали руу экспортлох гэж байсан вакциныг зогсоов

Хуучирсан мэдээ: 2021.03.05-нд нийтлэгдсэн

COVID-19

Австрали руу экспортлох гэж байсан вакциныг зогсоов

Австрали руу экспортлох гэж байсан вакциныг зогсоов

Covid-19 цар тахлын эсрэг вакцин хангалттай хэмжээнд үйлвэрлэгдэхгүй байгаагаас улс орнуудын хооронд вакцины төлөөх өрсөлдөөн ширүүсч эхэлжээ. Тухайлбал, Их Британийн “AstraZeneca” компани Европын холбоонд нийлүүлэх ёстой вакцинаа амласан хугацаандаа нийлүүлж чадахгүй байгаа учир тус компанитай зарга үүсгэж эхэлсэн. “AstraZeneca” энэ оны эхний улиралд 90 сая тун вакцин Европын холбоонд нийлүүлэх гэрээ байгуулсан ч 40 саяыг нь нийлүүлэх боломжтой байгааг өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн юм.

Тэгвэл Италийн нийслэл Ромын ойролцоох “AstraZeneca”-ийн үйлдвэрээс 250 мянган тун вакциныг Австрали руу экспортлох гэж байсныг Европын холбоо зогсоожээ. Вакцины хомсдол үүсч байгаа тул Европын холбоо өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сарыг дуустал хугацаанд өөрийн гишүүн орнуудаас вакцин экспортлохыг хатуу хянах болсон юм.

Европ тивд “AstraZeneca”-гаас гадна “Pfizer”, “Moderna” компаниуд вакцины үйлдвэртэй бөгөөд гэрээгээ биелүүлэхгүй байгаа үйлдвэрлэгчдийн вакциныг Европын холбооны улсуудаас гаргахыг хориглох журмын дагуу дээрх шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж